Зам тээврийн яамнаас улс хоорондын ачаа тээврийн “С” зөвшөөрлийн бичиг олгох, ашиглах журамд оруулж буй өөрчлөлтүүд болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв.
Тээврийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын эвдрэл, авто замын их болон ээлжит засвар эхэлжээ. Иймд Зам, тээврийн сайдаас өгсөн чиглэлийн дагуу олон улс, улсын чанартай авто замын нөхцөл, тээврийн хэрэгслийн даац хэтрүүлж байгааг хянана.
Уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэлт, тээврийн хэрэгслийн насжилттай холбоотой шинэ зохицуулалт хийжээ.
Өнөөдрийн хэвлэлийн хуралд ЗТЯ-ны Салбарын хяналтын газрын дарга А.Энхболд, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ц.Золжаргал, Авто замын бодлого зохицуулалтын газар болон Зам, тээврийн яамны харьяа “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын дахирал Б.Гүрсоронзон, “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Б.Оюунболд нар оролцов.
Цемент тээвэрлэж буй тээврийн хэрэгсэл 140 тн ачаа тээвэрлэж, нийтийн хэрэгцээний авто замыг эвддэг.
Тэд дараах мэдээллийг өглөө:
Манай улсын болон олон улсын стандартаар олон улс, улсын чанартай хатуу хучилттай авто замаар замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн бүх жингийн дээд хязгаарыг “Авто тээврийн хэрэгслийн ангилал. Техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS4598:2025 стандартад зааснаар зургаан тэнхлэгтэй байна.
Бодит жин нь 44 тоннтой тээврийн хэрэгслүүд зөвхөн нийтийн хэрэгцээний замаар замын хөдөлгөөнд оролцуулахаар тогтоосон. Нийтийн хэрэгцээний замаар зорчих үеийн тээврийн хэрэгслийн бодит жин 44 тонноос дээш даацтай тээврийн хэрэгслүүд нийтийн хэрэгцээний бус зам буюу тусгай зориулалтын замаар хөдөлгөөнд оролцоно.
Сүүлийн жилүүдэд уул уурхайн бүтээгдэхүүн, шатахуун тээвэрлэж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгсэл жингийн даацыг хэтрүүлж байна. Жишээ дурдвал цемент тээвэрлэж буй тээврийн хэрэгсэл 140 тн ачаа тээвэрлэж, нийтийн хэрэгцээний авто замыг эвддэг.
Иймд олон улс, улсын чанартай авто замаар “Авто тээврийн хэрэгслийн ангилал. Техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” МNS4598:2025 стандартын дагуу тээвэрлэлтийг хянана.
Даац хэтрүүлсэн тээврийн хэрэгслийг гаргасан зөрчлөө арилгах хүртэлх хугацаанд хөдөлгөөнд оролцохыг хориглоно. Түр саатуулах арга хэмжээ авна. Говийн бүсийн чиглэлд хийж буй уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, хяналтыг ирэх даваа гарагаас эхэлнэ.
Авто замын нөхцөл байдлын талаар авто замын талаар:
Даац хэтрүүлсэн тээврийн хэрэгслийг гаргасан зөрчлөө арилгах хүртэлх хугацаанд хөдөлгөөнд оролцохыг хориглоно. Түр саатуулах арга хэмжээ авна.
Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2025 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, барилга байгууламжийн жагсаалтаар батлагдсаны дагуу энэ онд говийн бүсийн улсын чанартай авто замын хоёр чиглэлд их засвар хийнэ.
Олон улс, улсын чанартай авто замд Зам, тээврийн хөгжлийн төвөөс хариуцдаг нийт 32 төлбөр авах цэг ажиллуулж байна. Үүний 8 төлбөр авах цэгийг цахимжуулсан, энэ онд багтаан үлдсэн төлбөр авах цэгүүдийг бүрэн цахимжуулж, камерын хяналтын системд шилжүүлнэ.
Тээврийн цагдаагийн албаны улсын хэмжээнд ашигладаг 40 камерын хяналтын системийг холбоно. Тээврийн цагдаагийн албанаас энэ цэгүүдийг нэмэгдүүлж 60 болгохоор төлөвлөжээ.
Цаашид олон улс, улсын чанартай авто замыг нийт 100 орчим камераар хянаж, даац хэтрүүлсэн тээврийн хэрэгслийг хяналтад оруулж, зөрчлийг газар дээр нь арилгуулна.
Зам, тээврийн ослын талаар:
Сүүлийн 5 жилийн байдлаар улсын хэмжээнд 124500 зам тээврийн осол бүртгэгдэж, 14993 хүн гэмтэж, 2534 хүн нас барсан байна. Үүнээс нийт нас баралтын 80 хувь нь орон нутгийн замд гарсан ослоос үүдэлтэй байна. Нийт нас баралтын 80 хувь нь тээврийн хэрэгслийн жолооч, зорчигч байна.
Нас баралтын 80 хувь нь орон нутгийн замд гарсан ослоос үүдэлтэй.
Төмөр замын тээвэрлэлтийн талаар:
Импортын нефтийн тээврийг төмөр замаар Сүхбаатар-Зүүнбаян-Цогтцэций-Тавантолгой чиглэлд Зам, тээврийн хөгжлийн сайд /хуучнаар/-ын 2023 оны А/328 дугаар тушаалаар батлагдсан “Төмөр замын сүлжээнд суурь бүтэц хооронд тээвэрлэлтийг зохион байгуулах нэгдсэн технологийн түр горим”-ын дагуу хатуу хуваарьт зурмагаар тогтмол, шуурхай тээвэрлэхийг Төмөр замын газар /Б.Артур/, “Улаанбаатар төмөр зам” ХНН /Х.Хэрлэн/, “Монголын төмөр зам” ТӨХК /О.Батчулуун/-д тус тус даалгасан.
Үүнтэй холбоотой тухайн чиглэлд тээвэрлэгдэж буй газрын тосны бүтээгдэхүүний тээврийн суурь бүтцийн тарифыг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд 50 хүртэл хувиар бууруулах ажлыг зохион байгуулна.
Говийн бүсэд шатахууны нөөц бүрдүүлэхтэй холбоотойгоор аюултай ачаа хадгалах сав, ачиж буулгах талбай байгуулахад аж ахуйн нэгж байгууллагуудад хууль, тогтоомжийн хүрээнд дэмжлэг үзүүлж, газрын асуудлыг шийдвэрлэхэд аймаг, орон нутгийн Засаг дарга нартай хамтран ажиллана.
Газрын тосны бүтээгдэхүүний тээврийн суурь бүтцийн тарифыг 50 хүртэл хувиар бууруулна.
Зам, тээврийн сайдын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Удирдамж батлах тухай” 03 дугаар тушаалын дагуу Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 2025 оны 04/24 дугаартай төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх удирдамжийн хүрээнд “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Авто тээврийн хяналтын улсын байцаагч нар 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрүүдэд Монгол улс, БНХАУ-ын хилийн авто тээврийн нийт 9 боомт тус бүрээр улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж буй 638 аж ахуйн нэгж болон 17551 мэргэшсэн жолоочтой эсэх, 25705 ш тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж ажилласан.
Давхардсан тоогоор /Нэг ААН 2 боомтод зэрэг үйл ажиллагаа явуулж байгаа/ шалгалтад хамрагдсан 638 аж ахуйн нэгжээс 281 ААН нь их эрсдэлтэй, 257 ААН нь дунд эрсдэлтэй, 82 ААН нь бага эрсдэлтэй үнэлэгдсэн.
Аж ахуйн нэгж, жолооч нараас ирүүлсэн санал, хүсэлтийг үндэслэн Зам, тээврийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шуурхай хуралдаанаас гарсан үүрэг даалгаварын дагуу Засгийн газрын 2022 оны 479 дүгээр тогтоолоор баталсан “Хяналт шалгалт хийх нийтлэг журам”-д заасны дагуу Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны А/74 дүгээр тушаалаар баталсан № 04.1.9 дугаартай “Ачаа тээвэрлэлтийн аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудас”-нд байгаа гаражтай /далд/, авто зогсоол, гараж нь дулаацуулах системтэй байна, автотээврийн хэрэгслийг хадгалах зориулалтын зогсоол, талбайтай байна гэсэн заалтуудыг тус тус хасаж, нэмэлт өөрчлөлтийг оруулан Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар батлуулахаар бэлэн боллоо.
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн зохион байгуулалтын талаар:
Дээрх хяналт шалгалттай уялдан зарим тодорхой үр дүнгүүд гарч байна.
БНХАУ-ын ӨМӨЗО-той хиллэдэг авто замын долоон хилийн боомтоор байнгын ачаа тээвэрлэлтийн С төрлийн зөвшөөрлийн бичгийг эдгээр хилийн боомтуудад 1 олголтоор 15 000 ширхгийг хуваарилан олгосон.
