Хятадын удирдагч Ши Жиньпин АНУ-тай үүсээд буй худалдааны зөрчлийн энэ цаг үед Вьетнамтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг уриаллаа.
Тодруулбал, худалдаачид, бизнес эрхлэгчдийг Вьетнамтай аж үйлдвэрийн болон нийлүүлэлтийн сүлжээнд хамтран ажиллахыг уриалж, шинэ салбаруудын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг хүссэн талаар Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдээлэв. Энэ нь АНУ-ын өндөр тарифын улмаас үүссэн худалдааны хурцадмал байдлын үед хийж буй үйлдэл юм.
Тэр 14-15-нд Вьетнамд төрийн айлчлал хийнэ.
Ши Жиньпин энэ долоо хоногт Зүүн өмнөд Азийн гурван улсад хийх айлчлалаа эхлүүлж байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын 14-15-нд Вьетнамд төрийн айлчлал хийнэ.
Түүний энэхүү айлчлал нь дэлхийн хоёр том эдийн засаг болох АНУ, Хятад хоёрын хоорондын тарифын маргаан хурцдаж байгаа үед Хятадын хөрш орнуудтай эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэх зорилготой юм.
Өнгөрсөн баасан гарагт Хятад улс АНУ-аас импортолж буй бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг 125 хувь хүртэл нэмэгдүүлж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Хятадын эсрэг татварыг нэмэгдүүлэх шийдвэрт хариу арга хэмжээ авлаа. Түүний Вьетнамын хэвлэлд нийтлүүлсэн өгүүлэлд “эмх замбараагүй, харилцан хамааралтай дэлхийд тогтвортой байдал, эерэг эрч хүчийг оруулах нь чухал” гэж дурджээ.
Эх сурвалж: Reuters