gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.17
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сурвалжилга: Говь хээрийн зааг дахь шинжлэх ухаанд суурилсан хамгаалалт Их Нарт

О.Батхишиг
Ногоон дэлхий
8 цаг 57 минутын өмнө
67
Twitter logo
О.Батхишиг
67
Twitter logo
Ногоон дэлхий
8 цаг 57 минутын өмнө
Сурвалжилга: Говь хээрийн зааг дахь шинжлэх ухаанд суурилсан хамгаалалт Их Нарт Гэрэл зургийг Г.Өнөболд

Өвөлдөө –40, зундаа +45 хэм хүрдэг говь хээрийн заагт орших Их Нартын байгалийн нөөц газрыг бид зуны бүгчим амьсгал орсон үеэр зорив. Учир нь 1996 онд улсын тусгай хамгаалалтад авсан энэ бүсийн хамгаалалтын захиргаа нь судалгаанд суурилсан байгаль хамгааллын ажлыг Монголдоо жишиг түвшинд хэрэгжүүлдэг гэх.
 
Биднийг Даланжаргалан суманд хүрэхэд хамгаалалтын захиргааны дарга Т.Анандпүрэв “Хоёр янгир төмөр замын дэргэд уурхайн хашаанд орж гацсаныг Чойрын богд ууланд тавиад сая ирлээ” гэсээр угтав.

Янгир, цагаан зээр зэрэг зэрлэг амьтад төмөр замын хамгаалалтын торыг давахдаа гэмтэх тохиолдол буурахгүй байгааг тэр дурдлаа. 

БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗРЫН ЭКО СИСТЕМИЙН ҮНЭ ЦЭНЭ

Ийн бид элс манханд сууж нэг аваад 390 км замыг туулж, Их нартдаа ирэв. 2000 оноос хойш тохиогоогүй дэлгэр сайхан зун болж, ширгэсэн булаг хүртэл сэргэсэн гэсээр судлаач, байгаль хамгаалагчид тослоо. Хад асга, говь хээр хосолсон энэ бүсийн байгалийн тогтоц, ач холбогдол онцгой аж.

Учир гэвээс уул уурхайн лиценз ихтэй Даланжаргалан суманд “арал” мэт оршдог ганц хамгаалалтын бүс нь Их нарт. Монгол улсын нутаг дэвсгэрийн ердөө 0.5 хувийг эзэлдэг ч Улаан номд багтсан аргаль хониноос эхлээд янгир ямаа, чоно, үнэг, хярс, дорго, мануул зэрэг ховор амьтдаар баялаг. Мөн 200 гаруй зүйлийн шувуу, түүнтэй тэнцэхүйц хэмжээний ургамлын төрөл зүйл бүрэлдсэн газар юм.

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫН МЕНЕЖМЕНТ, САНХҮҮЖИЛТИЙН СОРИЛТ

Уур амьсгалын өөрчлөлт, уурхай, төмөр замын тор, хулгайн ан зэрэг бэрхшээлийн дунд тэд зэрлэг амьтдаа хэрхэн хамгаалж, нөөц газраа нийтэд таниулж, үр нөлөөгөө өргөжүүлж буй нь анхаарал татна.

Өдгөө Монголд 120 тусгай хамгаалалттай газар бүртгэлтэй, нийт нутгийн 21 хувийг хамарч байна. Манай улс энэ тоог 2030 он гэхэд 30 хувьд хүргэнэ гэсэн олон улсын амлалттай. Гэвч хамгаалалтын бүс нутгийн тоо нэмэгдэх хэрээр “тусгай хамгаалалт” нэрийн цаадах менежмент, хэрэгжилт чухал.

Их Нарт бол хамгийн анх нөөц газрын ангилалд багтсан нутаг. 2014 онд тус газарт хамгаалалтын захиргаа байгуулагдаж, төр- хувийн хэвшлийн хамтарсан гэрээгээр төрийн бус байгууллага хариуцан ажиллах болжээ. 

Одоо энд хамгаалалт, судалгааны чиглэлээр 21 хүн ажилладаг. Байгаль хамгаалагчдын цалинг орон нутгийн төсвөөс гаргадаг бол бусад зардал, судалгаа, хяналтыг төслөөр санхүүжүүлдэг байна.

Хамгаалалтын захиргааны дарга Т.Анандпүрэв, Төр, төрийн бус байгууллагын гэрээгээр хариуцах энэ тогтолцоо сайн талтай. Төрийн бус байгууллага өөрийн сан үүсгээд, түүгээрээ орлого олж, хамгааллын ажилд 100 хувь зарцуулах боломж бий.

Одоо бид Калифорни мужийн “The living desert” zoo буюу Амьд цөл хэмээх шинэ зоо парктай хамтран судалгаагаа тогтвортой үргэлжлүүлж байна. Харин яамны харьяа газруудын төсөв улсын төвлөрсөн санд ордог тул санхүүжилт олгохдоо хязгаарлагдмал.

Энэ жил орон нутгаас 145 сая төгрөгийн төсөв хуваарилсан. Энэ мөнгөөр ажилчдын цалингаа тавина, ингээд сард 500 мянган төгрөгийн шатахууны зардал үлдэнэ, энэ нь хаанаа ч хүрдэггүй. Гэсэн ч бид төсөл бичих зэргээр санхүүжилт босгон  ажилласаар байна. Улсаас зарласан төсөлд хамрагдах, байгаль хамгаалагчдын тэтгэмж зэргийг бид хүртэж чаддаггүй. Менежментээ өөрсдөө зохицуулж явсныхаа төлөө улсын нийгмийн хамгааллын системд орхигдож үлдэх ёсгүй гэв.

Мөн тус хамгаалалтын нэгжид 11 хүний бүрэлдэхүүнтэй олон талт оролцооны менежментийн зөвлөл ажилладаг. Энэ зөвлөлд Даланжаргалан, Айраг сумдын удирдлага, байгаль орчны газар, хувийн хэвшил, нутгийн иргэдийн төлөөлөл оролцож, хамгаалалтын захиргааны үйл ажиллагаанд хяналт тавьдаг аж. 

СУДАЛГААНД СУУРИЛСАН ХАМГААЛЛЫН ЖИШИГ 

Хамгаална гэдэг эхлээд судалж, таньж мэдэхийн нэр гэдэг. Их нартын байгалийн нөөц газрын судлаач О.Рэнцэнгээс судалгаанд суурилсан байгаль хамгааллын талаар тодрууллаа. Тэд олон улсын болон дотоодын сэтгүүлд нийт 160 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлжээ.

Түүний дотроос сэг зэмийг задалж, байгаль цэвэрлэгчийн үүрэг гүйцэтгэдэг нөмрөг тасын судалгаа онцгой анхаарал татав. Учир нь Их Нарт бол нөмрөг тас шувууны идэвхтэй популяц бүхий газар бөгөөд 500 орчим үүр байдгаас жилд дунджаар 150  нь идэвхэждэг аж.

Судлаачид 2011 оноос хойш тасыг бөгжилж, нүүдлийн замыг нь судалжээ. Үр дүнд Монголд бүртгэгдсэн тасууд Өмнөд Солонгосын далайн эрэгт хүрдгийг тогтоосон байна.

“Тасыг хүмүүс амьтан барьдаг аюултай шувуу гэж ташаа ойлгодог. Гэтэл тас мохоо хумстай учир амьтан барьдаггүй. Үнэн хэрэгтээ байгаль дахь хамгийн чухал цэвэрлэгч. Тас байхгүй бол сэг зэм ялзран, нян тархаж, өвчин гарна. Энэтхэгт тасыг буруу ойлгож устгаснаар тахал дэгдэж, улмаар буцаан  нутагшуулахын тулд жилийн төсвөө зарцуулж байсан гэдэг.

Мөн энэ бүс тарваганы уугуул нутаг байсан ч 2003–2008 оны ган, зудын улмаас тарвага нь бүрэн устжээ. 2020 он гэхэд ердөө 10 хүрэхгүй тарвага үлдсэн. 2021 онд Хустайн нуруунаас 50 тарвагыг нутагшуулсан. Уг ажлыг орон нутгийн уул уурхайн компани дүйцүүлэн хамгаалах үүргийн хүрээнд хамтран хэрэгжүүлсэн аж. 

Зараа шөнийн амьдралтай, ховор амьтан бөгөөд Их Нартад сүүлийн 13 жилийн турш тууштай судалгаа хийж байгаа гэв. Зарааны судлаачид нар шингэх үеэр гарч, шөнөжин ажиллаж, өглөө гэртээ ирдэг талаар ч дурдав.

Говьд ус алтнаас үнэтэй.

Хүн бүү хэл амьтад ундаалахад бэрх энэ бүсэд хөв цөөрөм байгуулах тохиромжтой шийдэл биш аж. Учир нь тогтоол уснаас мал, амьтан зэрэг ундаалбал өвчин үүсэх эрсдэл өндөр. Тиймээс Их нартын байгалийн нөөц газрын судлаачид АНУ-ын “Эрамора” паркийн  туршлагаас судлан “Нэг чулууны арга”-г нэвтрүүлжээ. 

Говьд бороо орох үед ус хөрсөнд шингэхгүй, шууд жалгаар урсаж, үрийн тархалт, хөрсний чийгийг алдагдуулдаг. Тиймээс жижиг чулуунуудыг ном мэт эгнүүлэн өрж, завсраар нь ус шингээж, улмаар ургамал ургах нөхцөл бүрдүүлэх нөхөн сэргээлтийг хийж байгаа гэнэ.

Хорин жилийн хугацаанд нөөц газрынхаа тавин хувийг л судаллаа. Цааш бид аргаль, шувуудад генетик судалгаа хийх зайлшгүй шаардлагатай. Цаг уурын өөрчлөлтийг амьтдаар нь дамжуулж судлах боломж бий. Гэвч санхүүжилтээс болж гацдаг гэж судлаач О.Рэнцэн хэлж байлаа. 

    НУТГИЙН ОРОЛЦОО, БАЙГАЛЬ ХАМГААЛЛЫН БОЛОВСРОЛ 

    Байгаль хамгааллын ажил зөвхөн энэ салбарынхны санаачилга, хичээл зүтгэлээр хязгаарлагдахгүй. Их Нартын байгалийн нөөц газарт 80 орчим малчин өрх нутагладаг. Тиймээс хамгаалалтын захиргаа нутгийн дөрвөн нөхөрлөлийн малчдыг зэрлэг амьтдад дамжуулагч зүүх, нэг чулууны арга хэрэгжүүлэх зэрэгт оролцуулдаг байна. 

    Хамгаалалтын захиргааны аялал жуулчлал, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэтуяагийн хэлснээр, жил бүр гадаад дотоодоос 200 орчим аялагч, судлаач энэ нутгийг зорьдог.

    Мөн зөвхөн гаднынхны анхаарлыг татах бус, нутгийн ирээдүй болсон хүүхэд багачуудын байгаль орчны боловсролд онцгой анхаардаг гэв. Тэд хүүхдүүдийн эх нутгаа хайрлах, хамгаалах үзлийг багаас нь төлөвшүүлэх зорилготойгоор хавар, зуны улиралд орон нутгийн сургуулийн тавдугаар ангийн 200 гаруй сурагчийг тусгай хамгаалалттай газрынхаа эко аялалд хамруулдаг. 

    Мөн байгалийн нөөц газрыг тойрон уул уурхай олон учир тоосжилт ихтэй. Тиймээс говийн нөхцөлд ургах боломжтой 6000 орчим бутлаг мод тарьсан нь үр дүнтэй байгааг тэрээр онцолж байлаа.

    Гэвч ийм үнэ цэнтэй экосистемийг хамгаалж буй хүмүүсийн хувьд нийгмийн баталгаа, санхүүжилт, эрх зүйн орчин хангалтгүй хэвээр. Судалгаанд суурилсан хамгааллыг хэрэгжүүлж буй ч тогтвортой дэмжлэггүйгээр энэ ажил тасралтгүй үргэлжлэхэд хүндрэлтэй гэдгийг тэд хэлж байв.

    Тиймээс олон улсын “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр шиг байгаль хамгааллыг тогтолцооны төвшинд дэмжих, судалгаа, хамгааллыг уялдуулах урт хугацааны шийдэл зайлшгүй шаардлагатай гэв. Тус хөтөлбөр 15 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд 198 сая ам.долларын хөрөнгө оруулалт татахаар төлөвлөжээ. Энэ нь байгаль хамгааллын чиглэлийн бүх байгууллагад нээлттэйгээр хэрэгжих юм.

    “Сэтгэлээрээ хамгаалсаар ирсэн. Харин цаашид бодит дэмжлэгтэйгээр хамгаалах цаг болсон” хэмээн Их Нартын хамгаалалтын захиргааныхан тодотголоо.

      Говийн наран ургаж, шингэхдээ эрхэмсэг. Хад асга, хөхөмдөг манан, хайлаас, тооройтойгоо уусан амьтад нь ховор нандин. Говь хээрийн заагт орших энэ нутагт газар шороо, ан амьтнаа хамгаалан үлдээх байгаль хамгаалагчдын ажил өдөр бүр тэмцэлтэй, өрнүүн үргэлжилж байна.

      Говь гэдэг бол гагцхүү энэ төрхөөрөө л үнэ цэнтэй. Тиймээс байгалиа бүтэн хадгалж, хойчдоо үлдээхэд байгаль хамгаалагчид, иргэд, шийдвэр гаргах төвшний гурван талт оролцоо, нэгдмэл байдал чухал ажээ.

      Гэрэл зургийг Г.Өнөболд

      Twitter logoPost
      gogo logo
      gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

      © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан