Хүн төрөлхтний түүхэнд “Сансрын нисэгч” хэмээх нэр томъёог анх Зөвлөлтийн сансрын нисэгч Юрий Алексеевич Гагарин бий болгосон. Тэрээр 1961 оны 4 дүгээр сарын 12-ны энэ өдөр хүн төрөлхтний мөрөөдлийг сансар огторгуйд “тамгалж”, нэгэн шинэ түүхийн эхлэлийг тавьсан юм.
Олон улсын сансрын станцад ажиллаж байгаа Оросын сансрын нисэгч Сергей Рыжиков, Алексей Зубрицкий, Кирилл Песков нартай шууд эфирээр холбогдох болно
Харин, үүнээс 20 жилийн дараа монголчуудын өнө эртний хүсэл биеэлж, өөрсдийн “хүү”-г од гарагсийн орон руу үдэн мордуулсан. 1981 оны 3 дугаар сарын тэр нэгэн жирийн бус өдрийг, тэр гайхамшигтай үйл явдлыг монгол хүн бүр мартах ч учиргүй. Тухайн үед хүн болгоны царайд баяр бахдал гэрэлтэж, харсан зүг бүхэнд “Монгол хүн сансарт нислээ” гэсэн зурагт хуудас нүд баясгаж байжээ.
Сансрын “Салют-6”, “СОЮЗ-Т4”, “СОЮЗ-39” хөлгийн цогцолбор бүхий Байконур дахь Сансрын удирдах төвд сансрын нисэгч Ж.Гүррагчаа, В.Жанибеков, В.Коваленко, В.Савиных нартай хийж буй шууд ярилцлага телевизийн дэлгэцнээс удтал салаагүй гэдэг.
Тухайн агшинг эргүүлэн авчрах сонирхолтой үйл ажиллагааг АИСТ ГЛОБАЛ телевиз Олон улсын Сансрын Нисэгчдийн өдрөөр зохион байгуулах гэж байна. Тодруулбал, Олон улсын сансрын станцад ажиллаж байгаа Оросын сансрын нисэгч Сергей Рыжиков, Алексей Зубрицкий, Кирилл Песков нартай шууд эфирээр холбогдох үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна.
Ж.Гүррагчаагийн гарын үсгийг авч, хамт зураг авахуулах, харь гарагийн DJ болон бусад сансрын цэнгээнт хөтөлбөр, гэрэл зургийн үзэсгэлэн
Шууд эфирт БНМАУ, ЗХУ-ын баатар, Монголын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаа, Буриадын тэргүүн Алексей Цыденов, Улаанбаатар хотын оршин суугчид болон зочид оролцоно.
Олон улсын сансрын станцад Оросын таван сансрын нисэгч ажиллаж байна. Алексей Овчинин, Иван Вагнер, Кирилл Песков, Сергей Рыжиков, Алексей Зубрицкий нар болон NASA-гийн дөрвөн нисэгч Доналд Петтит, Энн МакКлейн, Николь Айерс, Жонатан Ким, Японы сансрын нисэгч Такүя Ониши нар ажиллаж байна.
Сансрын нисэгчдийн өдрөөр Олон улсын сансрын станцтай холбогдохоос гадна хөтөлбөрт сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн гарын үсгийг авч, хамт зураг авахуулах, харь гарагийн DJ болон бусад сансрын цэнгээнт хөтөлбөр, гэрэл зургийн үзэсгэлэн багтаад байна.
Үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа энэхүү үйл ажиллагааг Буриад улсын тэргүүн болон Засгийн газар, Монгол Улс дахь Оросын Элчин сайдын яам, Роскосмос корпорац, Россотрудничества агентлагийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.
Өнөөдөр 2025 оны 4 дүгээр сарын 12-ны 16:30 цагт, Улаанбаатар дахь Оросын Шинжлэх ухаан Соёлын төвд болох үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна.