gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     6.28
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 30
Зурхай
 6.28
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 6.28
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ж.Энхжаргалан: Метро барих санхүүжилт гацвал B хувилбар байгаа юу

Л.Амарцэцэг
Нийгэм
2025-03-26
40
Twitter logo

НИТХ-ын ээлжит бус V  хуралдааны нэгдүгээр хэлэлцүүлгийн эхэнд Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро байгуулах төслийн шинэчилсэн ТЭЗҮ-г дэмжих тухай асуудлыг хэлэлцлээ. НИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар Улаанбаатарт метро барих төслийн ТЭЗҮ-г дэмжиж, тогтоолын төслийг Засгийн газарт хүргүүлэхээр болжээ.

Хурлын үеэр төлөөлөгчид асуулт асууж хариулт авлаа.

НИТХ-ын Ардчилсан намын бүлгийн дарга Т.Батцогт “Хотын тулгамдсан асуудлуудыг өнөө маргаашаа аргацаасан байдлаар өнгөрөөх боломжгүй болсон. Улаанбаатарт метроны хэрэгцээ, шаардлага зайлшгүй байгаа. Аливаа төслийг хэрэгжүүлэхдээ хүн төвт, иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах, иргэдийг олон талын тодорхой, бүтээлч мэдээ, мэдээллээр хангах чухал байна. Метро төслийн гүйцэтгэлийн түвшинд нийслэлийн бизнес эрхлэгчдийг татан оролцуулах, залуусыг боломжит ажлын байраар хангаж ажиллах нь зүйтэй гэж манай намын бүлэг үзэж байна” хэмээн дүгнэлт хэллээ.

Асуулт:

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх: Нийслэлчүүд метротой болохыг хүсэж байгаа. Яг хэдэн онд иргэд метрогоор зорчиход бэлэн болох вэ?

Хариулт:

Улаанбаатар МЕТРО төслийн захирал Т.Мөнхдалай: ТЭЗҮ-ийн төлөвлөгөөний дагуу 2030 оны 10-р сард ашиглалтад орно.

Асуулт:

НИТХ-ын төлөөлөгч Ж.ЭНХЖАРГАЛАН: Санхүүжилт гацвал B хувилбар байгаа юу. Депог дараа нь өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд орон зайн төлөвлөлтийг хийсэн үү. Иргэд, хамтарч ажиллах хүсэлтэй аж ахуй нэгжүүд төслийн нэгжийн нээлттэй мэдээ, мэдээллийг хаанаас авах вэ?

Хариулт:

Улаанбаатар МЕТРО төслийн захирал Т.МӨНХДАЛАЙ: B хувилбар гэвэл хоёрдугаар шатны тендерийг зарлахдаа хэрвээ оролцогчид өөрсдөө төслөө санхүүжүүлэх нөхцөлөө тодорхой болгож орж ирдэг. Иймэрхүү саналыг гаднын байгууллагууд өмнө нь гаргаж байсан. Тиймээс шаардлага үүсвэл В хувилбарыг хэрэгжүүлэх боломжтой гэж харж байна. Депогийн хүчин чадлын хувьд метро хоорондын зай 4.5 минут байхаар төлөвлөсөн. 

Дунджаар 15.000 хүн зорчино гэж төлөвлөсөн. Зорчих иргэдийн тоо нэмэгдсэн тохиолдолд метро хоорондын 4 минут болгож, өдөрт 28-30 мянган зорчигч тээвэрлэх хүчин чадалтай гэж тооцож байна. Нэмэлт метроны бааз шаардлага үүсвэл хотын баруун бүсэд төлөвлөлт хийхээр тооцоолсон.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан