Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын төвөөс зүүн зүгт 27 км-т гуравдугаар сарын 13-ны өдрийн 05:41:06 цагт газар хөдлөлт болсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Тодруулбал 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ОБЕГ-т Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар илгээсэн байна.
Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад тус сумын Хар-Уул багийн “Хар-Уул” гэдэг газар иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд 13-ны 07:15 цагийн байдлаар хохирол учраагүй хэмээн мэдээлжээ.