Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Маналогийн энэ сарын 3-6-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө.
Айлчлалын хүрээнд Гадаад хэргийн сайд Энрике А.Манало Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхаж, Шадар сайд С.Амарсайхан, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нартай тус тус уулзаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийсэн.
Түүнчлэн Гадаад хэргийн сайд Энрике А.Манало Монгол Улсын аюулгүй байдал, стратеги судалгааны хүрээлэнгүүдийн төлөөлөлтэй дугуй ширээний уулзалт хийв.
Энрике А.Манало сайд Монголын нүүдэлчин ахуй, зан заншилтай танилцан эрийн гурван наадам, монгол үндэсний дуу хөгжим, бүжгийг толилуулсан бэсрэг наадам үзэж сонирхлоо.
Энэхүү айлчлал нь манай хоёр улсын хооронд 1973 онд дипломат харилцаа тогтоосноос хойш тус улсын Гадаад хэргийн сайдын түвшинд Монгол Улсад хийсэн анхны албан ёсны айлчлал гэдгээрээ онцлог юм.
Эх сурвалж: ГХЯ