Өнөөдөр 08.30 цагийн байдлаар нийслэлийн 11 байршлаас дөрөвт нь маш их агаарын бохирдолтой байна. Тодруулбал агаарын чанарын индекс
- Баянхошуунд 1556,
- Толгойтод 1133,
- МҮОНРТ орчимд 566,
- 100 айл орчимд 593-г зааж байгаа юм.
Нийслэлд байршилтай 11 станцаас хамгийн бохирдолтой багатай газар АЧИ 36-г зааж байгаа нь Ургах наран орчимд байна.
Агаарын чанарын индекс 501-ээс дээш тохиолдолд маш их бохирдолтой гэж үздэг бөгөөд энэ нь удаан хугацаагаар гадаа байхад эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.
Ийм үед гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийн, гэртээ байх хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байж, амны хаалт зүүхийг зөвлөдөг.