Өмнө нь Эрүүл мэндийн даатгалаар жилдээ 2 сая төгрөг хүртэлх тусламж, үйлчилгээ авах боломжтой байсан бол гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоо руу үе шаттай шилжсэнээр энэ хязгаарлалтыг халжээ.
Даатгуулагч иргэн хэрэгцээтэй тусламж, үйлчилгээгээ ямар нэгэн санхүүгийн дарамтгүйгээр авах боломж бүрдсэн.
Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн дөрвөн жилд 2 сая төгрөгөөс дээш хөнгөлөлт эдэлсэн иргэдийн тоон мэдээллийг танилцуулж байна. Энэ оны эхний хоёр сарын байдлаар 1.3 сая иргэн ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр тусламж, үйлчилгээ авчээ.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь даатгуулагч иргэдийн эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлийг хуваалцах, шаардлагатай тусламж, үйлчилгээг хүртээмжтэй хүргэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг төлөвлөж, хэрэгжүүлэн ажиллаж ирсэн.
Үүний үр дүнд өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ илүү олон иргэнд хүрч байгааг дээрх статистик мэдээлэл харуулна.