“Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд”-ийн орчим газар, шорооны ажил хийж байх үедээ иргэн Ц, З, О, Б нарын бүлэг этгээдүүд түүх, соёлын дурсгалт зүйл соёлын биет өвд хамаарах их хэмжээний мөнгөн зоос, мөнгөн ембүү, мөнгөн гулдмай зэргийг техник хэрэгсэл ашиглан олжээ.
Тус этгээдүүд эртний эдлэлийн худалдаа эрхэлдэг “А”-д худалдсан үйлдлийг Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлсэн байна.
Дээрх этгээдүүдийн орон байр, тээврийн хэрэгсэлд хийсэн нэгжлэгээр мөнгөн зоос /ёншгойт/ 1184 ширхэг, мөнгөн ембүү 29 ширхэг, мөнгөн гулдмай 1 ширхэг, хууль бусаар олсон байж болзошгүй 65.000 ам.доллар, 92.990.000 төгрөгийг түр хураан авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.