Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн багш, удирдлагууд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг үйлдэж, буруу ташаа мэдээлэл цацаж буй хүмүүсийг шалгаж өгөх шаардлагыг хүргүүллээ.
Тус сургуулийн хэсэг сурагчид суралцах эрх нь зөрчигдөж байна хэмээн жагссан. Үүнээс улбаалан тус сургуулийн багш нар сурагчиддаа бэлгийн болон бие махбодийн дарамт үзүүлдэг, суралцах нөхцөлөөр хангахгүй байгаа талаар мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан юм.
Хамгийн сүүлд өчигдөр “Ийгл” телевизээр тус сургуульд бугшсан, зүй бус явдлын талаар эрэн сурвалжлах нэвтрүүлэг гарсан билээ.
Ярьж чадахгүй, үг сонсож чадахгүй, хэл ярианы хөгжил муутай, дохио зангаа сайн мэдэхгүй хүүхдүүдээс яриа авч, ашиг сонирхлын зөрчилтэй хүнээр орчуулуулан тарааж байна
Үүнтэй холбоотойгоор тэд ийнхүү шаардлага хүргүүлж байгаа юм. Учир нь энэ сарын 7-нд тэд тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст үүссэн нөхцөл байдлын талаар шалгаж өгөхийг хүссэн өргөдөл гаргасан байна. Одоогийн байдлаар шалгалт дуусаагүй байгаа бөгөөд ямар нэг хохирогч олж тогтоогоогүй байхад хохирогч зохиомлоор хохирогч гаргаж, багш, ажилчдын ажиллах, амьдрах нөхцөлийг үгүй хийж байна гэж тэд үзэж байна.
Энэ талаар тус сургуулийг төлөөлж буй өмгөөлөгч Г.Батбаяр хэлэхдээ,
Үндсэн хуульд заасны дагуу төрийн байгууллага, албан тушаалтан өргөдөл, гомдол гарган шийдвэрлүүлэх эрхтэй, үүнийг нь шийдвэрлэх үүрэгтэй гэж заасан байдаг. Өмнө нь бид дөрөвдүгээр сарын 7-нд өргөдөл гаргасан. Үнэхээр хүүхэд хүчирхийлдэг гэмт хэрэгтэн байгаа бол тогтоогоод өгөөч, хохирогчийг нь олоод өгөөч, хэрэв тийм зүйл болоогүй бол бид хэвийн ажиллаж, амьдрах эрхээ эдэлмээр байна гэж хүссэн.
Цагдаагийн байгууллагаас тогтоогоогүй байхад хүүхдүүдийг зоддог, хүчинддэг, багш нар хоорондоо ажлын байранд бэлгийн харилцаанд ордог гэсэн гүтгэсэн мэдээлэл гаргаж, ард иргэдийг төөрөгдүүлж байна гэсэн гомдол гаргасан. Энэ гомдлын хүрээнд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажлын хэсэг гарсан. Арван хүний бүрэлдэхүүнтэй энэ ажлын хэсэгт энэ хэргийг хурдан шийдвэрлэж өгөх хүсэлтийг удаа дараа гаргасан.
Ажлын хэсэг энэ хэрэгтэй холбоотойгоор ажиллаж байхад зарим нэг этгээд сургуулиар дураараа орж гарч, ярьж чадахгүй, үг сонсож чадахгүй, хэл ярианы хөгжил муутай, дохио зангаа сайн мэдэхгүй хүүхдүүдээс яриа авч, ашиг сонирхлын зөрчилтэй хүнээр орчуулуулан тарааж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
Өчигдөр “Ийгл” телевизээр гарсан мэдээлэл бусдын нэр төр, ажиллаж амьдрах эрхийг зөрчиж байна. Хохирогч, гэмт этгээдийг нь цагдаагийн байгууллага олж чадахгүй байхад яагаад зарим этгээд олчихоод нуугаад байгаа юм бэ. Үл мэдэгдэх хохирогч гаргаж ирээд бусад хүмүүсийг тайван байдлыг алдагдуулж байна. Нялх хүүхэдтэй багшийг нөхөр нь ажил дээрээ зүй бус зүйл хийсэн гээд зодож байна, эмэгтэй багш нар ажил дээрээ ухаан алдаж унаж байна. Хүний эрхийг ингэж зөрчиж болохгүй” гэв.