ОХУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Росмолодежь”–ийн санаачлагаар 2017 оны аравдугаар сарын 14-22-нд ОХУ-ын Сочи хотноо Дэлхийн залуучууд, оюутны XIX их наадмыг зохион байгуулах гэж байна.
Тус наадмыг ОХУ 1957, 1985 онд зохион байгуулж байжээ. Ийнхүү 32 жилийн дараа дахин зохион байгуулах гэж буй энэ наадамд дэлхийн 150 орны 20 мянга гаруй залуус оролцох юм байна.
ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх “Росмолодежь” агентлаг нь тус улсын залуучуудын талаар төрийн бодлого боловсруулан, хэрэгжилтийг ханган ажилладаг.
Энэ байгууллага нь залуучуудыг эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, өрсөлдөх чадвартай эрдэм мэдлэг олгоход чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулдаг.
Энэхүү фестивалийг тус улсад анх удаа зохион байгуулсны 60 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд ирэх намар болох уг наадмын уламжлалыг орчин үетэй хослуулахаас гадна дэлхийн өнцөг булан бүрээс зочид төлөөлөгчдийг урин оролцуулахаар төлөвлөжээ.
Наадмын зорилго нь дэлхийн залуучуудыг нэгтгэх, олон улсын харилцааг бэхжүүлэх, олон улсын болон соёлын хамтын ажиллагааг дэмжих зорилготой аж. Мөн залуучуудад тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийн зарчмаар хөгжих асуудалд манлайлагч залуучуудын үзэл бодол, дуу хоолойг нэгтгэхэд энэ наадмын үйл ажиллагаа чиглэнэ. Наадмын үеэр НҮБ-аас баталсан тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд хэлэлцүүлгүүд өрнүүлж, дэлхий дахиныг тогтвортой хөгжүүлэхэд залуучуудын гүйцэтгэх үүргийг тодорхойлох юм.
Дэлхийн залуучууд, оюутны XIX их наадамд залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, залуу сэтгүүлчид, уран бүтээлчид, залуу тамирчид, мэдээлэл технологийн мэргэжилтнүүд, инженер, улс төрийн намуудын залуучуудын байгууллагын удирдлагууд, багш нар, залуу бизнес эрхлэгчид, эрдэмтэд оролцох боломжтой.
Мөн орос хэл, соёл сонирхдог залуучууд, сайн дурынхан зэрэг салбар салбарын 18-35 насны залуус оролцоно. Наадамд оролцогчийн байр, хоол, соёлын болон спортын арга хэмжээ зэрэг бүх зардлыг зохион байгуулагч тал хариуцна. Харин замын зардлыг оролцогчид болон оролцогчдыг илгээж буй байгууллага хариуцах юм байна.
Зохион байгуулагч орны зүгээс нийслэл Москва хот руу дэлхийн бусад орнуудаас ирэх хямд үнэтэй нислэгээр үйлчлэх ажлыг зохион байгуулах аж. Оролцогчдын визний асуудлыг хялбар болгох үүднээс визний хураамжаас чөлөөлөхөөр болсон байна. Дэлхийн залуучуудын уулзалтад орохыг хүсвэл дараах https://docs.google.com/forms/d/1SxviG22FA84ezTzLte4HvnxeUPWxST7u1gN0PW8PIfE/viewform?ts=59084f1a&edit_requested=true линкээр орж бүртгүүлэх бөгөөд бүртгэл тавдугаар сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.