gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     2
  • Зурхай
     4.19
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 2
Зурхай
 4.19
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 2
Зурхай
 4.19
Валютын ханш
$ 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Японы 40 сая хэрэглэгчтэй аппликейшныг монгол залуус хамтран хөгжүүлж байна

Г.Тэгшсүрэн
Технологи
2024-09-18
386
Twitter logo

Бид дэлгүүрээс бараа худалдан аваад төлбөрөө гар утсаар QR код уншуулан хялбар шилжүүлчихдэг. Бас худалдан авалт бүрдээ урамшууллын оноо цуглуулах боломжтой карт ч ашиглах нь бий. Ийм төрлийн гар утасны аппликейшныг дэлхийн өнцөг булан бүрд ашиглаж байгаа.

Жишээ нь Японд au PAY гэдэг гар утсаараа төлбөр тооцоо хийх, худалдан авалтаас цугларсан "понта” оноогоо ашиглах төлбөрийн систем бий. Хамгийн сонирхолтой нь Японы зах зээлд 40 сая хэрэглэгчтэй энэхүү гар утасны аппликейшны системийг монгол залуус Монголоосоо хөгжүүлж байна.

Энэхүү төлбөр, тооцооны системийг Японы харилцаа холбооны KDDI  корпорацаас хөгжүүлж буй юм. Тус корпорацаас дээрх системийг хөгжүүлэх төсөлд хамтран ажиллах саналыг “Мобиком” корпорацад тавьснаар япон, монгол залуус хилийн чанадаас нэг баг болон амжилттай ажиллах эхлэл 2022 онд тавигдсан байна.

Ингээд Японы 40 сая хэрэглэгчтэй аппликейшныг Монголоос хөгжүүлж буй "Мобиком" корпорацын чадварлаг программистуудаас бүрдсэн "Oni-Чөтгөр" багийн залуустай ярилцсанаа хүргэе.

AU PAY ГЭЖ ЮУ ВЭ?

Project manager ZO:

-Төсөл анх 2022 оны 7 дугаар сард гурван хүнтэй эхэлсэн. Үүнээс хойш багаа улам өргөжүүлээд гаднын зах зээлд хэрэгжиж буй төслөө амжилттай үргэлжлүүлсээр байна. Манай багийн нэр "Oni-Чөтгөр".

auPAY нь Японы зах зээлд ашиглагддаг төлбөр тооцооны аппликейшн бөгөөд Монголоос 4 төрлийн хөгжүүлэлтийг хийж дууссан. Одоо "Prepaid card"-ийн хөгжүүлэлтийн ажил хийгдэж байна. Хамгийн сүүлд Ponta card хэсэг буюу тооцоогоо хийхэд тодорхой хувь нь оноо болж цуглардаг, оноог худалдан авалтад ашигладаг системийг хөгжүүлж дууссан.

Өмнө нь бид “Мобиком” корпорацынхаа “Monpay” аппликейшныг хөгжүүлээд хэрэглээнд амжилттай нэвтрүүлсэн. Энэ Crossplatform development language Flutter дээр суурилсан туршлагаа Японы KDDI корпорацад хуваалцаж, тэдэнд outsourcing үзүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл бид шинэлэг арга барил нэвтрүүлж чаддаг туршлагатай, ур чадвартай багтай учраас Японы олон сая хүн хэрэглэж байгаа платформд өөрсдийнхөө оюунаа худалдаж байна гэсэн үг.

Миний хувьд бизнес талаас нь илүү оролцоотой ажилладаг. Гэрээ, үнэ, талуудын оролцоотой байдал, ер нь төсөл ямар нэг асуудалгүй үргэлжлэхэд шаардлагатай бүх ажлыг хариуцдаг гэж хэлж болно. Ерөнхийдөө бизнесийн багийнхан төслийн менежмент хийдэг гэсэн үг. Ажлаа тогтмол үнэлээд, дүгнэлт өгөөд дараагийн сайжруулалт юу байх вэ гэдэгт бизнесийн багийнхан анхаардаг.

Хоёр улсын залуус холын зайнаас хамтарч ажиллахад ур чадварын хувьд тийм ч их зөрүү гардаггүй.

Энэ төсөлд дуусах хугацаа гэж байхгүй. Зах зээлд эзлэх байр сууриа нэмэхийн тулд тогтвортой болоод хурдтай хөгжих тодорхой зорилго л бий. Япончууд аливаа зүйлийг болчихлоо гээд орхидоггүй. Дараагийн сайжруулах зүйлийг үргэлж хайдаг. 

Хоёр улсын залуус холын зайнаас хамтарч ажиллахад ур чадварын хувьд тийм ч их зөрүү гардаггүй. Монголчууд аливаа асуудалд шийдэл олохдоо сайн. Асуудалд маш хурдан шийдэл санал болгож чаддаг, шинэ зүйл санаачилдаг.

Харин япончууд анхнаасаа асуудал яаж үүсгэхгүй байх вэ гэдэгт анхаардаг, юмыг нарийвчлан гаргаж ирдэг. Энэ мэтчилэн хоёр орны залуус өөр өөрсдийн арга барилаасаа суралцаад ажилдаа уялдуулаад явж байна. Гадаад хүмүүстэй нэг баг болж хамтарч ажиллахад тухайн орны, хүмүүсийн соёлыг нь хүлээн авах хандлага сайтай байвал давуу тал болдог.

Монгол залуус маань гаднын зах зээлд оюунаа үнэлүүлэх ажил хийх сонирхолтой бол манай багт нэгдэхэд нээлттэй шүү гэж хэлмээр байна.

Team Leader EBI:

-Анх төсөл эхлэхэд ажлаа гүйцэтгэл муутай хийвэл би гэдэг хувь хүн эсвэл компанийн нэр биш “Монголчууд чаддаггүй юм байна” гэдэг ойлголт үлдэнэ. Тиймээс “Монголчууд хийж чаддаг” гэдгийг харуулчих юм сан, Японы хамтран ажиллагсдадаа өөрсдийгөө муугаар үнэлүүлэхгүй юм сан гэдэг бодолтой ажилладаг байлаа. Одоо багийн ахлагчаар ажиллаад багаа удирдан чиглүүлж, давхар хөгжүүлэлт хийж байгаа.

Монголын багаараа 2022 оны аравдугаар сард Япон явсан юм. Тэнд очиж Япон талын хөгжүүлэгч нартайгаа 7 хоног хамт байрлаж ажилласан. Тэд нартайгаа камераар л дүрсээ харж ярьж байсан болохоор бүгд нэг дор суугаад, шууд ярилцаад ажиллахад сонирхолтой байсан шүү. Энэ уулзалтаас эргэж ирээд онлайнаар ярилцахад илүү нээлттэй, чөлөөтэй, бие биеэ илүүтэй ойлгодог болсон тул ажиллахад өмнөхөөсөө амар болсон.

Ер нь гэхдээ бид Slack, Teams, Miro, Jira, Confluence, Discord зэрэг remote communication, project management хэрэглүүрүүдийг ашиглан алсын зайнаас ямар ч саад, бэрхшээлгүй ажиллаж байгаа шүү.

Agile, Large Scale Scrum аргачлалыг яг ийм л зүйл юм байна гэж илүү сайн ойлгож суралцаж байна.

Япончуудтай нэг баг болж ажиллаж байгаа учраас өөр орны туршлагаас тун ч сайн суралцаж байгаа шүү. Монголд цөөнгүй компани Agile, Large Scale Scrum аргачлалаар ажиллаж байгаа. Япон хүмүүс юмыг яг таг хийдэг болохоор баг болж ажиллаж үзсэний дараа энэ аргачлалыг яг ийм л зүйл юм байна гэж илүү сайн ойлгож суралцаж байна. Аgile аргачлал нь аливаа ажлыг хурдтай гүйцэтгэх, уян хатан цагаар ажиллах, тогтмол сайжруулалт, өөрчлөлт хийх боломж, нөхцөлийг бүрдүүлж өгдгөөрөө онцлогтой.

Монголд биш гаднын зах зээлд ажиллаж байгаа гэдгээрээ маш том давуу талтай санагддаг. Учир нь Монголд хэрэглэгчдийн тоо 3 саяар хязгаарлагдана. Гэтэл 40 сая хэрэглэгчтэй, үүнээс 10 сая нь өдөр бүр хэрэглэдэг аппликейшныг хөгжүүлж байна гэж бодохоор гоё шүү. Япон хүмүүсийн ашиглах аппликейшныг хаа байсан Монголоос хөгжүүлж байна гэхээр сонирхолтой л санагддаг.

