Тансаг загвар, тав тух, хээнцэр хэв маяг, хурд хүчээрээ дэлхийд гайхагддаг автомашины брэнд Land Rover Монгол дахь албан ёсны дилер "Старчейз Автомотив Лимитд" ХХК шинэ үзэсгэлэнгийн танхимтай боллоо.
Энд Land Rover брэндийн Range Rover, Defender, Discovery-ийн хамгийн сүүлийн үеийн загваруудыг танилцуулж байна. Тэр дундаа автомашин сонирхсон хэрэглэгч эдгээр автомашинуудын шинэчлэгдсэн гол үзүүлэлтүүд, технологийн шийдлүүдийн талаарх мэдээллийг нэг дор авах боломжтой юм.
RANGE ROVER SV: ОНЦГОЙ & ТАНСАГ
“Wearnes Starchase Group”-ийн Бүс Хариуцсан Захирал Крейг Врайт:
- Улаанбаатар хот дахь манай Land Rover брэндийн шинэ үзэсгэлэнгийн танхим нь Land Rover-ийн хамгийн сүүлийн үеийн брэнд элементүүдийг шингээсэн бөгөөд энэ нь Монгол Улсад анх удаа орчин үеийн тансаг байдлын туршлагыг автомашин худалдан авах, эзэмших үйл явцад нэвтрүүлж байгааг дуулгахад таатай байна.
Land Rover-ийн Reimagine стратеги нь Range Rover, Defender, Discovery болон Jaguar брэндүүдийг жинхэнэ тансаг зэрэглэлийн автомашин гэдгийг дахин тодотгох үйл явц бөгөөд зөвхөн үзэмж төдийгүй эдгээр брэндүүдийн домог болсон чадваруудыг хадгалсаар байгааг тодотгон харуулж байгаа юм.
Энэхүү шинэ үзэсгэлэнгийн танхим нь Монгол дахь харилцагч, үйлчлүүлэгчид мөн ирээдүйд манай харилцагч болох хэн бүхэнд орчин үеийн тансаг байдлын илэрхийллийг хүргэх боломжийг олгож байна. Мөн энэ нь Wearnes-Starchase компанийн Монгол дахь бизнесээ өргөжүүлж цаашдын хөрөнгө оруулалтаа бататгаж байгаа хэрэг юм.
Та бүхний харж байгаачлан JLR нь дэлхийн хамгийн хүсэмжит автомашинуудыг бүтээх үүрэг амлалтаа биелүүлсээр байна. Тухайлбал, “онцгой ба тансаг” гэсэн үгсийг илэрхийлдэг гайхамшигт Range Rover SV болон 635 морины хүчин чадалтай, 0-100 км/ц хурд авах хугацаа нь ердөө 3.8 секундийн Range Rover Sport SV нь хүчирхэг, сэтгэл хөдлөм, спортлог тансаг байдлыг илэрхийлж байна.
"LAND ROVER ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН АВТОМАШИНУУДЫГ ХӨГЖҮҮЛЭХ СТРАТЕГИА АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА"
"Starchase Automotive Limited ХХК"-ийн Ерөнхий Менежер Шон Мөрфи:
- Улаанбаатар хот дахь Land Rover-ийн шинэ үзэсгэлэнгийн танхим нь Land Rover-ийн хамгийн сүүлийн үеийн брэндийн элементүүдтэй нийцэж, орчин үеийн тансаг зэрэглэлийн автомашины худалдааны туршлагыг Монголд анх удаа нэвтрүүлж буйгаараа онцлог юм.
Land Rover нь өөрийн брэндүүд болох Range Rover, Defender, Discovery, Jaguar-ийг дахин дүрслэн тансаг зэрэглэлийн жинхэнэ автомашинуудыг хөгжүүлэх стратегиа амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд эдгээр нь гадна талаасаа гайхалтай харагдаад зогсохгүй, тухайн брэндүүдийн бүх давуу талыг хадгалснаараа онцлог юм.
Энэхүү шинэ үзэсгэлэнгийн танхим нь бидний Монгол дахь үйлчлүүлэгчдэд, хуучин болон шинэ хэрэглэгчдэдээ орчин үеийн тансаг зэрэглэлийн жинхэнэ үйлчилгээг үзүүлэх боломжийг олгоно. Энэ нь "Wearnes Starchase" компанийн Монгол дахь бизнесээ өргөжүүлж, цаашид хөрөнгө оруулалт хийх амлалт, зорилгыг улам бататгаж байгаа явдал юм. Өнөөдөр энд танилцуулж буй автомашинуудын хувьд Land Rover дэлхийн хамгийн хүсэмжит тээврийн хэрэгслийг бүтээх зорилгоо биелүүлж буйн нэг хэлбэр гэдгээрээ онцлог.
Энэхүү үзэсгэлэнгийн танхимдаа бидний өнөөгийн болон ирээдүйн үйлчлүүлэгчдээ хүлээн авах болсондоо маш их баяртай байна.
"DEFENDER-ИЙН ХАМГИЙН ХҮЧТЭЙ, СҮҮЛИЙН ҮЕИЙН ЗАГВАРЫГ МОНГОЛЫН ХЭРЭГЛЭГЧДЭД НИЙЛҮҮЛЭХЭЭР БЭЛТГЭЖ БАЙНА"
“Land Rover” Брэнд Хариуцсан Захирал Г.Долгормаа:
- 76 жилийн түүхтэй Их Британийн автомашин үйлдвэрлэгч алдарт Land Rover брэндийн үзэсгэлэнгийн танхимаа бид нээж байна. Land Rover үндсэн долоон загварыг үйлдвэрлэдэг бол Range Rover Family нь дотроо Range Rover, Range Rover Sport, Range Rover Velar, Range Rover Evoque гэсэн дөрвөн загвартай.
Харин Discovery Family брэнд дотроо Discovery болон Discovery Sport гэсэн хоёр үндсэн хоёр загвар багтдаг. Сүүлийн долоо дахь загвар болох Defender брэндийн автомашин юм. Манай өнөөдрийн онцлох хоёр автомашин нь тав дахь үеийн шинэ Range Rover загварын цахилгаан болон бензин хөдөлгөөр хосолсон автомашинууд юм. Өөрөөр хэлбэл нэг цагийн дотор бүрэн цэнэглэгдэж, цахилгаан хөдөлгүүрээрээ 121 км замыг туулах чадвартай ба цэнэг дуусахад бензин хөдөлгүүр рүүгээ шилждэг онцлогтой. Бид энэхүү шинэ загвараа ирэх жилээс оруулж ирэхээр төлөвлөж байна.
Дараагийн онцлох автомашин бол цоо шинэ буюу ирэх жилээс үйлдвэрлэгдэх Land Rover Defender 110 ОCTA загвар юм. Энэ нь хамгийн бат бөх, бартаат замыг туулах чадвараараа өндөртэй автомашин. Уг автомашины онцлог нь 4,4 хөдөлгүүртэй, 635 морины хүчтэй, хос яндантай буюу бидний борлуулж буй загваруудаас хамгийн хүчтэй Defender загвар нь юм.
Өмнө нь дурдсанчлан уг автомашины үйлдвэрлэлт ирэх жилээс эхлэх ба бид Монголын хэрэглэгчдэд нийлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.