Боловсролын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д.Баттогтохтой хүүхэд хүмүүжүүлэх Монгол ухааны талаар ярилцлаа.
ЭЦГИЙН ЦАГААН ДУСАЛ, ЭХИЙН УЛААН ЦУСААС ҮР ХӨВРӨЛ БҮРЭЛДЭХ ҮЕЭС ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛ ЭХЭЛНЭ
-Хүүхдийн хүмүүжлийн талаар сүүлийн үед янз янзаар л ярих болсон. Монгол ухаанд юу гэж сургадаг вэ. Хүүхдийн хүмүүжил хэзээнээс эхэлдэг бол?
-Хүмүүжил мянган эрдэнэ гэх сайхан үг бий. Тэгэхээр эрдэнэт хүний биеийг олж төрнө гэдэг хамгийн ховор зохиол. Дөнгөж мэндэлсэн хүүхэд бол байгалийн амьтан. Тэрхүү амьтныг хүн болгож, хүн төлөвтэй болгож, хүн шиг хүн болгодог ухааныг ардын сурган хүмүүжүүлэх ухаанд судалдаг. Тиймээс ч хүнээр хүн хийдэг, үрээгээр морь хийдэг гэх үг бий. Монголчууд хүүхдийг эхийн хэвлийд олдохоос өмнө хүүхдийн хүмүүжилд анхаарал хандуулж эхэлдэг. Үүний дараа гэдсэнд буй болсон үе болоод төрсний дараахь хүмүүжлийн тухай ярьдаг. Гэтэл орчин үеийн европт эсрэгээрээ. Нэг настай, нялх үстэй байхаас нь хүмүүжүүлдэг. Энэ нь хэт оройтсон хэрэг. Манай монголчуудын дунд Үр утаг хүсэхийн ёс гэж бий. Өөрөөр хэлбэл эр, эм болж дэр нэгтгэсэн өдрөө хэдий ямар цагт хүүхэд авах вэ гэдгээ хүртэл тооцоолдог байж. Хоёр талаас хүсэж байж хүүхэд олмогц жирэмсэн эх биеэ авч явах 100 гаруй хорио цээрийг мөрдөнө. Бүр алхаа гишгээг нь хүртэл нарийн зааж өгнө. Тэрийг хэвлий дороос хүмүүжүүлэхүй гэнэ. Угтаа бол ургийн сурган хүмүүжүүлэх зүй гэж нэрлэмээр байгаа юм. Эндээс л хүүхдийн хүмүүжил, эхийн тухай яриа эхлэх ёстой.
Эхээс дөнгөж төрсөн хүүхэд бол байгалийн зэрлэг амьтан. Тийм учраас уур нь хүрээд уйлж байгаа юм. Тэр үед ээж мөөмөө өгч, бүүвэйн дуу аялж, тэрхүү араатан шинжийг нь бага багаар аргадаж, хүн болгоно.
-Хэвлийд байх үеэс нь хүүхдийг хүмүүжүүлдэг байсан гэлээ. Тэгэхээр хий нас үүнтэй холбоотой юу?
-Монголчууд хий нас гэж ярьдаг. Эхийн хэвлий дэх үеэс насыг тоолж эхэлнэ гэсэн үг. Үүнийг хий нас гэнэ. Төрсөн үеэс нэг настай гэж тоолдог нь оройтсон хэрэг юм. Монгол сурган хүмүүжүүлэхүйд эцгийн цагаан дусал, эхийн улаан цусаас үр хөврөл бүрэлдэх үеэс хүүхдийн хүмүүжлийн тухай ярих ёстой гэдэг.
-Эхийн цагаан сүүгээр хүнийг хүн болгох тухай та ярьж байсан. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?
-Ээж хүүхдээ төрүүлснийхээ дараа сүүгээрээ цатгаж хүмүүжүүлнэ. Өөрөөр хэлбэл эхийн ангир шар уураг амлуулж, сүүгээрээ цатгах ёстой. Энэ бол хүүхдийн ирээдүйн өвчин эсэргүүцэх дархлааг тогтоож буй хэрэг. Өнөөдөр эхийн сүүг орлох амин тэжээлийг анагаах ухаан олж чадаагүй, олох ч боломжгүй.
-Бүүвэйн дуунд уярсан хүүхэд өр нимгэн, зөөлөн сэтгэлтэй хүн болж өсдөг гэдэг?
-Заавал төрүүлсэн үрдээ бүүвэйн дуу аялах ёстой. Эхээс дөнгөж төрсөн хүүхэд бол байгалийн зэрлэг амьтан. Тийм учраас уур нь хүрээд уйлж байгаа юм. Тэр үед ээж мөөмөө өгч, бүүвэйн дуу аялж, тэрхүү араатан шинжийг нь бага багаар аргадаж, хүн болгоно. Ээжийнхээ зөөлөн дуу хоолойгоор хүүхэд ийнхүү хүмүүждэг байна. Тиймээс зөөлөн сэтгэлтэй болдог.

ХҮҮХДИЙГ 11-13 НАСАНД ХӨДӨЛМӨРТ СУРГАНА
-Хүүхдийн хүмүүжлийн талаар уламжлагдаж, үеэс үе дамжин ирсэн сургаалууд арвин бий. Өнөөгийн эцэг эхчүүдэд цухасхан хэсгийг сонирхуулахгүй юу?
-Тоо вангийн аж төрөхийг заасан сургаалд хүүхдийн хүмүүжлийн талаар дурдсан байдаг. Тухайлбал,
Хүүхдийг хэлд ормогц эрхлэх дуун үл гаргуул... Өөрөөр хэлбэл эрхийг сургахаар бэрхийг сурга гэсэн үг. Залуу эцэг эхчүүд хүүхэд хэлээ хазаад буруу зөрүү ярихаар улам эрхлүүлдэг. Гэтэл ардын сурганд үүнийг зохисгүй үйлдэл хэмээн үздэг.
Явж чадмагц дөрвөн зүг, найман зовхисыг ойлгуулна… Урт удаан амьдралын замыг хүн бүр л туулна. Тиймээс хөлд ормогц зүг чиг зааж өгдөг байжээ.
Гар нь хөдөлмөгц ажил хөдөлмөрт сургана… Өөрийнх нь насанд тохирсон хөдөлмөрөөр сурган хүмүүжүүлнэ гэсэн үг.
Мэхэсхийж чадмагц ёслох хүндлэхэд сургана… Аав ээжийг ачлах, ахмад хүнтэй мэндийн үгс солилцдог, харилцааны ёсонд суралцуулна гэсэн үг. Хүүхэд дөнгөж хэлд орж эхлэх үеэс буюу гурваас таван насны хооронд хүнээр хүн хийдэг байж. Энэ наснаас хойш тухайн бие хэдийнэ буй болсон байна.
-Хүн болох, хүн төлөвтэй болох, хүн шиг хүн байх гэсэн хэлц үгнүүд бий?
-Эд бол манай ардын сурган хүмүүжүүлэхүйн нэр томьёоны үг. Хүн болох, хүн болгох гэсэн хоёр үйл үг бий. Хүн болгох үйл нь аав ээжийн сурган хүмүүжүүлэх ухаан… Ялангуяа Монгол хүүхдийн хүмүүжилд ээж хамгийн голлох үүрэгтэй. Тиймээс Монгол ардын сурган хүмүүжүүлэх зүй бол эх төвтэй хүмүүжлийн тогтолцоо юм. Эх нь шийр алаг бол унага нь шийр алаг гэдэг. Хүүхэд ээжийгээ л дуурайна. Тухайлбал,
Хүүхдийг хэлд ормогц эрхлэх дуун үл гаргуул... Өөрөөр хэлбэл эрхийг сургахаар бэрхийг сурга гэсэн үг.
0-5 насанд ээж сурган хүмүүжүүлнэ.
6-10 насанд хүүхдийг үргэлж гараас нь хөтөлж явна. Хүүхэд иртэй, мөртэй юманд унаж, галд орохоос сэргийлнэ. Үүнийг биедээ сүүдэр мэт дагуулан сургах гэдэг.
11-13 насанд хөдөлмөрт сургана. Охин хүүхэд гэр доторх ажлыг, эрэгтэй хүүхэд хонь хурга хариулахаас эхлээд аргал түлш бэлтгэх, ус авах зэрэг гэрийн гаднах ажлыг хийдэг. Энэ мэт хөдөлмөрийн хуваарь тогтсон байна.
13-15 насанд нь биеийг нь даалгана. Аав ээжийн зааваргүйгээр хийх ёстой ажлаа өөрөө мэдээд хийнэ. Энэ насны эрэгтэй хүүхэд аавтайгаа зиндаархаж ярьдаг болно. “Аав аа идшиндээ тэр малаа муулах уу” гэх мэтээр харилцах жишээтэй.
15 наснаас дээш хүүхэдтэйгээ найз нөхөд лугаа харилц гэдэг. Жишээ нь 15 настай охинтойгоо “Ээж нь цагаан сараар ямар торгон дээл өмсөх вэ” хэмээн зөвлөнө. Монгол амьдрал, ахуйд хүүхэд эрт хэрсүүжиж амьдралын ухаан суудаг. Үүнийг хүн болох гэдэг юм.

ААВЫНХАА ХАРЦААР ЗЭМЛҮҮЛСЭН ХҮҮХЭД БУРУУ ҮЙЛДЭЛ ХИЙСЭНДЭЭ ГЭМШДЭГ
-Өнөө үед алганы амтыг “Хүчирхийлэл” хэмээн томьёолох нь бий. Монголын хүмүүжлийн ухаанд үүнийг хэрхэн сургадаг байсан бэ?
-Монгол ардын үгэнд үүнийг “Эрхийг сурахаар бэрхийг сур”, “Зовлонгүй зоос олохгүй, Зодуургүй эрдэм сурахгүй” гэдэг. Тэгэхээр Монгол уламжлалаар хүүхдэд жавтий хүртээх хандлагатай байж. Аавын алганы амтыг заавал хүртэх ёстой. Ингэхдээ толгой бус хонгон дээр нь алгадна. Өнөө үед толгой түрийгүй хүртээдэг болж... Энэ бол хүчирхийлэл. “Алгадуулах аавтай ч болоосой” гэсэн мөр ардын дуунд бий. Энд нэг л зүйлийг хэлээд байгаа юм. Аавынхаа харцаар зэмлүүлсэн хүүхэд буруу үйлдэл хийсэндээ гэмшиж, алдаанаасаа суралцдаг. Гэтэл орчин үеийн аав ээжүүдийн дунд хүмүүжлийн бус дарангуйлал, хүчирхийллийн шинж ажиглагддаг.
-Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ дийлэхгүй учраас зодохоос өөр аргагүйд хүрлээ гэдэг. “Хэцүү” хүүхэд гэж байдаг уу. Эсвэл эцэг эхчүүдэд хүмүүжлийн арга барил алга уу. Зодоод ч нэмэргүй хүүхдийг хэрхэн “сургах” вэ?
-Төрөлхийн сахилгагүй хүүхэд гэж байхгүй. Ээжийн бүүвэйн дуу сонсож өсөөгүй дийлэнх хүүхэд ууртай, дуулгаваргүй, хүмүүжилгүй нэгэн болдог. Үүнийг элмэг хөвгүүн гэж нэрлэх нь бий. Элмэг гэдэг нь хүмүүжүүлэхэд хэцүү яг л эмнэг морь шиг гэсэн үг. Тийм хүүхдийг дахин хүмүүжүүлэх амаргүй байдаг. Өөрөөр хэлбэл манцуйн хүмүүжил дутсаных юм. Нэгэнт төлөвшсөн хүүхдийг дахин хүмүүжүүлнэ гэж байдаггүй. Хүүхэд 0-5 насандаа хүмүүжлийнхээ 75-80 хувийг олдог. Тиймээс Монгол ардын зүйр үгэнд “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэдэг.
Аавын алганы амтыг заавал хүртэх ёстой. Ингэхдээ толгой бус хонгон дээр нь алгадна. Өнөө үед толгой түрийгүй хүртээдэг болж... Энэ бол хүчирхийлэл.
-Хүүхдээ хэт эрхлүүлэх нь эцэг эхчүүдийн дунд нийтлэг үзэгдэл байх?
-Хүүхдийнхээ аашийг өөрсдөө эвдчихээд зодоод ч нэмэргүй, хэцүү хүүхэд гэдэг. Анхнаас нь зөв жолоодсон бол зодох шаардлага гарахгүй. Харин угаас дэггүй, амаргүй бол удамшлынх байж болно. Голомт нь эцэг эхэд нь байна гэсэн үг. Ийм тохиолдолд хүүхдээ хэрхэн өсгөхийг эргэцүүлэн бодож нарийн ухаан гаргах хэрэгтэй. Хүүхэд хүмүүжүүлэх жор гэж байхгүй. “Ихэр хоёрын ааш ондоо, ижил үгийн утга ондоо” хэмээх үг бий. Нүүр царай, өндөр нам нь усны дусал шиг ижил байвч зан чанар, хүмүүжлийн хувьд өөр байдаг.
-Олон хүүхэдтэй эцэг эхэд хүүхэд хүмүүжлийн талаар толгой гашилгах шаардлага тулгардаг байх?
-Монгол ахуйгаас хамаарч нэг айл олон хүүхэд өсгөдөг байв. Тэд ууган хүүхдийнхээ хүмүүжилд хамгийн их анхаарал хандуулна. Ууган хүүхдийн хүмүүжил сайн бол дүү нараа өөрийнхөө хүмүүжлээр өсгөчихнө. Өөрөөр хэлбэл олон хүүхэдтэй гэр бүлийн том ах, эгч нар нь дүү нараа хүмүүжүүлдэг байв.

