УИХ-ын гишүүн П.Ганзориг: Иргэдэд хямд үнээр гурил зарах гэсэн нь зөв хэдий ч импортын татварыг тэглэж хараат байдалд шилжлээ. Гурилын импортын татварыг тэглэсэнтэй холбоотой 40 хувийн хамааралтай болно. 37 гурилын үйлдвэртэй байсан ч бодлогын буруугаас болж 9 үлдсэн байсан нь одоо 7 болсон байна. Валют гадагш урсаж байна. Төр засгийн бодлого тогтвортой, оновчтой байх ёстой. Хөрш болон бусад орны барааг оруулж ирж дотоодын үйлдвэрт хүнд цохилт өгнө гэдэг төрийн бодлого биш байх гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Г.Хосбаяр: Хөдөө орон нутагт гурил, ноолуур чухлаар яригдаж байна. Өвөрхангай аймгийн Богд суманд 50 кг гурил 115 мянган төгрөгт хүрлээ. Өнгөрсөн жил өдийд 105 мянган төгрөг байсан байна. Ноолуурын үнэ энэ жил 90-100 мянга болсонтой холбоотой 1.3 кг ноолуураар шуудай гурил авч байна. Бодлого боловсруулаад гурилын үнэ тогтвортой байх баталгаа байгаа эсэхийг салбарын сайд хэлж өгөөч. Хөдөө орон нутагт гол хэрэглээ гурилын үнэ нэмэгдээд гол орлого олдог ноолуурын үнэ буураад байна. Бүх талаар дэмжээд байхад гурилын үнэ нэмэгдээд, ноолуур буураад байгаа нь ямар учиртай юм бэ тайлбар хэлээд өгөөч. Угааж, самнаад гаргахаар ноолуурын үнэ тогворжино гэж хэлээд байна. Яг хааш нь гаргахаар байна вэ?
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Үйлдвэр өргөтгөх бодлогыг хийгээгүй бол манай ноолуур бүр уналтад орж 50-60 мянган төгрөгөөс хэтрэхээргүй болох байсан.
УИХ-ын гишүүн Д.Батлут: Гурилын импортын татварыг тэглэж үр дүн гарсан. Яг үнэндээ зах зээлд гурилын үнэ тогтвортой байх нөхцөл бүрдүүлсэн. Одоо буцаад нэмье гэж байгаа юм байна.
УИХ-ын гишүүн Г.Очирбат: Монгол төрийн бодлого гэж галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм байх юм. Жилийн өмнө гаргасан шийдвэрээ өнөөдөр цуцлах гээд сууж байдаг. Бодлогын түвшинд судалгаа хийсэн юм уу. Хүнс хөдөө аж ахуйн яамныхан төрийн бодлогоо барьж явахгүй бол нэг сайд очихоор л дарга нар нь өөрчлөгдөөд, бодлогын талаар өөр өөр байр суурь илэрхийлээд байж байдаг. Жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын асуудал асуухаар газар тариалан гэж сэдэв өөрчлөөд байдаг. Зарим нэг сайд ах нар Сонгуулиас сонгуулийн хооронд төрийн бодлогыг өөрчилдөг байж болохгүй. Шинэ хоршоо гэж сонгуульд зориулсан зүйл чинь дахиад л асуудал болно шүү. Ялангуяа хүнс, хөдөө аж ахуйн салбарт бодлого тогвортой байх ёстой. Ж.Энхбаяр сайд УИХ баталсан л гэж хэлээд байх юм. Та сайд хүн бодлого боловсруулах ёстой шүү дээ. Миний мэдэхийн 12-р сард бодлого боловсруулж хуулийн төсөл өргөн барина гэсэн одоо хүртэл алга. Хуулийн төслийг өргөн барьж батлаад алдаа оноо гарсан юм бол буруугийн хариуцлагыг хэн тооцох юм бэ. Үр дүнгээ ярья. Хууль батлаад ямар үр дүн гараад ямар алдаа гарав. Дотоод, гадаадын хөрөнгө оруулагч нарыг мал аж ахуйн салбарт оруулж ирэхгүй юм уу.
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Шинэ хоршоо амжилттай явж байна. Шаардлагатай эх үүсвэрээр дэмжээд явж байна. Цогц явуулах гэж л оролдож байна. Хуулиудыг бэлтгээд ажлын хэсэгтэй хамтран ажиллаж байна. Хөдөө аж ахуйг ойлгоод авъя, уул уурхайгаас ангид явуулахад хэрхэх вэ гэдгийг удахгүй УИХ-аар хэлэлцүүлнэ. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих ёстой. 4 их наядын хүсэлт байна. Байгаагаа л бид эргэлдүүлж байна, мөнгө алга.
УИХ-ын гишүүд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөлтэй холбоотой асуулт асууж, үг хэлж дууслаа.