gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     6.01
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 17
Зурхай
 6.01
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 6.01
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ази, Европын хөрөнгийн биржид үнэ унасаар. Харин Трамп би үүнийг хийх гэж л сонгогдсон гэв

Б.Эрдэнэчимэг
Дэлхийд
2025-04-07
17
Twitter logo

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын явуулж буй импортын тарифын нөлөөгөөр Ази, Европын хэд хэдэн хөрөнгийн биржид хувьцааны үнэ унав.

Гэсэн ч АНУ-ын Ерөнхийлөгч татварын бодлогоо үргэлжлүүлнэ гэв. Түүнээс сэтгүүлч Америкийн иргэдэд таны шийдвэр хэрхэн нөлөөлөх вэ гэж асуухад Трамп ихэд эгдүүцэж, “Та тэнэг асуулт асуулаа. Би юуг ч унагахыг хүсээгүй. Гэвч зарим зүйлийг засахын тулд эм уух хэрэгтэй болдог” гэжээ.

Түүний багийнхан гаалийн татварыг нэмснээр АНУ-д борлуулах бараа үйлчилгээний үнэ нэмэгдэж, улмаар тус улсын эдийн засгийн өсөлт саарна гэсэн болгоомжлолыг няцаасаар байна.     

Сангийн саяд Скотт Бэссэнт, Худалдааны сайд Ховард Лутник нар хөрөнгийн зах зээлийн уналтаас үл хамааран гаалийн татварыг нэмнэ гэсэн юм.    

Тэд одоо болж буй бүхэн шилжилтийн үе юм гэжээ. Дэлхийн 50 улс татварын асуудлаар утс улсын Ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийх хүсэлтэй байна. Доналд Трамп “БНХАУ-тай хийж буй худалдаа алдагдалтай байгаа нөхцөлд би тэдэнтэй хэлэлцээ хийхгүй. Би үүнийг шийдэх гэж л сонгогдсон. БНХАУ том цохилт авлаа. Бидний зөв гэдгийг хүн бүр мэднэ. Америкийн эдийн засаг хүчтэй, хөрөнгийн зах зээлд цаашид юу болохыг би мэдэхгүй ” гэжээ.

Тус улсын гол индексүүд өнгөрсөн баасан гарагт 5 хувиар унасан юм.

АНУ-ын хамгийн том 500 компанийн хувьцааны үнийг илэрхийлдэг S&P 500 индекс 6 хувиар унажээ. Энэ нь 2020 оноос хойших хамгийн том уналт юм.

Харин өнөөдөр Токиогийн Никкэй 225 индекс 6.3 хувиар унажээ. Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба гаалийн татварын эдийн засагт нь үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахын тулд дотоодын ААН-үүдэд татаас өгөх гэх  мэт бүх аргыг хэрэглэнэ гэжээ.

Эх сурвалж: BBC    

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан