Монгол орноос Цэрдийн галавын үед буюу 90 орчим сая жилийн өмнө үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан эртний хөхтөн амьтны нэгэн шинэ төрөл зүйл шинжлэх ухаанд анх удаа бүртгэгджээ.
Түргэн хөдөлгөөнтэй, жижиг биетэй энэхүү амьтныг Ravjaa ishiii (Равжаа иший) хэмээн нэрлэсэн байна. Энэ төрлийн амьтдын үлдвэр Европ, Ази, Африк, хойд Америкийн зарим орноос олддог ч Монголоос анх удаа олдсон нь энэ юм.
Энэ нь цэрдийн галавын хөхтөн амьтдын төрөл зүйлүүдийн онцлог, уур амьсгал, газарзүйн хувьд хэрхэн тархаж байсныг илтгэх шинэхэр олдвор болов.
Амьтны шүдний хэлбэр дүрсэд хийсэн палеонтологийн судалгаагаар Равжаа нь хулганатай ижил жижиг биетэй, өвсөн идэштэй, тэжээлээ хивэх маягаар иддэг нь тогтоогдсон байна. Харин ижил овогт багтах зарим төрлүүд нь махан болон шавжаар хооллодог байсан аж.
Тус судалгаа нь Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Палеонтологийн хүрээлэн болон Япон Улсын Окаяамагийн Шинжлэх Ухааны Сургуулийн хамтын ажиллагааны нэгэн хэсэг юм. Уг судалгаанд ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн судлаач доктор Х.Цогтбаатар, Б.Майнбаяр нар оролцжээ.
Эх сурвалж: ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн