gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Монгол ногоо” төслөөр дотоодын ногооны хэрэгцээгээ 80 хувь хангана

М.Жаргал
Нийгэм
2016-12-20
0
Twitter logo

“ДЭМБ-аас хүнсний ногооны хэрэглээгээ нэмэгдүүлж, хоногт насанд хүрсэн хүн 400 граммаас багагүй ногоо идэх хэрэгтэй гэж зөвлөсөн. Ингэж чадвал хорт хавдрын тохиолдлыг гурав дахин бууруулах боломжтой” гэж “Монгол ногоо” төслийн тайлангийн үеэр VEG сургалтын төвийн захирал, Ногоон гариг - Ногоон ирээдүй ТББ-ыг санаачлагч/тэргүүн Н.Оюундарь ярьлаа.

Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “Монгол ногоо” төсөл энэ оны эхэнд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд долоон жилийн хугацаатай хэрэгжинэ. Монголын Хөдөөг Шинэчлэхийн Төлөөх Фермерүүдийн Холбоо, Монголын фермер эмэгтэйчүүдийн холбоо, Дэлхийн хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй энэхүү төсөл 2016 оныхоо үйл ажиллагааг дүгнэн хэлэлцлээ..

“Монгол ногоо төслийн эхний үе шат 2019 оныг дуустал үргэлжилнэ. Төсөл дуусах үед хүнсний ногооныхоо 80 хувийг дотоодоосоо хангадаг болох зорилт тавиад байна. Мөн хэрэглээн дэх хүнсний ногооны нэр төрлийг сайжруулахыг чармайж байна” гэж Төслийн зохицуулагч Г.Төрмандах ярьсан юм.

Төслийг санхүүжүүлэгч Швейцарийн Хөгжлийн Агентлагийн ХАА, хүнсний аюулгүй байдлын хөтөлбөрийн зохицуулагч Даниель Валенги хүлээж буй үр дүнгийн талаар “хүнсний ногооны тогтвортой үйлдвэрлэлийг бий болгох, ингэснээр ногоочид болон ядуу иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн амьдралыг сайжруулах, хүнсний ногоогоо дотоодоосоо хангадаг болох үр дүнд хүрэхийг хичээж байна” гэлээ.

ХҮНСНИЙ НОГОО ТАРИАЛАЛТ: Иргэддээ эрүүл, монгол ногоог хэрэглүүлэхийн тулд ногоочдод дэмжлэг шаардлагатай

Манай улс 34 мянга гаруй тариаланчтай. Харин хүнсний ногооны зах зээл нь 320 гаруй мянган тоннын багтаамжтай. Үүний 40 гаруй хувийг дотоодоосоо хангаж байна. Төслийн тайлангийн хуралд оролцогч Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн, тариаланч Цогтбаатар:

-Төр засгаас намрын ургац хураалт, борлуулалтын үед бодлогын зохицуулалт хийгддэг байсан. Энэ зохицуулалт өнгөрсөн жил хангалтгүй хийсэн үү, яг борлуулалтын үеэр ОХУ, БНХАУ-аас их хэмжээний ногоо импортлогдсон. Цаашдаа энэ мэт асуудал эрхзүйн зохицуулалт, хүнсний аюулгүй байдлын хуулийн төслүүдэд яаж тусах юм бол. Импортын хүнсний ногоо нь мэргэжлийн хяналт, хууль хяналтын байгууллагын анхаарлаас гадуур орж ирдэг байх гэж харддаг.

энэ онд гэхэд л ченжүүд ногоочдоос 40 кг-тай нэг шуудай лууванг 4000 төгрөгөөр аваад жижиглэн худалдаачдад шуудайг нь 10 мянган төгрөгөөр өгч байна. 

-Ногоочид иргэдэд шууд ургацаа хүргэх боломж бий юу. Тулгардаг бэрхшээл нь юу вэ?

-Ногоочдод маш олон бэрхшээл бий. Тариачдыг хавар түлшээр нь үрээр нь, намар ургац хураалтын үеэр нь бас түлшээр төр дэмждэг. Ногоочид бол жилийн 24 орчим хувийн хүүтэй зээл банкнаас авч ажилладаг. Том том агуулах, ложистикийн асуудал нь жижиг хэмжээний үйл ажиллагаа явуулдаг хүмүүст  хамаардаггүй. Шууд хэрэглэгчдэд өгье гэхээр агуулах сав, тээвэрлэлтээсээ шалтгаалаад боломжгүй. Тийм учир ченжүүд маш хямд авдаг. Жишээ нь, энэ онд гэхэд л ченжүүд ногоочдоос 40 кг-тай нэг шуудай лууванг 4000 төгрөгөөр аваад жижиглэн худалдаачдад шуудайг нь 10 мянган төгрөгөөр өгч байна. Тэгэхээр энийг цогцоор нь шийдэхийн тулд борлуулалтын сүлжээг улсын хэмжээнд үүсгээд, төрийн дэмжлэгтэй олон нийтийн захыг бий болгох хэрэгтэй. Солонгост гэхэд л ГАРАК гээд олон нийтийн зах гэж байдаг. Үүнийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж ярьлаа.

“Монгол ногоо” төслийн хүрээнд өрх толгойлсон, ядуу эмэгтэйчүүдэд ногоо тарих аргыг зааж, гэр хорооллын дөрвөн гудамжинд худаг гаргаж усалгааны асуудлыг шийдэж өгчээ. Мөн Намрын ургацаас 1,3 тонн ногоо борлуулж 736,000 төгрөгний борлуулалт хийжээ.

Гэр хороолол дахь хүнсний ногооны тариалалтыг хариуцсан Ж.Бяцхандаа:

-Хашаандаа ногоо тарихад ургах боломж нь хэр байдаг юм бол?

М2-аас 5 кг ургац авахад нэг тонн ногоо хураах боломжтой гэсэн үг. Энэ нь 5 ам бүлтэй айлын жилийн хэрэгцээ

-Маш сайн. Ер нь ногоо ургахгүй хөрс гэж байдаггүй. Гол нь хөрсөө сайжруулж чадах нь ажиллаж байгаа хүний технологиос шалтгаална. Хотоор дүүрэн ургаж байгаа лууль, шарилжийг багсармал бордоо болгож хөрсөндөө ашиглахад ямар ч химийн бодисгүй эрүүл бордоо болж чаддаг. Гэр хорооллын хамгийн сайн тал нь хүн таримал нэг бүртэйгээ ажилладаг учир ногоо сайн, чанартай байж чаддаг.

-0,07 га газарт ер нь хэдий хэмжээний ногоо тарих боломжтой байдаг юм бэ?

-0,02 га газарт тарих боломжтой. М2-аас 5 кг ургац авахад нэг тонн ургац авах боломжтой гэсэн үг. Энэ нь таван ам бүлтэй айлын бүтэн жилийн хэрэгцээ шүү дээ.

МОНГОЛЧУУДЫН ХҮНСНИЙ НОГООНЫ ХЭРЭГЛЭЭ

Төмсний хувьд зах зээлийнхээ 90 орчим хувийг дотоодоосоо хангадаг. Импортын байцааны дийлэнхийг БНХАУ, ОХУ, Казакстан эзэлдэг бол лууван, манжин, сонгины дийлэнхийг БНХАУ-аас нийлүүлж байна.

Харин монголчуудын хүнсний ногооны хэрэглээний дийлэнхийг төмс, манжин, лууван, байцаа, сонгино гэсэн таван төрлийн ногоо эзэлдэг. Үүнийгээ нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг ДЭМБ-аас байнга зөвлөдөг. Хүнсний ногооны зөв хэрэглээний талаар сургалт явуулдаг VEG сургалтын төвийн захирал Н.Оюундарь:

-Нийт хүн амын дунд хүнсний ногооны хэрэглээ маш бага байгаа нь шим тэжээлийн бодисын дутагдал бий болгож байна. Мөн хэт их амьтны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэснээс үүдэн таргалалт, чихрийн шижин, ясны сийрэгжилт зэрэг олон төрлийн өвчлөл ихэссэн. Үүний зэрэгцээ тарьж ургуулсан хүнс ногоогоо шим тэжээлийг нь алдагдуулахгүйгээр хэрэглэж сурах нь чухал. Зөв хадгалж, боловсруулж хэрэглэж чадахгүй бол хэчнээн ногоо хэрэглэсэн ч нэмэргүй гээд бодохоор харамсалтай. Тэгэхээр бид энэ төслийн ногоочдод энэ төрлийн сургалтыг явуулдаг. Жишээ нь, лууван А витаминаар маш баялаг ногоо. Гэтэл үүнийг шууд идэхэд А витамины 3 хувь нь л хүүхдийн биенд шингэдэг. Харин маш бага тосонд хөнгөн хуурах, эсвэл үрсэн луувандаа багахан тос хийж хутгаад идвэл А витамины биенд шимэгдэх хэмжээ нь 40-50 хувь болж нэмэгддэг.

Танай хүүхдийн цэцэрлэг гэхэд л зах дээр таарсан хамгийн хямд ногоогоор хоолоо хийж байгаа.

-Гэхдээ ногооныхоо төрлийг нэмж хүнсэндээ хэрэглэе гэхээр урд хөршөөс импортлогдсон эсвэл элдэв хавдрыг үүсгэгч бодистой гээд л аюул занал их байгаа шүү дээ?

-Энэ асуудлыг л шийдэх гэж энэ төсөл хэрэгжиж байгаа. Энэ төслийнхөнд сургууль, цэцэрлэг, цэргийн ангиуд руу ногоогоо шууд нийлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж өгөөрэй гэж хэлэх гээд байна. Танай хүүхдийн цэцэрлэг гэхэд л зах дээр таарсан хамгийн хямд ногоогоор хоолоо хийж байгаа. Бид аминдаа үнэтэй ресторанд орж, гайгүй хоол идэж байгаа гэх боловч үнэтэй, хямд гэлтгүй бүх нийтийн хоолны газар захуудаас хамгийн хямд ногоог л сонгоно. Тэгэхээр би энэ төслийг монгол ногооны хэрэглээг шийднэ гэж бодож байна. Монголд олон гайхамшигтай төсөл хэрэгжиж байсан боловч энэ төслийг би хамгийн үр дүнтэй, сайн төсөл гэж хэлмээр байна гэлээ.

Ийнхүү монголчуудын хүнсний ногооны хэрэглээг төрөлжүүлэх, нэмэгдүүлэх, ногоочдын чадавхийг сайжруулах, хашаандаа ногоо тарих ядуу айл, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх, хүнсний ногооны тогтвортой үйлдвэрлэлийг сайжруулах зорилготой төсөл эхний жилээ амжилттай үджээ.

Төслийн хугацаа дуусах, гурван жилийн дараа монголчууд бид монгол ногоогоо хүнсэндээ түлхүү хэрэглэж, түүнийхээ хэрээр эрүүлжиж, хүнсний лангуун дээрээс эргэлзэх, айх зүйлгүйгээр төрөл бүрийн эрүүл ногоо худалдан авах цаг ирээсэй хэмээн хичээнгүйлэн хүсч, төслийн нийт ажилтнуудад амжилт хүсье.

https://www.facebook.com/MFARD.MN/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан