Төсөөлцгөөе. Та ирээдүйд компьютерынхоо дэлгэц рүү харахын төдийд л нууц үг асуулгүйгээр нэвтрүүлнэ. Веб хөтөч нээгээд, цахим дэлгүүрээс бараа сонгоход л таны хулганаа хэрхэн хөдөлгөж, хуудсыг хэрхэн ашиглаж буйд үндэслэн веб хөтөч таныг гэдгийг мэднэ.
Энэ мэт технологийн хурдтай хөгжлийн гол шалтгаан нь интернет юм
Гэртээ харих замдаа бэлэн мөнгөний машины урд очоод “5000 төгрөг авмаар байна” гээд хэлэхийн төдийд л таныг дуу хоолойгоор таньж, мөнгө гаргаж өгнө.
Энэ технологиудын зарим нь аль хэдийнэ бий болж, зарим нь ойрын ирээдүйд хэрэглээнд нэвтэрнэ. Учир нь тун удахгүй нууц үг гэдэг зүйл өнгөрсөн цагийн, хоцрогдсон шийдэл болох юм.
Яагаад нууц үг ийм асуудалд орсон бэ? Нууц үг үнэн хэрэгтээ нууц байх чанараа хадгалж чаддаггүй. Хэтэрхий сул нууц үгсийг дурын этгээд таахад амархан, хэцүү төвөгтэй нууц үгийг хэрэглэгч өөрөө мартах гэмтэй.
Pew судалгааны төвийн тайланд бичсэнээр насанд хүрэгсдийн 39 хувь нь нууц үгээ мартчихдаг гэжээ.
Тиймээс компаниуд нууц үгийг орлох аргыг олох эрэлд гарсан юм. Өнгөрсөн сард гэхэд Mastercard хурууны хээ уншигч бүхий картыг туршилтаар нэвтрүүлж эхэлсэн бол Wells Fargo компани бэлэн мөнгөний машиныг гар утсаараа ашиглах аргыг нэвтрүүлжээ.
Энэ мэт технологийн хурдтай хөгжлийн гол шалтгаан нь интернет юм. MorphoTrust компанийн технологийн шийдэл хариуцсан захирал Марк Дифраиа “Өмнө нь бид хэрэглэгчидтэй шууд биечлэн харилцдаг байлаа. Харин үйлчилгээгээ интернетэд шилжүүлснээр тухайн хэрэглэгчийг танихад хүндрэлтэй болж, улмаар тийм олон нууц үг, хэрэглэгчийн нэртэй болсон” гэжээ.
MorphoTrust компани нь энэ жил Алабама мужид иргэд татварын буцаан олголтыг Селфи зураг ашиглан баталгаажуулж авдаг системийг хөгжүүлэхээр ажиллаж байгаа аж.
БИОХЭМЖҮҮРИЙН ДЭВШИЛ
Биохэмжүүрт технологи улам алдартай болохын хэрээр бид энэ технологийг өдөр тутмын амьдралдаа бага багаар нэвтрүүлсээр. Мэдрэгч төхөөрөмжүүд илүү чанартай, илүү хямд үнэтэй болж, био хэмжүүрт мэдээллийг шалгаж, баталгаажуулах алгоритм хурдтай, нарийвчлалтай болжээ.
Мичиганы их сургуулийн биохэмжүүрт технологийн судалгааны мэргэжилтэн Анил К Жейн царай таних, нүдний торлог бүрхэвч унших, хурууны хээ мэдрэгч зэрэг технологиуд энгийн цахилгаан бараануудад нэвтэрч байгаад тун сэтгэл хангалуун байгаа гэсэн юм.
Гэхдээ биохэмжүүрт технологид нэг сул тал бий. Хуурамч хурууны хээ, хэвлэмэл зургаар системийг хуурч, биохэмжүүрийн мэдээллийг хулгайлж болно. Тиймээс биохэмжүүрт болон биохэмжүүрт суурилаагүй технологиуд хослон ажиллаж байж хэрэглэгчийг таних систем нь илүү баталгаатай болох юм.
Жейн “Тухайн системийн нууцлал хэр өндөр байхаас бид зөвхөн хурууны хээг дангаар нь ашиглах уу, нэмэлт нууц үг хэрэглэх үү, гэдгийг сонгоно” гэжээ.
Луисвиллийн их сургуулийн компьютерын шинжлэх ухааны эрдэмтэн Роман Ямполский зуршилд суурилсан биохэмжүүрт хамгаалалтын системийг хөгжүүлж байгаа аж. Тэрээр хэрэглэгч компьютерыг хэрхэн ашиглаж буйд нь үндэслэн хэн гэдгийг таних боломжтой гэжээ.
Жишээлбэл кафед сууж байгаад компьютероо хулгайд алдлаа гэхэд компьютер хулгайч ямар дарааллаар, ямар аргаар ашиглаж буйд нь дүн шинжилгээ хийж зарим нэг мэдээлэлд хандах эрхийг нь хязгаарлах арга хэмжээ авч чадна.
Энэ систем хэрэглэгчийн тогтмол ордог цахим хуудсыг таних эсвэл бүр хулганаа хэрхэн дарж байгааг нь хүртэл таниж чадах аж.
ЗААН ТӨСӨӨЛ
Ямполский ирээдүйд үүнээс ч сонирхолтой аргыг ашиглаж болно гэж үзжээ. Түүний үзэж буйгаар хүний тархины долгионыг нэвтрэх түлхүүр болгох юм. Гэхдээ үүнээс өмнө 2014 онд Италийн эрдэмтэд яг энэ аргыг ашигласан судалгаа хийж байжээ.
Учир нь технологийн шийдэл талаасаа бус улс төрийн асуудал энд бий
Хүний тархи ямар нэгэн зүйлийг бодохдоо ямар давтамжтай долгион гаргаж байгааг тэд хөрвүүлж, тархины долгионд суурилсан биохэмжүүрт таних системийг хөгжүүлсэн аж.
Өөр нэгэн судалгааны багийнхан хэрэглэгчид зураг харуулаад, тухайн хүний тархинаас ямар долгион ялгарч байгааг тэмдэглэж авчээ. Жишээлбэл үг, эд зүйлс, хүнс, бүр алдартны зураг харуулж туршсан байна.
50 хүн дээр хийсэн туршилтаар хүн бүр харж буй зурагнаасаа болж өөр өөр тархины долгион ялгаруулж байгааг тогтоосноор, “тархины хээ”-г биохэмжүүрт таних систем болгон ашиглахад 100 хувийн нарийвчлалтай хэрэглэгчийг таниж байжээ.
Гэвч технологид нэг асуудал бий. Ямполский “Хувийн нууц гэдэг зүйлийг бид сайтар судлах ёстой юм. Хүний хувийн бодол бүхий мэдээллийг хэн ашиглаж байна вэ, гэдэг том асуудал.
Учир нь технологийн шийдэл талаасаа бус улс төрийн асуудал энд бий. Жишээлбэл засгийн газар иргэдийнхээ энэ мэт мэдээлэлд хандах эсэхэд олон хүн санаа зовниж байна” гэжээ.
Жейны хэлснээр хүн төрөлхтөн магадгүй хэзээ ч нууц үгсээс салж чадахгүй байх. Учир нь зарим хүнд биохэмжүүрт системийг ашиглах нөхцөл хомс байдаг. Жишээ нь зарим хүний хурууны хээ хэтэрхий бүдэг учраас мэдрэгч төхөөрөмж ажилладаггүй. Ингээд нөөц болгож нууц үг ашиглахаас өөр аргагүй.
Тэрээр “Би утасныхаа түгжээг тайлахын тулд үргэлж л нууц үг эсвэл биохэмжүүрт мэдээллээ оруулахаас өөр арга байдаггүй. Гэтэл яагаад бидний өдөр тутам, магадгүй өдрийн дийлэнхийг зориулдаг гар утас мэтийн төхөөрөмж эзнээ өөр ямар нэгэн аргаар таньж болдоггүй юм бэ?” гэжээ.
Эх сурвалж: nbcnews.com