gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
GoGo Cafe

Л.Ганбаяр: Хүүхдээр бизнес хийж болдоггүй юм

Э.Энхмаа
GoGo Cafe
2017-05-13
0
Twitter logo
Э.Энхмаа
0
Twitter logo
GoGo Cafe
2017-05-13

-Хагалгаа амжилттай болов уу. Танай багийнхан сая ямар мэс засал хийгээд гарч ирэв?
-Цөсний сувгийн төрөлхийн битүүрэлтэй хоёр сартай хүүхдэд хагалгаа хийлээ. Хүүхдийн элгэнд цөс үүсэж, цөсний ерөнхий сувгаар дамжин гэдсэнд орох ёстой. Гэтэл элгэн доторх цөсний суваг нь битүүрэлтэй учир гэдэс рүү цөс орохгүй хоол боловсруулах замын эмгэг үүсэж байгаа юм. Цөсний сувгийн битүүрэлтэй хүүхдийн арьс нь шар, элэгний үйл ажиллагааны шинжилгээ өөрчлөлттэй гардаг. Ийм хүүхдэд мэс засал хийхээс өөр аргагүй. Элгэнд ямар нэг хэмжээгээр цөс үүсвэл бидний хийсэн мэс заслаар цөсний дамжих замыг бий болгож байгаа юм.

-Ийм эмгэгтэй хүүхэд олон байдаг уу?
-Жилдээ ийм эмгэгтэй 15-16 хүүхдэд мэс засал хийж байна. Ийм өвчтэй хүүхдэд төрснөөс нь хойш удалгүй мэс засал хийвэл илүү үр дүнтэй. Манайд бас хожуу оношлогдоод байгаа. Сая хагалгаанд орсон хүүхэд Архангай аймгийнх. Эрт оношилж, элгэнд нь цирроз буюу хатуурал үүсэхээс өмнө мэс заслаар эмчлэх бүрэн боломжтой. Хоёр сараас дээш гурван сартай болбол хүүхдэд аль хэдийнэ цирроз үүссэн байдаг. Маш хурдан явцтай, цөсний шалтгаантай элэгний хатуурал хүүхдэд үүсдэг. Элгэнд цөс үүсэж байвал замыг нь нээгээд өгчихвөл ихэнх хүүхэд энэ хагалгааны дараа зүгээр болчихдог. Зарим нь элгэн дотроо цөс үүсэхгүй бол элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээс өөр аргагүй юм.

-Монголд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг гурван хүүхдэд хийсэн. Энэ гурван хүүхэд тийм шалтгаантай байсан уу?
-Элэг шилжүүлэн суулгах үндэсний баг Нэгдүгээр эмнэлэгт байдаг. Манай эмнэлэгт хүүхдийн элэг шилжүүлэн суулгах баг бий. Манай хоёр баг Солонгосын Асан эмнэлэгтэй хамтарч гурван хүүхдэд мэс засал хийлээ. 2014 онд хоёр хүүхдэд, сая 2017 оны дөрөвдүгээр сард нэг хүүхдэд хийсэн. Энэ гурван хүүхдийн донор  ээжүүд нь байсан. Ээжийнх нь элэгнээс хэсгийг нь тайрч аваад, хүүхдэд суулгасан хагалгаа гурвуулаа амжилттай болсон. Хүүхэд төрсний дараа физиологийн шарлалт гэж байдаг. Мөөмөө хөхөөд эхлэхэд шарлалт аяндаа арилдаг. Физиологийн шарлалт 14 хоногоос хойш арилахгүй бол эмийн эмчилгээ хийнэ. Эмийн эмчилгээ үр дүнгүй байвал энэ өвчнөөр сэжиглэнэ. ЭХЭМҮТ рүү шилжүүлж нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай гэсэн үг.

-Элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай хэчнээн хүүхэд манайд байна вэ?
-Хяналтад 50 гаруй хүүхэд байна. Тэднийгээ эрэмбэлж, ангилаад ойрын үед элэг шилжүүлэн суулгах шаардлагатай 5-6 хүүхэд байна. Гэхдээ донор тийм амар олддоггүй. Ээжүүд нь шинжилгээ өгнө. Цоо эрүүл хүн л донор болдог. Бүх шинжилгээ нь хүүхэдтэйгээ тохирвол донор болно. Олон төрлийн маш нарийн шинжилгээ хийдэг. Бид ойрын үед гурван хүүхдийг судлаад явж байна.

-Төрөлхийн цөсний сувгийн битүүрэлтэй хүүхдэд элэг шилжүүлэхээс өөр эмчилгээний арга бий юү?
-Хүүхдийн өвчний явцаас шалтгаалаад өөр өөр байдаг. Ер нь элэг шилжүүлэн суулгахгүй бол тавилан муу, удаан амьдарч чадахгүй гэдгийг эхлээд эцэг, эхэд нь сайн ойлгуулах ёстой. Хүүхэд нь одоо тоглоод, сургууль, цэцэрлэгтээ яваад байхад “Юун элэг шилжүүлэн суулгах” гээд хүлээж авдаггүй. Бид нар шинжилгээ аваад явцдаа муудна гэдгийг мэдэж байна шүү дээ. Хүндрээгүй учир ар гэрийнхэн нь ойлгохгүй.

Цустай бөөлжиж, цустай баагаад ирэхэд нь элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийх үе хэдийнэ өнгөрч, хүндэрсэн байдаг. Хагалгааны үед хүндрэх, нас барах эрсдэлтэй болсон байдаг. Шаардлагатай л бол элэг шилжүүлэн суулгах хагалгааг эрт хийлгэвэл хүүхэд урт насална, удаан жаргана. Энэ хагалгааг хийлгэсэн гурван хүүхдийн эхний хоёр нь яг цаг хугацаандаа, гурав дахь хүүхэд арай оройтсон. Гэхдээ би өчигдөр Нэгдүгээр эмнэлэгт очиж үзээд ирлээ. Гайгүй сайхан болсон, хүнд үеэ давсан байна.

-Энэ бол маш өртөг өндөртэй хагалгаа. Хүүхдэд ямар үнээр хийж байгаа вэ?
-Элэг шилжүүлэн суулгах мэс заслын өртөг нь 105 сая төгрөг юм билээ. Хүүхдийн тунгаар эмчлэх учир том хүнээс арай бага эм, тариа хэрэглэнэ. Том хүнээс 10-20 сая төгрөгөөр бага байх. Эхний хоёр хүүхдэд хагалгааг төлбөртэй хийсэн. Гурав дахь хүүхдийг хагалгаанд орох үед Засгийн газраас эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг үнэ төлбөргүй болгох шийдвэр гарсан учир төлбөргүй хийсэн.

Гэхдээ эрүүл мэндийн даатгалаас зөвхөн хагалгааны үеийн зардлыг даана. Хагалгаанаас өмнөх донор сонгох шинжилгээнүүд, хагалгаанд бэлтгэх эмчилгээг төлбөртэй хийлгэнэ. Хэдий тийм ч хамаагүй хөнгөлөлттэй, үнэгүйтэй адилхан болсон. Жилд 40 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг үнэ төлбөргүй хийхээр болсон. Түүнээс дор хаяж дөрвийг нь хүүхдэд хиймээр байна л даа.

Монголд нярайн эмч ховор байна

-Та хүүхдийн мэс засалч мэргэжлийг яагаад сонгосон бэ?
-Би долдугаар ангид байхдаа ясны цочмог идээт үрэвслээр өвчилж, 50 гаруй хоног эмнэлэгт хэвтсэн. Тэр үед энэ эмнэлэг Гандангийн хүүхдийн больниц нэртэй, одоогийн Монголын үндэсний дээд сургуулийн байранд байлаа. Хүндээр өвчилсөн ч ачтай эмч нарын буянаар эрүүл саруул болсон. Тэгж удаан хэвтэхдээ л мэс заслын эмч болохоор шийдэж, аравдугаар ангиа төгсөөд Анагаахын дээд сургуульд элсэлтийн шалгалт өгч орсон доо. Хүүхэд байхад манай тасгийн зөвлөх, Төрийн шагналт Д.Авирмэд эмч намайг эмчилсэн. Хожим нь миний багш болсон доо. Ингээд ажлын гараагаа 1996 онд Эх хүүхдийн эрүүл мэндийн төвөөсөө эхэлсэн түүхтэй. Манай эмнэлгийн энэ байр 1987 онд ашиглалтад орсон. 

-Дөнгөж төрсөн, эсвэл нэг хоёрхон сартай хүүхдэд мэс засал хийх нь байтугай тэврэхэд ч хэцүү байдаг. Гэтэл танай тасгийнхан том том биетэй эрчүүд тэр жижигхэн эд эрхтэнд мэс засал хийдэг гэхээр их л нямбай хүмүүс байдаг байх даа?
-Нямбай. Энэ мэс засал хийхэд бидэнд тусалдаг унтуулгын эмч, нярайн эмч нар гэж чухал албаны хүмүүс байдаг. Нярайн эмч хотод цөөхөн, хөдөөд бүр байхгүй.  Дөнгөж төрснөөс хойш 28-30 хоногтой хүүхдийг нярай гэдэг. Тэдний өвчнийг нярайн эмч эмчилдэг. Нэг сар гарантай болчихвол хүүхдийн эмч эмчилнэ. Тэгэхээр  хэдхэн хоногийн дотор хүүхдийн бие организмд их өөрчлөлт ордог байгаа биз.

Өрхийн эмнэлгүүдэд хүүхэд хамгийн түрүүнд очдог байтал хүүхдийн эмчгүй. Хүүхдийн эмчтэй болмоор байна. Дүүргийн эмнэлгүүд хүүхдийн ганцхан тасагтай. Сүүлийн үед физиологийн шарлалт нь нярайд эмгэгээр илэрдэг болчихоод байна. Арилахгүй байвал хэвтэж, эмийн эмчилгээ хийлгэх шаардлагатай. Дүүргийн эмнэлгүүд нярайн эмчээ манайд сургачихвал нярайн шарлалтыг эмчлэх бүрэн боломжтой. Дүүргүүдэд нярайн шарлалт, буглааг эмчилдэг болчихвол манай тасгийн ачаалал 30 хувь буурахаар байгаа юм.

-Хүүхдийн өвчлөл ихэссэнийг Улаанбаатар хотын агаарын бохирдолтой холбон тайлбарлах хүн олон байна. Таны бодлоор?
-Нярайн гаж хөгжил, нярай хүүхдийн хавдар ихэсч байгаад хөрс, ус агаарын бохирдол, эмийн зохисгүй хэрэглээ зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байгаа. 100 хувь агаарын бохирдлоос болсон уу гэвэл үгүй. Өвчлөл ямар ч утаагүй хөдөө ч ялгаагүй их байна.

-Танай тасгийнхан жилдээ хэчнээн хүүхдэд хагалгаа хийдэг вэ. Энэ ажлыг хэчнээн эмч, сувилагч нугалж байна?
-Бид жилдээ 3000 орчим хүүхдэд хагалгаа хийдэг. 12 эмч, 24 сувилагчтай, 53 ортой ч одоогийн байдлаар 60 гаруй хүүхэд хэвтэж байна. Монгол Улс нэг сая гаруй хүүхэдтэй. Хүүхдийн ерөнхий мэс заслыг Монголд ганцхан манай тасагт л хийж байна. Тэгэхээр ачааллыг багасгахын тулд хоёр дахь шатлалын буюу аймаг, дүүргийн эмнэлгүүдэд хөлтэй болъё гэж ярьж байгаа. Тэр нь юу гэхээр мэс засалч, унтуулгын эмч, сувилагчийг нь манай байгууллага бэлдээд өгье. Тэндээ хүүхдийн яаралтай мэс заслын тусламжийг л үзүүлдэг болчихвол манай тасгийн ачаалал 30 хувь буурна.

Ажлаа багасгаад бид амрах гэсэн юм биш ээ. Тэр цагийн боломжоо ашиглаад шинэ технологи нутагшуулна. Дурангийн мэс заслууд, нярайн нарийн түвэгтэй мэс заслууд, хорт хавдрын мэс заслуудыг түлхүү хиймээр байна. Нярай, бага насны хүүхдийн зүрхний мэс заслыг нээлттэй аргаар хийгээд эхэлсэн. Одоо зүрх орлуулагч машинтай болчихвол нярай, бага насны хүүхдийн зүрхний гажгийг засах мэс засал хийх зорилготой ажиллаж байна. Том хүн болон өсвөр насны хүүхдэд зүрхний мэс заслыг Гуравдугаар эмнэлэгт хийж байна л даа. Дээр нь судалгаа шинжилгээний ажил хийхэд цаг зарцуулах ёстой.

Эрүүл мэндийн яам, Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэвлий цээжний дурангийн иж бүрэн багаж төхөөрөмжтэй болсноор 2013 оноос эхлэн дурангийн мэс засал хийж байна. Хүүхдэд мэс заслыг дурангийн аргаар хийвэл илүү үр дүнтэй. Хүүхдийн тэр жижигхэн эд эрхтэнийг дэлгэцээр хэд дахин томсгоод харна. Хэвлийн арын зайд үүссэн хавдрууд, бүдүүн шулуун гэдэсний, цээжний янз бүрийн эмгэгүүдийг дурангийн мэс заслын аргаар хийхэд хагалгааны маргааш нь л эмнэлгээс гарах боломжтой. Тэгэхээр эдийн засгийн хэмнэлттэй. Гоо сайхан талаас шарх сорвигүй эдгэрнэ. Хагалгааны дараах хүндрэл багатай юм.

-Монголд эмчлэх боломжгүй хүүхдийн мэс заслын ямар эмчилгээ байдаг вэ?
-Гадаад руу эмчилгээнд явж байгаа бага насны хүүхдийн дийлэнх нь зүрхний мэс засал хийлгэж байна. Үүнийг Монголдоо хийдэг болмоор байна. Гуравдугаар эмнэлгийн Зүрх, судасны мэс заслын төвд өсвөр насны хүүхдүүдийг эмчилж байгаа. Харин нярай, бага насны хүүхдэд энэ нарийн түвэгтэй мэс заслыг хүүхдийн мэс заслын эмч л хийнэ. Бид БНСУ-ын “Самсунг” эмнэлгийн эмч нартай хамтарч зүрхний хагалгаа хийсэн. Шаардлагатай тоног төхөөрөмжүүдээ авчихвал нярай хүүхдийн зүрхний төрөлхийн гажиг засах мэс заслыг Монголдоо хийдэг болно.

Зүрхийг зогсоож, зогссон хойно нь зүрхний хэвийн ажиллагааг хангаж байдаг аппарат нь 130 мянган ам.долларын өртөгтэй. Бид энэ асуудлаа яамандаа танилцуулсан, шийдэж өгнө гэж хариу өгсөн. Манай эмч, сувилагчид энэ чиглэлээр Солонгост сургалтад явж байна. Хоёр ээлж нь ирэх зургаадугаар сард “Самсунг” эмнэлэгт суралцахаар явах гэж байна. Хоёр тал 2021 он хүртэл таван жилийн хугацаанд хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Гэрээнд тусгаснаар эрхтэн шилжүүлэх, дурангийн мэс заслуудыг хийгээд эхэллээ. Одоо зүрхний засал тогтмол хийдэг болчихвол энэ гэрээ, хамтын ажиллагааны үр дүн гарлаа гэсэн үг.

-Та бүхэн хөдөө орон нутагт дуудлагаар явж мэс засал хийдэг үү?
-Жилдээ 10 гаруй удаа алсын дуудлагад явдаг. Орон нутагт хөгжлийн гажигтай хүүхэд төрвөл машинаар зөөж болохгүй. Манай эмч нар багаараа алсын дуудлагаар очиж, орон нутагт нь хагалгаагаа хийдэг. Энэ чинь нөгөө талаас орон нутгийн эмч нарт ажлын байран дахь сургалт болдог. Очоод ганцхан хүүхдэд хагалгаа хийгээд ирэхгүй. Мэс засалтай холбоотой хүүхдүүдийг үзнэ. Боломжтой бол орон нутагт нь хагалгаа хийнэ. Алсын дуудлагаар явах унаа тэрэг нь манай эмнэлэгт бэлэн байдаг. Өнгөрсөн жил би Австрид мэргэжил дээшлүүлэх сургалтад суулаа. Тэндхийн эмч нар алсын дуудлагад онгоцоор нисээд дор нь хагалгаа хийгээд ирж байна. Манайхтай харьцуулахад маш жижигхэн газар нутагтай шүү дээ. Өргөн уудам газар нутагтай, авто зам сайн хөгжөөгүй манай улсад хүнд өвчтэй хүүхдийг машинаар тээвэрлэхэд маш түвэгтэй. Нярай хүүхэд тээвэрлэлт маш чухал, хагалгааны хэсгээс нярайн тасаг руу явахад ч хэцүү, замдаа даарчихдаг. Нярай хүүхдийг эмчилье гэвэл эхлээд дулаан байлгах хэрэгтэй.

Урин дулаан болоход хүүхэд ахуйн осолд орох нь ихэсдэг

-Эцэг, эхийн анхаарал болгоомжгүйгээс хүүхэд гэмтэх тохиолдол их байгааг эмч нар анхааруулдаг?
-Томчуудын анхаарал болгоомжгүйгээс үүдэлтэй ахуйн осол гэмтлүүд их гарч байна. Урин дулаан цаг болоход хүүхдүүд амарч, хөдөө гадаа их явна. Энэ үед нүдний гэмтлүүд ихэсдэг. Хүүхдүүд тоглож байхдаа нэгнээ нум сумаар хаврах, нүдэнд юм оруулах зэргээс болж хараа муудах, нүдээ авахуулах хэмжээний ноцтой тохиолдлууд их байдаг. Мориноос унасан хүүхдүүд Гэмтлийн эмнэлэгт очдог ч манайд эрүү нүүр, бөөрний гэмтэлтэй хүүхдүүд нь ирдэг. Мөн хүүхдүүд чих, хамартаа гадны биет хийчихдэг. Хоногтоо 8-10 хүүхэд чих, хамарнаасаа гадны биет авахуулж байна. Бага насны хүүхдүүд тоглоом, цагны батерей залгисан тохиолдол олон бий. Батерей маш аюултай, хүний улаан хоолойд тээглэчихдэг. Идэмхий натри, шүлт зэрэг химийн бодистой учир улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолойг түлээд, насан туршийн эмгэгтэй хүн болгоно. Зайгаар ажилладаг тоглоомуудын зай нь боолттой байх ёстой. Хятадын тоглоомууд дотор шрүфэн боолтгүй тоглоом зөндөө байна. Тэгэхээр тоглоомны стандарт ярих хэрэгтэй болж байгаа юм. Мөн уксусыг савнаас нь гаргаад, ундааны саванд хийснийг хүүхэд ундаа гэж андуурч уусан тохиолдол олон гарсан. Цууны хүчилд мөн л улаан хоолойгоо түлнэ. Аккумляторын шингэн зэрэг машины засвартай холбоотой шингэн уусан хүүхэд олноор ирдэг. Энэ мэт ослоос болж хүүхэд эндсэн тохиолдол маш цөөн боловч эрүүл саруул төрсөн хүүхдээ насан туршийн эмгэгтэй болгох аюул бий. Иймэрхүү ослууд урин дулаан цагаар, зун л их болдог учир эцэг, эхчүүд хүүхдэдээ цаг үргэлж анхаарал тавьж байх хэрэгтэй.

-Мэс заслын эмчийн ажил хэцүү юү?
-Амаргүй. Хамгийн хэцүү мэргэжлийн жагсаалтын гуравдугаарт мэс заслын эмч орсон байсан. Хүн бүр л өөрийнхөө ажил мэргэжлийг хэцүү, сайхан гэж хэлэх байх. Хагалгааны үеэр хамгийн багадаа 2-3 цагаас 10 гаруй цаг зогсоно. Элэг шилжүүлэн суулгах хагалгаа 10 гаруй цаг үргэлжилдэг. Энэ хагалгааны дараа хүүхдийн сувилагчид ажиллаж, эмийн жор тунг нь тохируулдаг. Хүүхдийн сувилгаа, асаргаа гэж чухал үйлчилгээ байна шүү дээ. Миний бодлоор тасгийн эрхлэгч тасагтаа хийж байгаа бүх мэс заслыг хийдэг, багаа удирдаж, залуу эмч нараа дагалдуулан сургах чадвартай байх ёстой. Манай тасагт эхний хагалгаа өглөө 08.30-аас эхэлдэг. Би ажилдаа 07.30 гээд очоод, Сэхээний тасгийн хүүхдүүдээ үзээд хагалгаандаа ордог. Орой тарахын өмнө нэг тойрчихоод сэтгэл амар харьдаг.

-Төрөлхийн гаж хөгжилтэй хүүхэд ихсэж байна гэдэг. Жирэмсэн үед нь урагт хийх оношлогоо хангалтгүй байна гэсэн үг үү?
-Манай эмнэлэгт Жирэмсэн эх, ургийн анагаахын баг ажилладаг. Эхийн жирэмсэн байхад ургийн оношлогоог маш сайн хийж байгаа. Төрөөд хүн болохгүй, тавилан муутай эмгэг бол эмч нар шууд хэлж, жирэмслэлтийг зогсоох арга хэмжээ авч болно. Харин эмчлэгдэх боломжтой бол урагт ийм гажиг, согог байна. Энэ нь ийм учиртай эмгэг гэх мэтээр тайлбарлаж өгдөг.

Төрүүлэх эсэх нь эх, эцгийн шийдэх асуудал. “Анхны хүүхэд юм, төрүүлье” гэвэл эрх нь нээлттэй. Эмчилж болох гажгийг төрснийх нь дараа бид нар мэс заслын аргаар эмчлэхэд бэлэн байна. Тэгэхээр жирэмсний эрт үед хяналтад орох нь энэ бүхнээс сэргийлэхэд хамгийн чухал юм. Нэг гэр бүлд гаж хөгжилтэй хүүхэд төрсөн бол дараагийн хүүхдээ төрүүлэхээс эмээх тохиолдол байдаг. Ээж төрөх болгонд тийм хүүхэд гарахгүй. Эрүүл саруул хүүхэд төрнө.

-Монголд хүүхдийн эмч нар хангалттай түвшинд бэлтгэгдэж чадаж байна уу?
-Хүүхдийн эмч дутагдалтай байгаа. Тэр дундаа нярайн эмч. ЭМШУИС-ийг ерөнхий эмч мэргэжлээр төгсөөд, хүүхдийн эмч, хүүхдийн мэс засалч, нярайн эмч, хүүхдийн дүрс оношлогооны эмч болъё гэж байгаа бол манай эмнэлэгт л сурна. Хүүхдийн дадлагажигч эмчээр хоёр жил, цаашлаад хүүхдийн мэс засалч болох бол манай тасагт зургаан сар сурна. Унтуулгын эмч гэж том мэргэжил байна.

Унтуулгын эмчгүйгээр ямар ч мэс засал хийх боломжгүй. Монголд хүүхдийн төрөлжсөн мэс заслын алба үүссэний 60 жилийн ойг бид өнгөрсөн намар тэмдэглэж, энэ үеэр ЭХЭМҮТ Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан. Тал нь бидний үеийнхэн. Залуучуудаа сургахгүй бол болохгүй. Нэг ээлжинд хоёр эмч хонодог, нэг нь залуу, нэг нь ахмад эмч. Нэг хүн сардаа 5-6 удаа жижүүр хийж таардаг. Тэгэхээр жилийн нэг улиралд нь ажил дээрээ хонодог гэсэн үг дээ.
 
Хүүхдийн эмч нарын дунд баян хүн байхгүй

-Таны мэргэжлийн сайхан нь юу вэ?
-Эдгэрээд гарч байгаа хүүхдүүд, тэдний аав, ээжийн баярлаж талархсан царайг харах хамгийн сайхан. Бидний ажил үйлдвэрийн үйл ажиллагаа шиг тасралтгүй явагдаж байна. Мэс засалч хүн алдаж болохгүй. Цаана нь хүний амь, амьдрал байдаг. Хүнд мэсээр хүрэхийг зөвшөөрсөн ганц мэргэжил бол мэс заслын эмч. 

-Та том хүнд хагалгаа хийж чадах болов уу?
-Үзээгүй болохоор мэдэхгүй юм. Том хүний мэс засалч хэд хэдэн эмч “Нярай хүүхдэд хагалгаа хийж чадахгүй” гэж хэлэхийг сонсож байсан. Хүүхдийн нэг сайхан нь архаг өвчин гэж байхгүй, худлаа маяггүй. Өвдөөгүй байж өвдсөн гэж хэлэхгүй.
-Эрүүл мэндийн салбар зах зээлд орж байна. Хүүхдийн эмчилгээ үйлчилгээг төлбөртэй болгож болохгүй юу?

-Хүүхдээр бизнес хийж болохгүй. Хүүхдийн тусламж үйлчилгээ Монголд 100 үнэ төлбөргүй байх нь зөв. Манай эмнэлэг компьютер томографийн аппаратгүй байх үед энэ шинжилгээг хийлгээд ир гэхэд л хувийн эмнэлгүүдийн төлбөрийг төлж чадахгүй хэцүү байсан. Одоо бол манай эмнэлэгт хүүхдийн ар гэрээс нэг ч эм, тариа авахгүй эмчилж байгаа. Монголчууд цөөхүүлээ, бид олуулаа болох ёстой. Эмнэлэгт ирэхэд нь мөнгө нэхээд байвал залуучууд хүүхэд гаргахаа больчихвол яах вэ. Миний айдаг зүйл энэ.

Харин насанд хүрсэн хүнд хийж байгаа жишээ нь, цөсний чулуу авах мэс заслыг төлбөртэй болгоход яах вэ дээ. Цөсний чулуугүй байх, эрүүл мэндээ хамгаалах үүрэг өөрт нь байх ёстой шүү дээ. Мөн олгой тусаад ирсэн хүний загнаж болохгүй. Энэ бол дэлхий нийтээрээ яаралтай тусламжийн төрөлд оруулсан, үнэ төлбөргүй хийх ёстой мэс заслын эмчилгээ. Энэ мэтээр эмнэлгийн тусламж дотор нарийн ялгаж, салгаж авч үзэх зүйлүүд их байна аа.

-Мөнгөгүй л бол Монголд үхэх юм байна гэсэн үг гарчихаад байгаа шүү дээ?
-Үгүй, манай эмнэлэгт ирсэн хүн аврагдана. Ямар ч өвчтэй хүүхэд ирээд эмчлэгдэх боломжтой.Эрүүл мэндийн яаманд Монголд эмчлэгдэх боломжгүй 39 өвчний жагсаалт байдаг. Тэр жагсаалтад хүүхдийн ерөнхий мэс заслын өвчнүүдээс элэг шилжүүлэн суулгах л байсан. Гэтэл тэр хагалгааг Элэг шилжүүлэн суулгах үндэсний багтайгаа хамтраад хийгээд эхэллээ. Тэгэхээр хүүхдийн ерөнхий мэс заслын холбогдолтой өвчнөөр гадаад явах шаардлагагүй. Хүүхдэд тохиолдох бүх төрлийн мэс заслыг Монголдоо хийдэг гэж ойлгож болно.

Эрүүл мэндийн дэд сайд Бямбасүрэнтэй Ховд аймгаас ирсэн нэг ээж хүүхэдтэйгээ очиж уулзаад “Манай хүүхэд уруул тагнайн сэтэрхийтэй. Бид хоёрт эмчлүүлэх мөнгө байхгүй. Та  эмчлүүлж өгөөч” гэж хэлжээ. Сайд “Та Эх, нялхсын эмнэлэгт очсон уу?” гэхэд очоогүй гэх жишээний. Манай эмнэлэгт эмчлүүлэхэд ямар ч мөнгө хэрэггүй. Ирээд үзүүлэхэд гэм нь 2-3 сарын дараа л хагалгаанд орж таарна. Гэхдээ холоос ирсэн  дахин дахин ирж, буцахад амаргүй, замын зардал нь өндөр учир баруун таван аймгаас ирсэн хүүхдэд шууд үйлчилдэг. Харин ойрын аймгууд бол өөр. Эмнэлэг энэрэнгүй, хүнээ боддог байх хэрэгтэй биз дээ. Яаралтай тусламж үзүүлэх хүүхдийг өвчнөөр нь, газар нутгийн хол, ойроор нь эрэмбэлэн ангилж бид үйлчилдэг.

-Эмч нарын цалин хангамж сайжирсан уу?
-Би тасгийн эрхлэгч, жижүүрт гарсан, ажилласан жилийн нэмэгдэлтэйгээ 1.3 сая орчим төгрөгийн цалинтай. Эндээсээ татваруудаа суутгуулаад сая хүрэхгүй төгрөг авна.

-Та нарын ажилтай харьцуулахад арай бага юм биш үү?
-Манай гэр бүлийн хүн хувиараа жижигхэн оёдлын цех ажиллуулдаг. Миний цалин эхнэрийнхээс бага л даа/инээв/. Эхнэрийнхээ орлогоор гэр бүлийнхээ гол асуудлыг нугалж байгаа нь үнэн. Цалин багатай гээд манай эхнэр хэл ам үүсгэхгүй л дээ. Ер нь хүүхдийн эмч нар дотор баян хүн байдаггүй. Хүүхдээр бизнес хийж болдоггүй юм. Манай эмч нар бүгд л ямар нэг зээлтэй. Нийгмийн дундаж давхаргынхан.

-Тэгвэл хувийн эмнэлэгт очоод, эсвэл илүү боломжийн цалинтай ажил хийе гэвэл болно биз дээ?
-Хүнд тийм их мөнгө хэрэгтэй гэж үү. Эхнэр бид хоёр цалингаараа гурван хүүгээ нийгмийн дундаж амьдралтай иргэний түвшинд аваад явж болж байна. Нөгөө талаас би энэ эмнэлэгтээ хэрэгтэй, хүүхдэд хэрэгтэй хүн гэж өөрийгөө боддог. Хүн хүнээр дутдаггүй гэж үг бий. Би ажлаасаа гарлаа гэхэд дараагийн хүн энэ ажлыг хийгээд явна л даа. Гэхдээ хэдийгээр бага цалинтай ч би эх, нялхсын эмнэлгийн энэ шар байшингаас өөр газарт ажиллана гэж төсөөлж үзээгүй. Би ЭХЭМҮТ-д ажилладгаараа бахархдаг. Намайг ааваас минь илүү ажлаар овоглодог болсон. “Хүүхдийн мэс заслын” Ганбаяр гэвэл хүмүүс илүү мэддэг юм билээ. Хараагаа муудтал, чадлаа цуцтал хүүхдэд мэс заслаа хийгээд явна. Зүгээр нэг хийхийн төлөө хийх биш, идэвхтэй ажиллана гэж боддог шүү.

-Хөгжсөн улс орнуудад тэр дундаа мэс заслын эмч нар хамгийн өндөр цалин авч байгаа. Эмч нарын цалин хангамжийг нэмэгдүүлэх тал дээр төр менежмент хийгээсэй гэж боддог уу?
-Бодолгүй яах вэ. Төсвийн байгууллагынхны цалинг нэг зэрэг нэмээд, нэмснээ нийтэд зарлаад ирэхэд болохоо байчихаад байгаа юм. Хавтгайруулж биш, хүүхдийн эмч гэх мэтээр мэргэжлийн онцлог, ажлын ачааллыг нь харгалзаж нэмдэг баймаар санагддаг. С.Ламбаа сайдын үед манайд ховор байгаа нярайн эмч нар, мөн эмч нарыг ажлын үр дүнгээр үнэлж цалинг нь нэмэх талаар яригдаж байсан. Гэхдээ зах дээр наймаа хийж байгаа хүмүүст мэдэгдэлгүйгээр нэмэх хэрэгтэй. Олон нийтэд зарлахад барааны үнэ адилхан нэмэгддэг шүү дээ.

Заавал удаан ажилласан туршлагатай гэхгүй, цөөхөн жилд үр дүнтэй ажилласан эмч нарын цалин урамшууллыг залуу гэхгүй нэмэх хэрэгтэй. Ер нь эмч хүн эхний таван жилд идэвхтэй сайн ажиллаж чадвал сайн эмч болдог. Залуу эмч нар олон хагалгаанд орох хэрэгтэй. Тэр хэрээр мэдлэг, туршлага хуримтлагдана. Гадаадад олон улсын хурал зөвлөгөөнд өөрийнхөө хийсэн судалгааны үр дүнгээр илтгэл тавьж байгаа бол сайн эмч. Манайд ийм эмч зөндөө бий. Тэр эмчийн цалинг нэмэх хэрэгтэй.
 
Сaffe bene-д бид ярилцаж байтал Л.Ганбаяр эмчээр хүүхдээ эмчлүүлсэн залуу гэр бүлтэй санаандгүй таарав. Б.Батзориг Ганбаяр эмч рүү дөхөж ирээд түүнд үргэлж баярлаж явдгаа хэлээд ингэж ярив.

“Бид хоёр хүүхэдтэй болохыг хүсэж нэлээд удаан явсан. Хүү маань төрөөд, хоёр сарын дараа өвдөж эмнэлэгт хэвтсэн. Яахаа мэдэхгүй сандарч байх тэр үед манай эмч оношийг нь тогтоогоод, мэс заслаар эмчилж өгсөн. Гурван удаа хагалгаанд ороод хүү минь эдгэрсэн. Одоо миний хүү хоёр нас 8 сартай том залуу болсон. Ганбаяр эмчдээ бид хоёр маш их баярлаж явдаг. Миний хүү ёстой хөөрхөн шдээ” гээд гар утаснаасаа зургийг нь эмчид үзүүлэв. Л.Ганбаяр эмчийн өдөр тутам хийдэг олон хагалгаануудын нэг нь Батзоригийн хүүд таарсан ч хоёр жил гаруйн өмнө хоёрхон сартай бяцхан хүүд хийсэн хагалгаагаа сайн санаж байна.

             "Аан тийм, ... ходоодны гарах хэсгийн нарийсал гээд төрөлхийн, гэхдээ нярай үедээ мэдэгддэггүй гол зовиур нь гулгидаг бөөлждөг эмгэг байдаг. Ходоодны гарах хэсэг дээр хагалгаа хийх болдог бас түвэгтэй мэс засал л даа. Одоо бид нар энэ хагалгааг дурангаар хийдэг болсон” гээд дараагийнхаа маамууг гаргахад санаа зовох юмгүй. Энэ бол удамшлын өвчин биш, тохиолдлын чанартай. Би энэ хоёрт хэлсэн ч байж магадгүй, эцэг, эхчүүдэд байнга л хэлдэг. Эхний хүүхэд тийм гарсан дараагийнх яадаг бол гэсэн айдас байдаг бол тэр бодлоо хаях хэрэгтэй. Монголын үрс олон болох хэрэгтэй гэсэн ерөөлтэй үг сонсоод залуу хос гарч явлаа.

-Та чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Гэр бүлээрээ хөдөө явна. Манай эмнэлэг цахилгаан хөгжмийн ДНА гэж хамтлагтай. Би санаачилж байгуулсан юм. DNA /doctor nurse accicent / гэдэг англи үсгүүд нь эмч, сувилагч, туслахууд гэдэг үгийн товчлол. Шинэ жилээр мөнгө төлж гаднаас дуучин урихгүй. Урьсан ч цөөн хүн урина л даа. Манай эмнэлэг дуучин олонтой, урлагийн ихэнх тоглолтуудаа дотроосоо гаргаж хамт олноо хөгжөөдөг. Бөмбөрчин нь манай нэг жолооч, би соль гитар тоглоно. Хүний нөөцийн албаны дарга ритм гитарчин, дүрс оношлогооны эмч басс гитарчин, манай нэг харуул аргоноо дарчихна. Эмч нарын баяр, сувилагчийн баяр, шинэ жилээр манай хамтлагийнхан тоглож хамт олноо хөгжөөдөг. Хэдүүлээ ажлынхаа зав зайгаар бэлдэж байгаад хэдэн дуу дуулчихдаг. Бид нар сүүлийн үеийн гоё дуунуудыг мэдэхгүй л дээ. “Дандаа чамайгаа хайрлаж явъя” гэх мэтийн дуунуудаа дуулна. Манайхан чинь түрж дуулаад, босоод ирнэ шүү дээ. Их гоё.
-Та дуулдаг уу?
-Би дуулдаггүй, хөгжим тоглох хообийтой. Хоёрдугаар ангид байхдаа ахаараа заалгаад гитар тоглож сурсан. Анагаахын дээд сургуулийн оюутан байхдаа бас сургуулийнхаа хамтлагт гитар тоглодог, оюутны урлагийн наадамд “Шүтээн” хамтлагаараа гуравдугаар байр эзэлж байлаа. Дараа нь “Итгэл” гэж хамтлагтай болсон. Ер нь гитар тоглох дуртай. Гэртээ гитартай ч сүүлийн үед тоглож амжихгүй байна аа. Ажлын зав чөлөө гарвал хүүхдүүдийнхээ хичээлийг хийлгэнэ.

Би хүүхдүүдээ эмч бол гэж хэлэхгүй

-Танай хүүхдүүдээс эмч болох хүн байна уу?
-Бага нь эмч болно л гэдэг. Хэцүү мэргэжил учир эмч бол гэж хэлэхгүй. Өөрөө сонирхоод сонговол баярлана. Өөрөө сайхан ажиллаж байгаад хүүгээ анагаах төгсөөд ирвэл мэддэг, чаддаг бүхнээ сургаад тэтгэвэртээ суувал сайхан л даа. Хүүхдэдээ заана гэхээс илүүтэй өөрийн гэсэн хэдэн шавьтай болсон. Би хүссэн хүсээгүй тодорхой хугацаанд энэ албыг хашаад дараагийн залуу үедээ хүлээлгэж өгнө. Би сайн байгаад нэмэргүй, миний дараагийн үе сайн байж, Ганбаяр эмч ингэж зааж сургасан шүү гэж ярьж, ажилдаа хэрэгжүүлбэл эмч болсны миний хэрэг бүтнэ. Бид нар энэ албыг түүртэлгүй аваад явж байгаа нь биднийг сургасан манай ахмадууд сайн байсных гэж боддог. Мэс заслын эмч хагас цэрэгжилтийн дэглэмтэй байлгүй болохгүй. Тэгэхээр бид нар залуучуудаа сайн бэлтгэх хэрэгтэй.

-Анагаахын шинжлэх ухаан хөгжиж, дүрс оношлогооны төхөөрөмж сайжирснаар мэс заслын эмч нарын ажилд маш том дэмжлэг болсон байх, тийм үү?
-Мэдээж тэгэлгүй яахав. Гэхдээ эмч хүн ганцхан дүрс оношлогоонд найдалгүй гараараа барьж, тэмтэрч, тогшиж, чагнаж мэдэрдэг уламжлалт аргуудаа мартаж болохгүй. Бидэнд багш нар ингэж тогшиж, тэмтэрч мэдэрч оношилно гэж зааж байсан. Эмч хүн номоо сайн уншаад, өөрөө идэвх санаачилгатай байх хэрэгтэй гэж байнга хэлдэг.

-Сайн мэс засалчийг “Алтан гартай эмч” гэж өргөмжилдөг шүү дээ?
-Алтан гараас гадна алтан толгойтой байх ёстой. Толгойдоо сэтгэж, гараараа хийж байгаа юм шүү дээ. Манай багш нар, ахмад эмч нар бол алтан толгойтой хүмүүс гэж би боддог.

-Таны ажлын гол арга барил юу вэ?
-Эмч хүн өөртөө ном унших цаг гаргаж байх хэрэгтэй. Хүүхдийн мэс заслын эмч нэг хагалгааг гурван удаа хийдэг. Жишээ нь элэг тайрах мэс заслыг мэдэж байгаа л даа, гэхдээ хагалгааныхаа өмнө номоо харж сэргээдэг. Хагалгаагаа төлөвлөж бичдэг, энэ бол эхний хагалгаа. Хоёр дахь хагалгааг хүүхэд дээрээ хийнэ. Хагалгаанаас гарч ирээд ямар хагалгаа болсон тухай дахин товчхон бичдэг. Тэгэхээр дараа нь ийм хагалгаанд бичсэнээ хараад орно. Бичнэ гэхээр хагалгааны гол ажилбаруудаа дугаарлаад л биччихдэг. Тэр тэмдэглэл дараа нь маш их хэрэг болдог. Зарим том хагалгаанууд үргэлж орохгүй ховор байдаг учир мартах талтай л даа. Түүнээс сэргийлж бичиж байгаа хэрэг. Хүн сонссоноо мартдаг, уншсанаа санадаг, хийснээ мартдаггүй гэдэг. Үргэлж ордог хагалгааг заавал гурван удаа хийгээд байхгүй.

-Ямар нэг мэс засалд орохын өмнө хүүхэд, түүний ар гэрийнхэн нэлээд түгшсэн байдаг. Тэгвэл тэр хагалгааг хийх гэж байгаа эмч ямар сэтгэлзүйтэй байдаг бол?
-Би хагалгаанд орохын өмнө юу ч боддоггүй. Түгшээд байх юмгүй хэвийн байдаг. Хагалгааны бэлтгэл бүрэн, сайн багтай, тэдэндээ итгэж байгаа учир тайван байдаг байх. Хагалгааны үеэр гэнэтийн хүндрэл гарч болно. Түүнийг маневр хийгээд даваад гарна гэсэн ойлголттой учир амар амгалан байдаг болов уу.

-Мэс заслын эмчийг үйлэнд уран хүнтэй зүйрлэдэг. Та хэр уран хүн бэ?
-Шаглана шүү дээ. /инээв/ Мэс заслын эмч хагалгаанд олон орох тусам их зүйлийг мэдэж авна. Тэгээд мэргэжлийнхээ номыг сайн уншаад байхад хэрэгтэй. Одоо англи хэлгүй бол явахгүй. Бидний мэргэжлийн сүүлийн үеийн бүх материал англи хэл дээр байна. Тэндээс уншиж, мэдэж авна. Өдрийн цагаар төлөвлөгөөт хагалгаа орно. Орой жижүүртэй байхад яаралтай хагалгаанууд орж ирдэг.

-Та нар мэргэжлийнхээ чиглэлээр олон улсын байгууллагуудад гишүүнээр элссэн үү?
-Гишүүнээр элсэж болно л доо. Татвар нь маш өндөр. Тэр татварыг эмнэлгээс төлөхгүй шүү дээ. Жишээ нь, Солонгост цээжний хөндийн мэс заслын чиглэлээр чуулга уулзалт болоход хураамж нь нэг сая вон гэж байна. Тэрийг хэн төлөх юм. Өмнө нь хувиасаа гаргаж, хүмүүс туслаад ч явж л байлаа. Уг нь мэргэжлийн чиглэлээр хурал зөвлөлгөөнд жил бүр явж баймаар л байгаа юм. Мэс заслын хамгийн орчин үеийн аргуудыг тэнд л ярина. Зайлшгүй шаардлагатай хуралд бол яаж ийгээд явдаг. Өөрийнхөө ажлаар илтгэл тавьж, олон улсын эмч нараар хэлэлцүүлэх нь маш үр дүнтэй. Мэргэжлийн номуудыг захиалж, интернэтээр гэх мэтээр байнга үзэж, танилцаж явдаг. Гэхдээ мэс заслын арга үндсээрээ өөрчлөгдөнө гэж байхгүй. Бага зэрэг сайжруулсан, тэр нь өвчтөндөө ээлтэй, цаг хугацаа хэмнэсэн аргууд л байдаг юм.
 
Сайн эмч дарга болоод явах нь дэмий гэж боддог

-Та гар утсаа унтраагаад унтаж болох уу?
-Яалаа гэж дээ. Миний утас 24 цаг нээлттэй байдаг. Жижүүрт гарсан залуу эмч яаралтай юм болбол залгана. Шаардлагатай бол би өглөө, орой хэзээ ч хамаагүй өөрөө яваад очно. Телемедициний үйлчилгээ манай эмнэлэгт жинхэнэ утгаараа хөгжиж байгаа. Хүүхдээ, шинжилгээнүүдийг нь хараад зөвлөгөө өгөөд явдаг.

Манай ихэнх аймаг телемедициний системд холбогдсон. Энэ мэтээр эмнэлгүүдэд маш олон сайн ажлууд хийгдэж байгаа ч нэг их сурталчилдаггүй. Харин нэг эмч алдаа гаргавал хэвлэлүүд шүүрч аваад дуулиан болгосоор эмнэлгүүд, эмч нарын нэр хүнд нэлээд унасан гэж боддог. Ажил хийж байхад алдаа гарна, дахин алдахгүй байх хэрэгтэй. Тэр алдаанаас болж амь нас хохирохгүй, хүний эд эрхтэн гэмтэж болохгүй. Алдаагүй ажиллахад нөгөө л мэргэшсэн, гар нийлсэн баг тусална шүү дээ.

-Та багтаа их итгэдэг юм байна. Мэс заслын сайн багтай юм байна гэж ойлголоо?
-Миний сайных биш л дээ, багийн сайных. Хэдийгээр гавьяатын тэмдэг энгэрт нь байхгүй ч ахмад, залуу бүх эмч нараа хүний алтан амь аварч байгаа гавьяатууд гэж боддог. Би сайн судлаач биш, сайн эмч болох хүсэлтэй. Сайн эмч болоод, дарга болоод явахыг бас дэмждэггүй. Надад бол тасгийн эрхлэгчээс дээш албан тушаал хэрэггүй.

-Таны хамгийн том амбийц юу юм бэ?
-Хүүхдийн мэс засалчийн оргил дөрвөн хагалгаа байдаг. Нэгдүгээрт, эрхтэн шилжүүлэх ёстой. Хоёрдугаарт, элэг тайрдаг байх ёстой. Гуравдугаарт, улаан хоолойг бүдүүн гэдсээр холбох мэс засал, дээр нь нойр булчирхайн хагалгаа хийж чаддаг байх хэрэгтэй. Энэ хамгийн том хагалгаануудыг хийдэг болчихвол гүнзгий амьсгаа авч болно. Энийг хийдэг болчихлоо гэж байтал нэг хямдхаан мэс засал дээр уначих гээд байдаг тал бий. Би энэ хагалгааг чадна гэж бодоод хийж байтал төлөвлөснөөс өөр байх тохиолдол олон бий. Тиймээс гүйлгээ ухаантай, авхаалж самбаатай, маневртай, хагалгааныхаа үндэс суурийг мэддэг байвал мэс заслын сайн багтай учраас болно доо.

-Танд өөрийгөө одоо л эмч боллоо гэж тоож байсан үе бий юү?
-Байхгүй. Мэс заслын эмч олгойгоор эхлээд, олгойгоор дуусдаг гэж ярьдаг. Эмч нар том хагалгаан дээр бараг алддаггүй, маш их хичээдэг, бэлддэг учраас. Харин олгой, ивэрхий зэрэг энгийн хагалгаан дээр анхаарал алдах гээд байдгийг мартаж болохгүй.
-Цаг гарган ярилцлага өгсөн Танд баярлалаа.

Айл гэрийн аз жаргал баяр хөөрийн ундарга хүүхдийн эрүүл мэндийг хариуцаж, тэдний төлөө сэтгэлээ өгсөн эгэл жирийн эмч хүний ачийг үнэлж баршгүй. Сэтгэлдээ хүүхдийн тухай бодож, тэдний эрүүл мэндийн төлөө бат зогсож чаддаг хүүхдийн мэс заслын Л.Ганбаяр шиг эмч нартай байхад бяцхан үрсийнхээ өмнөөс итгэл төрж, сэтгэл амар амгалангаар дүүрнэ. Биднийг ийн ярилцах зуур ажлын цаг хэдийнэ өнгөрч эмнэлгийн хонгилоор холхилдох хүний хөл хөдөлгөөн татарчээ. Л.Ганбаяр эмчийн “хишиг өдөр” биш учир сэхээний тасгийн хүүхдүүдээ эргээд гэртээ харихаар хурдлав.

Twitter logoPost

   Зочин маань #Американа захиалав.

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч нар, Улсын нэгдүгээр төв эмнэлэг дэх Элэг шилжүүлэн суулгах үндэсний баг, БНСУ-ын Асан анагаах ухаан төвтэй хамтарч 2014 оны хоёрдугаар сарын 22-ны 07.45-аас 21.25 цагийн хооронд хүүхдэд анх удаа элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлээ.

Монгол Улс 1.1 сая хүүхэдтэй ч хүүхдийн ерөнхий мэс заслын ганцхан тасагтай. 

Миний цалин эхнэрийнхээс бага л даа. Эхнэрийнхээ орлогоор гэр бүлийнхээ гол асуудлыг нугалж байгаа нь үнэн.

Хоногтоо 8-10 хүүхэд чих, хамарнаасаа гадны биет авахуулж байна. Бага насны хүүхдүүд тоглоом, цагны батерей залгисан тохиолдол олон бий. Эцэг, эхчүүдийн анхааралгүйгээс эрүүл саруул төрсөн хүүхэд насанд туршийн эмгэгтэй болдог нь харамсалтай.

Орон нутагт хөгжлийн гажигтай хүүхэд төрвөл машинаар зөөж болохгүй. Манай эмч нар багаараа алсын дуудлагаар очиж, орон нутагт нь хагалгаагаа хийдэг. 

Хүүхдээр бизнес хийж болохгүй. Хүүхдийн тусламж үйлчилгээ Монголд 100 хувь үнэ төлбөргүй байх нь зөв.

Би хөгжим тоглох хообийтой. Хоёрдугаар ангид байхдаа ахаараа заалгаад гитар тоглож сурсан.

Мэс засалч хүн зөвхөн дүрс оношлогоонд найдалгүй гараараа барьж, тэмтэрч, тогшиж, чагнаж мэдэрдэг уламжлалт аргуудаа мартаж болохгүй.

Б.Батзоригийн хүү хоёр сартайдаа ЭХЭМҮТ-д мэс засалд орж байжээ. Залуу хосууд Сaffe bene-д хүүг эмчилсэн Б.Ганбаяр эмчтэй санаандгүй таарч Хүүг нь эрүүл саруул болгосонд баярлаж явдгаа илэрхийллээ.

Дунд сургуулиудад эрүүл мэндийн хичээл ордог байсныг болиулсныг би буруу гэж боддог. Анагаахын дээдээс өөр сургуульд эрүүл мэндийн боловсрол олгох хичээл ордоггүй л болов уу.

Ажил хийж байхад алдаа гарна, дахин алдахгүй байх хэрэгтэй. Тэр алдаанаас болж амь нас хохирохгүй, хүний эд эрхтэн гэмтэж болохгүй.

gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан