АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп бусад улсад бүтээсэн кинонуудад 100 хувийн татвар ногдуулна гэж мэдэгдлээ.
Түүний хэлснээр АНУ-ын кино үйлдвэрлэл “маш хурдтай мөхөж байгаа” бөгөөд киноны татвар ногдуулах ажлыг эхлүүлэхийг Худалдааны төлөөлөгчдөө үүрэг болгожээ.
Трамп бусад улс кино бүтээгчдийг татахын тулд урамшуулал олгодог гэж буруутгасан ба энэ нь “үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна” гэв.
Өөрийн цахим хуудастаа тэрбээр “Энэ бол суртал ухуулга, мэдээллийн дайн. Бид Америкт дахин кино бүтээдэг болмоор байна” хэмээн бичсэн байна.
Тэрбээр тангаргаа өргөхийн өмнө жүжигчин Жон Войт, Мел Гибсон, Сильвестр Сталлоне нарыг Холливүүдийн тусгай элчээр томилсон. Трамп Холливүүдийг "агуу ч, асуудалтай газар" хэмээн тодорхойлсон юм.
Трамп Цагаан ордонд эргэн ирснээсээ хойш олон орны эсрэг татварын бодлого хэрэгжүүлж буй.
Түүний тайлбарладгаар татвар нь АНУ-ын үйлдвэрлэгчдийг дэмжиж, ажлын байрыг хамгаална. Гэхдээ түүний шийдвэрүүдийн улмаас дэлхийн эдийн засагт хямрал нүүрлэж, бараа бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай болжээ.
Эх сурвалж: ВВС