2024 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт АНУ даяар энэ сарын 5-ны өдөр эхэлсэн. Одоогийн байдлаар зарим мужид санал хураалт хаагдаж, урьдчилсан байдлаар аль нэр дэвшигч хэдэн санал авсан нь гараад байна.
Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп Индиана болон Кентакки мужуудын саналыг авах төлөвтэй байгаа бол Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрис Вермонт мужид олонхийн санал авчээ. Эдгээр мужид санал хураалтын тооллого 50 хувьтай үргэлжилж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч ард түмнээс сонгогддог гэдэг ч ард түмний шууд саналаар тодордоггүй. Ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийг хосоор нь мужууд болон тэдний бүрдүүлсэн сонголтын төлөөлөгчдийн саналаар /Electoral College/ сонгодог.
Тухайн мужид хамгийн олон санал авсан нэр дэвшигч тэр мужийн нийт төлөөлөгчийн саналыг авах эрхтэй болно. Нийт 50 мужийн 538 төлөөлөгчийн 270-аас дээш саналыг авсан нэр дэвшигч Ерөнхийлөгч болно.
Муж тус бүрийн сонгуулийн төлөөлөгчийн тоо өөр бөгөөд улс даяар хамгийн олон санал авсан ч сонгуулийн төлөөлөгчийн олонхийг авч чадаагүй бол ялалт байгуулах боломжгүй гэсэн үг юм.
Electoral College нь мужийнхаа намуудаас сонгогдсон, бүх нийтийн санал хураалтын үр дүнгийн дагуу санал өгөхөөр амласан хүмүүс байдаг. Сонгуулийн системийн дагуу төлөөлөгчид мужийн иргэдийн олонх хэнд санал өгсөн байна, тэр дагуу сонголт хийх ёстой.
Хэрэв Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нэгэн нь ялж чадалгүй тэнцвэл Ерөнхийлөгчийг Конгрессын төлөөлөгчдийн танхим сонгодог.
Эх сурвалж: АР, ВВС