Bridge engineer BAJA:

-Миний ажлын үндсэн чиг, үүрэг хоёр орны хөгжүүлэгч нарыг хооронд нь ойлголцуулах. Гэхдээ зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй л дээ, багийн харилцаа, холбоо, ойлголцол, төслийн явц, үр дүн, тулгарсан асуудал, сорилт гээд бүгдийг мэддэг байхаас гадна асуудлыг зохицуулах, шийдэл санал болгох гээд олон талын ур чадвар  шаардлагатай ажил.

Ер нь технологийн мэдлэгээс гадна багаа удирдан, зохион байгуулах ур чадварт сайн суралцаж байгаа.

Төслийн багийнхан зарим өдөр өглөөний 09:00 цагаас оройн 17:00 цаг хүртэл хуралдана. Би Bridge engineer учраас бүгдэд нь орох ёстой. Японы багийн гишүүдээс авсан мэдээллийг монголын гишүүддээ 100 хувь орчуулж хэлнэ. Буцаад монголын багийн саналыг нөгөө талд дамжуулна. Дөнгөж ажилд ороод их л завгүй  байлаа. Одоо бол ажилдаа гаршчихсан гэж хэлж болно.

Ажилд дөнгөж ороод Япон руу  томилолтоор явсан. Япон, Монгол хоёр багийн гишүүдээ сайн мэдэхгүй ч дунд нь орчуулга хийгээд тэнд 7 хоног ажилласан. Зайнаас онлайнаар ярилцахаар тухайн хүний нүүрний хувирал шууд харагдахгүй, түүнийг нь мэдэрч ойлгож дамжуулах шаардлагатай байдаг.

Харин хамт суугаад ажиллахад үнэхээр таатай байсан шүү. Буцаж ирээд ажлаа үргэлжлүүлэхэд бид хэдийнээ нэгнээ мэддэг болчихсон, та хэд үүнийг чадна, харин бид үүнийг хийчихье гэх байдлаар ажиллаж эхэлсэн. Нэг удаагийн уулзалт ажилд маань том давуу тал болсон. Багууд маань 7 хоногт 2 удаа гэрээсээ ажиллах боломжтой байдаг.

AU PAY-ИЙГ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ БАЙНА ВЭ?

Senior software engineer GANBAA:

-Би Японд цахилгаан электроникийн системийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Оюутан байхдаа өөр үүрэн телефон ашигладаг байсан ч KDDI-ийн au PAY аппликейшныг мэддэг байсан. Учир нь энэ бол Японы зах зээлд томоохон байр, суурь эзэлдэг төлбөрийн систем шүү дээ.

Сургуулиа төгсөж Монголдоо ирээд Японы хөрөнгө оруулалттай, дараа нь дотоодын компанид ч ажиллаж байлаа. Тэгтэл 2022 онд “Мобиком” корпораци KDDI-ийн төсөл авч байгаа, au PAY аппликейшныг хөгжүүлнэ гэдэг мэдээллийг маш их олзуурхаж, сонирхсон. Ингээд энэ төсөлд нэгдэж, хөгжүүлэгчээр ажиллаж байна. Бид багаараа au PAY-ийн аппликейшны зарим хэсгийн функцийн кодыг бичиж, хөгжүүлж байгаа.

Software architect engineer BOROO:

-Би аливаа хөгжүүлэлтийг хийхдээ хурдыг чухалчилдаг байлаа. Харин энэ төсөлд ажиллаж, япон залуустай нэг баг болж ажилласнаар чанарт илүү анхаардаг болсон.

Өөрөөр хэлбэл, хурдтай хийсэн, чанартай хийсэн яг адилхан. Хурдтай хийсэн зүйлийн ард маш их алдаа гардаг. Түүнийг засахын тулд дахиад хугацаа зориулна. Харин анхнаасаа чанартай хийвэл алдаа бага гарна. Япончуудын хурдтай хийсэн ч чанартай байх ёстой гэдэг арга барилд бүрэн суралцмаар байгаа. Төслийн явцад тэдэнтэй ижил түвшинд харж, сэтгэж, бодож чанартай ажиллаж сурахыг эрмэлзэж байна.

Software engineer BAGANAA:

-Манай багийнхан хоёр модуль хөгжүүлээд дуусаад зах зээлд нэвтрүүлчихсэн. Нэг нь гар утасны апликейшн, нөгөө нь QR уншуулаад картанд нь оноо цугларах систем.

Жишээ нь, Монголд Monpay гээд апликейшн байна. Хүмүүс төлбөр төлдөг, нэгжээ худалдан авдаг, өөр бусад үйлчилгээнүүд ч бий, нийт 1.2 сая хүн хэрэглэдэг. Энэ аппликейшныг андройд, IOS үйлдлийн системтэй гар утастай хүмүүс татаж авч хэрэглэхэд нь зориулан хөгжүүлдэг баг ажиллаж байгаа. Юуг хөгжүүлдэг вэ гэвэл тэр апликейшн дотор маш олон функц бий. Фэйсбүүкээр жишээ авахад мэдээлэл унших нүүр хэсэг байна, стори, рийл үздэг хэсэг бий. Мэдэгдэл хүлээн авах хэрэглүүр байгаа.

Үүнтэй адил аu PAY апликейшн дотроо олон функцтэй. Үүнээс бид төлбөр тооцоо, урамшуулалтай хэсгийг хөгжүүлдэг гэсэн үг.

Senior software engineer AAGII:

-Манай багийнхан өглөө, оройн хоёр ээлжээр ажилладаг, би оройн ээлж. Ихэнх хүмүүс тарах цагаар би ажилдаа ирдэг гэсэн үг. Ийм цагийн хуваариар ажиллахад эхэндээ багагүй өөрчлөлттэй тулгарсан ч  одоо бол дасчихсан.

Өдрийн ээлж бүх ажлыг төлөвлөөд шаардлагыг тодорхойлоод өгчихдөг. Өөрөөр хэлбэл, өглөөний ээлжийн эхлүүлсэн ажлыг оройн ээлж үргэлжлүүлээд хийдэг гэсэн үг.

Япончуудын хэрэглэх апликейшныг Монголоос хөгжүүлж байна, бидний хөгжүүлж буй аппликейшныг 40 сая хүн ашигладаг, том корпорацын олон хэрэглэгчтэй аппликейшныг хөгжүүлж байгаа гэхээр бахархалтай санагддаг шүү. Цаашид өөрийгөө гадаадын компанид ажиллахад гологдохгүй мэргэжилтэн болно гэж найдаж байгаа. 

AU PAY-Г ХӨГЖҮҮЛЭХ ТӨСЛӨӨС ТЭД ЮУ СУРЧ БАЙНА ВЭ?

Senior software engineer DUK:

-Би төслийн багийн шинэ гишүүн, ажилд ороод гурван сар болж байна. Гадаадын зах зээлд ашиглах аппликейшн хөгжүүлнэ гэхээр маш сонирхолтой санагдсан. Тиймээс гаднын IT инженерүүдийн туршлагаас суралцахаар энэ төсөлд, энэ багт нэгдсэн дээ.

Япончуудтай нэг баг болж ажиллаад их олон зүйл сурч байна. Жишээ нь бид Япон дахь багтайгаа 7 хоногийн 7 өдөр онлайнаар уулзана.  Үндсэндээ ажлын 5 хоногт 15 удаа хоорондоо мэдээлэл солилцож байна. Өглөө заавал хуралдаж тухайн өдөр хийх болон өмнөх өдөр хийсэн ажлаа ярилцана. Өдөр мөн шаардлагатай зүйл гарвал дахиад онлайнаар ярилцана. Орой ажил тарахаас өмнө дахин хуралддаг. Өдөрт 3 удаа хуралдах бол энгийн. Тав дахь өдөр хөгжүүлэлт хийхгүй, өглөөнөөс орой хүртэл хуралддаг.

Ингэж олон удаа хуралдаж, ярилцсанаар ойлголцлын зөрүү гардаггүй юм байна. Энэ бол суралцах ёстой ур чадвар. Олон удаа хуралдах надад зөв санагдаж байгаа. Хуралдсанаараа ажлыг сайн төлөвлөдөг, аливаа ажлыг дутуу хийх эрсдэл гардаггүй юм байна.

Software engineer MANDAKH:

-Би энэ төсөлд аппликейшн хөгжүүлэгчээр ажиллаж байгаа. Бид ажлын даалгавар аваад тухайн долоо хоногтоо дуусгах ёстой гэдэг Agile, Large Scale Scrum аргачлалаар ажиллаж байна.

Монголчууд жижиг асуудлыг тоохгүй орхих гээд байдаг талтай. Харин япон хүмүүс жижиг асуудлыг ч том болгож, цочир хүлээж авдаг. Энэ мэт хандлагаас нь чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрхэн гаргаж авч, хэрэглэгчид хүргэж чаддагийг сурч байгаа.

Бас багийнхаа япон гишүүдээс нягт, төлөвлөгөөтэй ажиллахыг сурч авч байна. Хэрэв алдаа гаргавал түүнийг энүүхэнд нь үлдээдэггүй менежментийн түвшинд авч үздэг. Тиймээс алдаа гаргахгүй ажиллах чухал.

Software engineer BYAMBAA:

-Agile, Large Scale Scrum аргачлалаар ажиллахын давуу тал нь цагийн юмыг цагт нь амжуулах. Бид 7 хоногоор ажлаа төлөвлөдөг болохоор маргааш гэж хойшлуулах боломжгүй, цаг хугацаатай уралдаж ажилладаг гэж хэлж болно.

Өглөө, оройдоо хийсэн ажлаа тайлагнана. Оройн ээлжийнхний ажлыг хийж чадсан үгүйг өглөө нь ярилцана. Тиймээс багийн ажлыг хойш татахгүй байх ёстой.

Манай багийнхан ер нь аливааг хойш тавьдаггүй, урт цагаар сууж ажилладаг, дуусгачихъя л гэдэг сэтгэлтэй, сэтгэлгээтэй хүмүүс дээ. Үүнийг бид япончуудаасаа сурсан. Цаашид мобайл хөгжүүлэлт дээр түвшин ахиад багтаа бүтээмж өндөртэй ажиллахыг хичээнэ.

Senior software engineer BAD:

-Монгол жижиг зах зээлтэй учраас өрсөлдөөн ихтэй. Тиймээс аливааг хурдан хийх ёстой. Японд бол хурд хамаагүй чанартай байх шаардлагатай гэдэг. Зөрүү нь ийм. Бид одоо энэ төслийн хүрээнд ажиллахдаа нэг хуудас солилоо гэхэд 200-300 тест хийж байгаа. Энэ хэрээр чанарт анхаардаг хандлагад сайн суралцаж байна.

Бид Agile, Large Scale Scrum аргаар ажилладаг. Эхэндээ ажлаа амжуулж чаддаггүй байсан бол одоо төлөвлөгөө биелүүлэх ур чадвар илүү сайжирсан гэж бодож байна. Манайд их чадварлаг хүмүүс бий. Манай багт нэгдвэл сурах юм их бий, зааж өгөх ч олон хүн байгаа. Тиймээс өөрийгөө хөгжүүлье гэж бодож байвал манай "Oni-Чөтгөр" багт ороод ирээрэй гэж урьж байна.

AU PAY-ИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛД АЖИЛЛАХ БОЛ...?

Хэрэв дээрх багт нэгдэхийг хүсвэл дараах линкээр анкетаа илгээх боломжтой.

  • MOBILE DEVELOPER: https://people.mobicom.mn/job/629
  • BRIDGE ENGINEER: https://people.mobicom.mn/job/633
  • BRIDGE ENGINEER: https://www.zangia.mn/job/_5vcpj26vfv
  • MOBILE DEVELOPER: https://www.zangia.mn/job/_mxh1+c5u02
  • MOBILE DEVELOPER: https://www.zangia.mn/job/_qtgfd1xeau
  • BRIDGE ENGINEER: https://www.zangia.mn/job/_dhlq04qd70

Төслийн багийн өдрийн ээлжийнхний ажлын явцаас:

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан