Сүхбаатарын талбай дээр “Ногоон автобус”-нуудыг эгнүүлэн байршуулаад нийслэлээрээ шахуу очиж үзэж, ёстой л "ясыг нь цайтал" шалгасны эцэст эвдэрхий, хуучин болохыг нь олж мэдсэн. Ингэснээр автобуснуудыг худалдан авсан, авчирсан хүмүүсийг шалгаж эхэлсэн юм. Шалгаж дуусаад хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн. Харин шүүх өнөөдөр шийдвэрээ гаргаж гэм буруутай хүмүүст ял оноож, заримыг нь гэм буруугүй гэж үзэн хэргийг нь хэрэгсэхгүй болголоо.
Нийт 24 хүнийг хуучин автобус авахад оролцсон байж болзошгүй гэж прокурор үзсэн бол харин шүүх тэдний 15-г нь буруутай гэж үзлээ. Үүнд:
- “Тэнүүн-Огоо” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан А.Ганхуяг. Нийтийн албан тушаалтан эрх мэдээ урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд тэр хатгагч болсон. Энэ нь нэг удаа биш хоёр удаагийн үйлдэл байсан. Мөн залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогджээ.
- Автобус худалдан авахаар сонгон шалгаруулалтын ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийн гишүүд болох Бямбасүрэн, Түмэнжаргал, Баярсүх нарыг гэм буруутай гэж үзэв. Тэд нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгоход нь гүйцэтгэгчээр оролцсон гэж шүүх дүгнэв.
- Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатарыг мөн энэ гэмт хэргийн хатгагч, хамжигч гэж үзэв.
- Чойжилсүрэн ажлын хэсэгт хоёр удаа орж ажиллан нийтийн албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгоход үргэлжилсэн үйлдлээр гүйцэтгэгчээр оролцсон
- Эрдэнэбат нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгоход нь хатгагчаар оролцсон
- Цогбадрах нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгоход нь хамжигчаар оролцсон.
- Сүхбаатар, Лувсандагва, Баярмаа, Хонгорзул, Дөлгөөн, Хадбаатар Мөнхболд нар нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгоход нь гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд тус тус тооцов.
Харин 9 хүнийг гэм буруугүй гэж үзсэн. Үүнд:
- М, М, Э нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгов. Өөрөөр хэлбэл тэдний Засаг даргын захирамжийн төсөл боловсруулсан, хянасан үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй гэж үзэн прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Харин шүүх гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэв.
- Засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулсан Э-г залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэн прокуророос яллах дүгнэлт үйлдсэн. Гэвч шүүх түүний үйлдэлд залилах гэмт хэргийн шинж байхгүй гэж үзэв.
- БНСУ-ын нэр бүхий хоёр шүүгдэгч байв. Тэднийг залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэн прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлджээ. Гэвч шүүгч тэдний үйлдлийг залилах гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болголоо. Учир нь прокурор автобус үйлдвэрлэсэн компанийн албан тушаалтнуудыг дуудан ирүүлж шалгасан. Гэвч яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлээгүй. Прокурор эрх хэмжээнийхээ хүрээнд тэднийг шалгаад хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэсэн үг. Харин автобус худалдан авах ажилд тээвэр болон зуучлалын үйлчилгээ үзүүлсэн компаниудын захирлыг залилах гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх тэдний үйлдлийг тал бүрээс нь хянан хэлэлцээд залилах гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн тул тэд буруугүй.
- Нийслэлийн өмчийн харилцааны газрын албан тушаалтан М Сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт орж ажилласан. Тэрбээр Засаг даргын захирамжийн дагуу автобусыг нийслэлийн өмчид бүртгэж авах, эзэмшил ашиглалтад хяналт тавьж ажиллах үүрэг хүлээсэн тул ажлын хэсэгт орсон. Тиймээс түүний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгов.
- Ажил хүлээлцэх ажлын хэсэг байгуулах тушаал гарсан. Энэ тушаалаар А-г томилоогүй тул эрх үүргийн харилцаа үүсээгүй. Иймд тэр буруугүй гэж үзэв.
- Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.С-ыг ажлын хэсэгт нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэн прокуророос яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг нөлөөлсөн тухай Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар мэдүүлсэн ч энэ нь тогтворгүй, эргэлзээтэй, өөр нотлох баримт хангалтгүй байсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож буйгаа шүүгч тайлбарлав.
Шүүхээс гэм буруутай:
- А.Ганхуягт нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасаж, 3 жил хорих ял. Мөн залилах гэмт хэрэгт нь 3 жил хорих ял.
- н.Бямбасүрэн, н.Түмэнжаргал, н.Баярсүх нарт 2 жилийн хугацаанд нийтийн албанд ажиллах эрхийг хасаж, 2 жилийн хугацаар зорчих эрхийг хязгаарлах ял.
- н.Эрдэнэбатад 2 жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрхийг хасаж, 2.6 жил зорчих эрхийг хязгаарлах ял
- С.Жавхлантбаатарт нийтийн албанд ажиллах эрхийг 4 жил хасаж, 3 жилийн хорих ял
- н.Чойжилсүрэнд 2 жил нийтийн албанд ажиллах эрхийг хасаж, 2.6 жил зорчих эрхийг хязгаарлах ял
- н.Цогбадрахад, Лувсандагва, Баярмаа, Дөлгөөн, Хадбаатар нарт 2 жил нийтийн албанд ажиллах эрхийг хасаж, 2 жил зорчих эрхийг хязгаарлах ял
- Сүхбаатар, Хонгорзул нарт 2 жил нийтийн албанд ажиллах эрхийг хасаж, 1 жил зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оноолоо.