Үүнээс экспортын ихэнх хувийг гаргаж байгаа Гашуунсухайт хилийн боомтод 2025 оны нэгдүгээр олголтоор 18598 тээврийн хэрэгсэл хил нэвтрэх С төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг авах хүсэлт ирүүлснээс нийт тээвэрлэлтийн ихэнх хувийг эзэлдэг ЭТТ-н тээвэрлэлтэд 26 хувьтай, 2025 оны 2 дугаар олголтоор 15645 тээврийн хэрэгсэл хил нэвтрэх С төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг авах хүсэлт ирүүлснээс нийт тээвэрлэлтийн ихэнх хувийг эзэлдэг ЭТТ-н тээвэрлэлтэд 30.9 хувьтай олголт хийсэн.
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Автотээврийн харилцааны олон улсын хэлэлцээр”-ийн хүрээнд хийгдэж байгаа байнгын ачаа тээвэрлэлтийн “С” төрлийн зөвшөөрлийн бичгийг тухайн хилийн боомтод үйл ажиллагаа явуулж буй тээврийн ААН байгууллагуудын тээврийн хэрэгсэлд олгох зохицуулалтыг хийнэ. Өнөөдрийн байдлаар энэхүү зөвшөөрлийн бичгийг зөвхөн олборлолтын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжүүдтэй тээвэрлэлтийн гэрээ байгуулсан тээвэрлэгч нарт хувьчлан хуваарилан олгох зохицуулалтыг хийж байсан.
Уул уурхайн бүтээгдэхүүн олборлогчтой байгуулсан ачаа тээвэрлэлтийн гэрээнд заасан тээвэрлэх бодит ажлын хэмжээ нь эрэлтээс хамаарч багасаж байгаагаас шалтгаалан байнгын ачаа тээврийн С зөвшөөрлийн бичиг олгогдсон зарим тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд тээвэрлэлт хийх боломжгүй сул зогсож, мөн тээвэрлэлт хийх цаг хуваарийг тодорхой гаргаж өгөхгүй байгаа нь тээврийн жолооч нар уурхайн гадна олон хоног хүлээж хөдөлмөрийн нөхцөл алдагдах эрсдэл бий болж байгаа учир тэдний тээвэрлэлтийг нэмэгдүүлж өөр олборлогчийн нүүрсийг тээвэрлүүлэх боломжийг бүрдүүлнэ.
Иймд байнгын ачаа тээвэрлэлтийн С төрлийн зөвшөөрлийн бичгийг тээвэрлэгч ААН-ийн тээврийн хэрэгсэлд шууд хуваарилан олгож, олгогдсон бичгийн хүрээнд уурхай олборлогч, худалдан авагч нар тээвэрлэгч ААНБ-тай тээвэрлэлтийн гэрээ байгуулж, экспортын тээвэрлэлт гүйцэтгэх зохицуулалтыг хийхээр ажиллаж байна.
Ингэснээр уул уурхайн экспортын гол боомт болох Гашуунсухайт хилийн боомтод дунджаар 46 хувьтай олгож байсан зөвшөөрөл 55 хувь хүртэл нэмэгдүүлэн олгох боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Мөн байнгын ачаа тээвэрлэлтийн С төрлийн зөвшөөрлийн бичигтэй тээврийн хэрэгсэл тухайн хилийн боомтод үйл ажиллагаа явуулж байгаа бүх уурхайтай хариуцлагын гэрээ байгуулан тээвэрлэлт хийх боломжийг бий болгоно.
Мөн тус хилийн боомтын хувьд хил, гаалийн татан авалт бүрдүүлэлт, хилийн нэвтрэлттэй холбогдуулан тооцож үзэхэд Гашуунсухайт боомт дээр 8500 тээврийн хэрэгсэл байнгын ачаа тээвэрлэлт хийх боломж бий, иймээс иргэд, ААН-үүд цаашид аливаа байдлаар өр зээлийн дарамтад орж тээврийн хэрэгсэл худалдан авч аливаа эрсдэл үүсгэхгүй байхад анхаарах нь зүйтэй байна.
Монгол улсын уул уурхайн экспортын хилийн боомтуудад тээврийн хэрэгслийн ачаалал үүссэн байгааг анхаарах нь зүйтэй гэж ЗТЯ-наас мэдээлэв.