Монгол дахь Америкийн Худалдааны Танхим /“Ам Чам Монгол”/-аас “Хиймэл оюун ухаан бизнесийн салбарт үзүүлэх нөлөө” сэдэвт хурлыг зохион байгууллаа.
ЛендМН компанийн Дэд захирал Д.Баасандорж, Манай компани 2018 онд үйл ажиллагаагаа эхэлж байхдаа л технологи дээр суурилсан компани гэж явж байсан. Тухайн үед одоогийнхтой харьцуулахад хиймэл оюун ухааны эрэлт тийм ч их байгаагүй. Үүнийг нэвтрүүлэхэд хамгийн том тулгамдаж буй асуудал нь датаг цэгцтэй цуглуулах байдал гэж харж байна. Үүний дараа тэдгээр датаг ашиглах ноу-хау, хүн хүч хэрэгтэй.
Сүүлийн хоёр жилд ЛендМН компанид бизнесийн томоохон өсөлт гарлаа. Тодруулбал орлого 2-3 дахин нэмэгдэхэд голлох нөлөө үзүүлсэн нь хиймэл оюун ухаан, технологийг ашигласан явдал. Уламжлалт бизнес дээр орлого өсөхөд зардал дагаад өсдөг бол манай компанийн хувьд орлого хоёр дахин өсөхөд цэвэр ашиг мөн 4-5 дахин өссөн.
Өөрөөр хэлбэл банк бус санхүүгийн салбар орлогоо нэмэгдүүлэхийн тулд уламжлалт гэж яригддаг банк бусууд 100 салбар нээх, 200-300 ажилтан авах шаардлагатай тулгардаг. Бидний хувьд 100 ажилтан, 1 салбартай, тэр хэвээрээ л үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Технологи дээр суурилсан гэдгийн ач холбогдол нь бизнест ингэж үр ашгаа өгдөг гэв.
“АмЧам Монгол”-ын Гүйцэтгэх захирал О.Адъяа, Дэлхийн дахинд хиймэл оюун ухаан гэдэг зүйлтэй дасан зохицож бизнес гэлтгүй өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлдэг боллоо. Өнөөдрийн хурлын гол зорилго нь олон улсын чиг хандлага хаашаа чиглэж байна, Монгол дахь бизнесүүд хиймэл оюун ухааныг хэр бодитоор нэвтрүүлж байна гэдэг талаас нь ярилцах юм.
Хэдийгээр шинэ зүйл гэдэг утгаар сонирхолтой байж болох ч нөгөө талаас сөрөг дагаврууд юу байна гэдгийг мөн хөндөх шаардлагатай. Тухайлбал хиймэл оюун ухааны нөлөөнөөс үүдэн зарим ажлын байр үгүй болох эсэх нь үнэхээр анхаарал татаж эхэллээ.
Манай танхимын зүгээс анх цахим шилжилтийн талаарх асуудлыг цөөнгүй ярилцаж, хэлэлцэж байсан. Бид өдөр тутмын үйл ажиллагаандаа өргөн хүрээнд биш ч ChatGPT-г ашиглах тохиолдлууд бий. Цаашдаа бидний ажлыг тодорхой хэмжээнд хөнгөвчлөх хиймэл оюун ухааны боломжууд юу байгааг эрэлхийлэх зорилготой байна гэлээ.
Faro Сангийн Үүсгэн байгуулагч А.Бямбажаргал, Зөвхөн Монгол гэлтгүй дэлхий нийтээр нэг том асуудалтай тулгарч байгаагийн нэг нь хиймэл оюун ухаанаар дамжуулж хуурамч мэдээлэл түгээх явдал. Хиймэл оюун ухааны хөгжил маш хурдацтай явж буй энэ үед хэрэглэгчдэд хиймэл оюун ухааны зөв зохистой хэрэглээ, түүнийг ашиглах чадамжийг олгох бэлтгэл хангалттай биш байна гэж харж байна.
Үүнтэй холбоотойгоор хэдий хиймэл оюун ухаан бидний амьдралыг хөнгөвчилж, бизнесүүд ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжтой болж байгаа ч олон сөрөг үр дагавар гарч ирж болзошгүй. Үүний нэг нь боловсрол болон эрчим хүчний асуудал гэв.