МОНГОЛ ХҮНИЙ МӨС ХАЙЛСАН НЬ УЛАМЖЛАЛААСАА ТАСАРСАНТАЙ ХОЛБООТОЙ
-Өнөөдөр хүүхдийн хүмүүжил гэж ярихаар Монголын уламжлал, ухааныг үгүйсгэдэг болчихож. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй. Цаг үе болгон өөр өөрийн хүнээ бэлддэг. Гэхдээ өмнөхөө үгүйсгэж болохгүй. Өнөөдрийн бидний гол алдаа үргэлж өмнөхөө үгүйсгэсэнд оршиж байна. Хэзээ ч монголчууд өвөг эцэг, дээд шүтээнээ үгүйсгэдэггүй. Өнөөдөр л үгүйсгэж, нураадаг болчихож. Энэ бол өнөө цагийн монголчуудын алдаа. Уламжлалыг уландаа гишгэж болохгүй. Харин уламжлалыг өвлөж дээд үеэ шүтэж залгамжлах нь чухал. Өнөөдрийн хүмүүсийн ёс суртахуун доройтож, Монгол хүний мөс хайлсан нь уламжлалаасаа тасарч, түүхээ мэдэхээ байсантай холбоотой. Яг л ойд төөрсөн сармагчин лугаа адил болчихсон. Ургийн их түүхээс улсынхаа түүхийг бүтээх учиртай. Хамгийн багадаа таван үеэ мэдэж байх хэрэгтэй.
-Гашуунаар бүү тэтгэ, амттанаар бүү цатга, өнгөнд бүү умбуул гэх зэргээр хүүхдийг хүмүүжүүлдэг эртний сургаал байдаг?
-Амттанаар бүү цатга гэж байна. “Бүү” гэдэг чинь эрс хорьж байгаа юм. Хүүхэд байхад нь амттаныг бүү идүүл гэдэг. Амттаныг идсэн хүүхэд үргэлж амттаныг хүсэж, дурлаж эхэлнэ. Тэгэхээр амттанаар битгий цатга, амьдрал эрээнтэй бараантай шүү гэсэн санаа. Багаасаа амт шимтийг мэдэрсэн хүүхэд амьдралаас тийм л мэдрэмжийг хүсдэг. Гэтэл бодит амьдралд гашуун нясуун их. Энэ нь түүнд маш их дарамт болно. Өөрөөр хэлбэл хүүхдийг дураар нь битгий байлгаарай гэсэн үг. Монголчууд хүүхдүүддээ бүлх, шийр, ааруул зэрэг хатуу хөтүү бүхнийг л идүүлдэг байж.
Багаасаа амт шимтийг мэдэрсэн хүүхэд амьдралаас тийм л мэдрэмжийг хүсдэг. Гэтэл бодит амьдралд гашуун нясуун их. Энэ нь түүнд маш их дарамт болно.
-Унтах нь уруудахын шинж гэдэг?
-Инжинашийн хөх судар романд “Шувуу мэт эрт босч, адуу мэт орой унт” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл нойронд сэргэг, номонд мэргэн байх гэдэг нь Монгол сурган хүмүүжүүлэх ухааны том зорилт. Бага унт, их хий, эрт босох хэрэгтэй. Одооны хүүхдүүд шөнөжин кино үзэж, компьютер тоглоом тоглож үд хүртэл унтдаг болсон. Өглөөний агаараар амьсгалж, нар мандахыг хардаг хүүхэд ховор байх. Унтах, идэх уруудахын тэмдэг. Санах, сэрэх, сэтгэх нь өөдлөхийн шинж гэдэг.
-Эрчүүд ачаа даахгүй, үг даахгүй, ааруул даахгүй гэж өнөө үед хошигнож байна. Шалтгаан нь юундаа байна?
-Эр мах, эм мах гэж бий. Сүүлийн үед эр, эмгүй эм махтай болчихсон. Яагаад гэвэл хөдөлмөрлөхөө байжээ. Булчингийн ажил хийхээ больж, хөдөлгөөний хомсдолд орчихсон. Тиймээс биеийн хүчний ажил хийж чадахгүй, жаахан хүйтрэхэд ханиад хүрчихдэг туниа муутай болжээ. Бүгд л гар утас барьсан, суумгай… Арга ч үгүй биз. Орон сууцанд байгаа хүүхдүүдэд хөдөлгөөний хэрэгцээ алга. Тэдэнд хөдөлмөрийн хүмүүжил байхгүй. Хөдөлмөрлөхгүй л бол хүн болохгүй шүү дээ. Хөдөлмөр хүнийг бий болгодог. Харин хөдөө аав ээжийн дэргэд мал маллаж яваа 3-4 настай хүүхэд бол жинхэнэ эр хүн болж өсч байгаа юм.
-Ярилцсанд баярлалаа.