gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     6.02
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 16
Зурхай
 6.02
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 6.02
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Би татварын мөнгөөр цалинждаггүй. Миний тухай гарсан мэдээнд хариу тайлбар өгөх үүрэггүй"

Б.Эрдэнэчимэг
Улс төр
2025-05-29
276
Twitter logo

"Огцрох амархан" жагсаалыг зохион байгуулагчид УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-д суудалтай таван намын төлөөлөлтэй уулзжээ.

"Огцрох амархан" жагсаалыг зохион байгуулагчдын нэг болох О.Уламсайхан уулзалтын дараа, Төрийн ордны гадаа дараах мэдээллийг өгөв.

-Бид УИХ-ын даргын байр суурийг сонсохыг хүссэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-д итгэл хүлээлгэх асуудлыг оруулах нь зөв юм уу гэдгийг сонсохыг хүссэн. "Тогтоолын төслөө нэгэнт өргөн барьсан тул бид араас нь өөрчлөх боломжгүй. УИХ процессын дагуу шийдвэрээ гаргана" гэж хариуллаа. 

Өргөн бүрэлдэхүүнтэй уулзсанд баярласан. Гэхдээ бид хүссэн хариултаа бүрэн аваагүй.   

Төрийн байгуулалтын байнгын хороо гурав хоногийн хугацаанд шийднэ. Дараа нь УИХ арав хоногийн дотор шийдэх юм байна. Бидний жагсаалаас үр дүн гарсан. УИХ Ерөнхий сайдад итгэл үзүүлэх үү, үгүй юу гэдгийг ярихаар боллоо. Бидний хүссэн үр дүн биш ч тодорхой үр дүн мөн. 

Бид нийт гурван шаардлага тавьснаас хоёр нь үндсэндээ биеллээ. УИХ-ын гишүүд одоо хариулт өгнө. Бид чих тавин сонсож, жагсаалаа үргэлжлүүлнэ, жагсаалаа өргөжүүлнэ. Бид үр дүнгүй жагсаагүй юм байна. Жагсаал хумигдаагүй. 

Сая дотор болсон яриаг бичээд авсан. MPA агентлагийн камераар бичсэн тул бүх хэвлэл авах боломжтой. Бид УИХ-ын даргын ажлын албанд хүсэлт тавьж, дүрсийг нь бүтэн авч цацна. Би татварын мөнгөөр цалинждаггүй. Иймд миний тухай гарсан мэдээнүүдэд хариу тайлбар өгөх үүрэгтэй хүн биш. Жагсаалтай миний хувийн амьдрал огт хамаагүй. Ноорогийн кэйс ч хамаагүй. Жагсаалын шаардлага дээрээ бат зогсоно .

УИХ ямар шийдвэр гаргахаас иргэдийн парламентад итгэх итгэл хамаарна. Цаашдаа парламент байх ёстой юу, үгүй юу гэж бодно. Бид Л.Оюун-Эрдэнэ гэж хувь хүн рүү дайраагүй. Ерөнхий сайд тул орлогоо нотлохыг шаардсан. Өөр хүн ийм үйлдэл хийсэн бол адилхан л шаардах байсан. УИХ Ерөнхий сайдад итгэл үзүүлэхгүй болов уу. Би 20 хоног орлогоо нотолж чадаагүй ч надад итгэл үзүүлээч гэв. Хэн ийм үед итгэл үзүүлэх вэ? Гэхдээ саналын томьёоллоо яаж оруулах нь тодорхойгүй байна.

Хэрэв УИХ итгэл хүлээлгэвэл бид илүү хурц хэлбэрт шилжин жагсана гэв.

Огцрох амархан жагсаал 14 хоногийн турш үргэлжилж байна.                

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан