Язгуур урлагийн "Хөсөгтөн" хамтлаг энэ сарын 17-20-ны өдрүүдэд Бразилийн Сальвадор хотод болох олон улсын хөгжмийн Percpan наадамд оролцож, 19-нд уран бүтээлээсээ толилуулах гэж байна.
Мөн 20-ны өдөр нийслэл Бразилиа хотод энэ жил тохиож буй монгол, Бразилийн дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд тоглолтоо хийхээр төлөвлөжээ.
"Авьяаслаг азичууд" тэмцээний дэд байрын шагналт тус хамтлагийнхан 2016 онд Саудын Араб, Швед, Швейцар, Япон, Франц зэрэг олон орны ард түмэнд өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн үнэт өв соёлоо сурталчлан таниулж, тоглолтоо хийжээ.
Энэ жил тэд Пакистан, Канад, Америк, Япон зэрэг улсуудад тоглолтоо хийхээр төлөвлөж байна. Тухайлбал, гуравдугаар сард Хөсөгтөн нэртэй бүрэн хэмжээний аялан тоглолтоо Канад болон америкийн есөн хотоор хийх юм байна.