gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.08
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.08
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.08
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Хар тамхины эсрэг нэг улс дангаараа биш нийтээрээ тэмцэх шаардлагатай байна"

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2024-05-30
17
Twitter logo

Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хамтын ажиллагааны Коломбын төлөвлөгөө байгууллагын Зөвлөлдөх хорооны 48 дахь удаагийн хурлыг зохион байгуулж байна. Хурал өнөөдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр эхэллээ.

Хурлыг нээж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр  хэлсэн үгэндээ хүн амын насжилтын хувьд харьцангуй залуу улс орны хувьд ирээдүй, хойч үеэ хар тамхины хор хөнөөлөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлд онцгой анхаарал хандуулж буйгаа дурдаад  энэ чиглэлийн хууль эрх зүйн орчныг сайжруулж, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх замаар хамтдаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эсрэг тэмцэхийг уриалав.  Хар тамхины эсрэг нэг улс дангаараа тэмцэх биш нийтээрээ нэгдэж, олон талт мэдээллийг шуурхай солилцож, үр дүнтэй хамтран ажиллах шаардлагатай байгааг Б.Энхбаяр сайд тодотгов.

Коломбын төлөвлөгөө байгууллагад Ази, номхон далайн бүс нутгийн 28 Улс гишүүнчлэлтэй бөгөөд Монгол Улс тус байгууллагад 2004 онд гишүүнээр элсэн орсон юм. 

Хурлын үеэр тус байгууллагын  Удирдах зөвлөлийн Ерөнхийлөгч Пайтүн Махапаннапорн, Коломбын төлөвлөгөө байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Бенжамин П.Рейэс нар нээлтийн үг хэлсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уншиж сонордууллаа. Коломбын төлөвлөгөө байгууллагад Ази, номхон далайн бүс нутгийн 28 Улс гишүүнчлэлтэй бөгөөд Монгол Улс тус байгууллагад 2004 онд гишүүнээр элсэн орсон юм. 

Коломбын төлөвлөгөө байгууллагын Зөвлөлдөх хорооны 48 дахь удаагийн хуралд тус байгууллагын гишүүн улсын төлөөлөгчид, ажиглагчаар оролцож буй олон улсын байгууллагын төлөөлөл болсон  нийт 52 гадаадын зочид, дотоодын 100 гаруй төлөөлөгчид оролцож байна. Коломбын төлөвлөгөө байгууллагын дэгийн дагуу Зөвлөлдөх хорооны хурлыг эх орондоо зохион байгуулж буй Улсад хурал даргалах эрхийг шилжүүлдэг бөгөөд  Зөвлөлдөх хорооны 48 дахь удаагийн хурал даргалагчаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа томилогдлоо.

Өнөөдрийн хурлаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эсрэг хүчээ нэгтгэсэн бүс нутгийн төлөө: Урьдчилан сэргийлэх ажиллагааг эрчимжүүлэх нь”  сэдвийн хүрээнд танилцуулга мэдээлэл хийв. Түүнчлэн тус хурлаар үргэлжлүүлэн Коломбын төлөвлөгөө байгууллагын дүрмийн өөрчлөлт, дотоод асуудлыг хэлэлцэхээс гадна цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар гишүүн орнуудын төлөөлөл санал солилцож, жилийн тайлангаа хэлэлцэн батлав.

Эх сурвалж: ХЗДХЯ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан