-Жолооч танд-
Дугуйг худалдан авахдаа хамгийн хямдыг сонгох нь тийм ч зөв алхам биш. Залхуу хүн хоёр хийж, харамч хүн хоёр төлдөг гэдэг.
Зарим хямд үнэтэй дугуй нь фирмийн бүтээгдэхүүнээс дутахгүй байх тохиолдол байдаг ч хэт хямд үнэтэй болон сэргээсэн дугуйнаас болгоомжлох хэрэгтэй. Ер нь эдэлж хэрэглэж байсан хуучин дугуй худалдан авахгүй байсан нь дээр. Хуучин дугуй гаднаас нь хараад мэдэгдэхгүй боловч амархан гэмтэл авч осол гарах боломж өндөр байдаг.
Дугуй худалдан авахдаа өөрийнхөө автомашинд тохирох хэмжээ болон тохирох хурдны индекстэй дугуйг сонгох хэрэгтэй.
Дугуйн хээ нь автомашины тогтворжилт, залагдах болон туулах чадварт чухал нөлөө үзүүлдэг учир үүнд анхаарах хэрэгтэй. Жишээ нь, та зүүн урд талын дугуйгаа солих бол баруун урд талын дугуйтай ижил хээтэйг сонгох шаардлагатай. Янз бүрийн хээтэй дугуй нь тоормослох үед автомашиныг шарвуулах, ялангуяа халтиргаатай үед зам дугуйн барьцалтыг жигд бус болгодог. Ялангуяа урд хөтлөгчтэй автомашины хөтлөх дугуй хөтлөгдөх дугуйнаас илүү түргэн элэгддэг.
Хэрэв танд халтиргаатай замаар явах шаардлага байнга гардаг бол автомашиндаа тусгай зориулалтын обод худалдан аваад M+S (Mud and Snow - шавар ба цас) төрлийн дугуй тавих хэрэгтэй.
Резин дугуй
Резин дугуй нь автомашиныг замтай холбох чухал үүргийг гүйцэтгэнэ. Иймд резин дугуйн техникийн байдал маш сайн байх ёстой бөгөөд бүрэн гүйцэд хийтэй, замын гадаргуутай сайн барьцалдахуйц өндөр хээтэй байх хэрэгтэй.
Автомшины дугуйн хээ даралт ямар хэмжээнд байх ёстойг ашиглалтынх нь заавраас харж мэдээрэй. Дугуйг хүйтэн байх үед буюу ядаж хагас цаг зогссоных нь дараа хийн даралтыг нь шалгадаг бөгөөд урд болон хойд аль тэнхлэгт тавигдсан, бүрэн ачаалсан эсэхээс хамаараад хийн даралт нь янз бүр байна. Дугуйн хажуу бөөрөн дээрх бичээс нь түүний ажлын даралтыг бус зөвхөн хамгийн их даралтыг заасан байдгийг анхаарах хэрэгтэй.
Дугуйн элэгдэл
Хичнээн сайн арчилсан ч эрт орой хэзээ нэгэн цагт дугуй элэгдэнэ. Ашиглалтын нөхцөл хоорондоо маш их ялгаатай байдаг учир дугуйн хэвийн эдэлгээний хугацаа ямар байхыг хэлэхэд хэцүү юм. Дугуйнд хайр гамгүй хандах нь түүний эдэлгээний хугацааг их хэмжээгээр богиносгох болно. Дугуйг элэгдүүлэх зарим шалтгааны талаар авч үзье.
Хээний хажуугийн элэгдэл
- Дугуйн хээ хоёр талаасаа элэгдэх: Хийн даралт хангалтгүй үед дугуй шалчийж хотойлтод ордог бөгөөд хээ нь замтай шаардлагатай хэмжээнд хүртэл харьцаж чаддаггүй тул дугуй их хэмжээгээр халдаг. Энэ нь зам дугуйн барьцалтыг муутгаж, халалт үүссэн дугуй элэгдэх нэг нөхцөл болдог. Иймд дугуйн хийн даралтыг шалгаж, хэвийн хэмжээнд хүргэж байх хэрэгтэй.
- Дугуйн дэрвийлтийн өнцөг тохироогүй байх (дугуйн хээ нэг талаасаа элэгдэх): Гүүшингийн эд ангийг солих юмуу дэрвийлтийн өнцгийг тохируулах хэрэгтэй.
- Их хурдтай явах үед огцом эргэлт хийвэл дугуйн хээ хажуугаасаа элэгддэг. Иймд огцом эргэлтэн дээр автомашиныхаа хурдыг бууруулж байгаарай.
Дугуйн хийн даралт хэт их бол хээний төв хэсэг түргэн элэгдэхээс гадна зам дугуйн барьцалт муудаж, автомашины хөдөлгөөн хатуу болж, бусад эд ангид эвдрэл үүсэх шалтгаан болох ба дугуйн ачаалал ихэсдэг. Иймд дугуйн хийн даралтыг шалгаж тохируулаарай.
Хээ жигд биш элэгдэх
Дугуйн тавилтын өнцөг тохироогүйн улмаас урд дугуй жигд биш элэгдэж болно. Дараах эвдрэлийн улмаас дугуйн хээ жигд биш элэгддэг.
Дугуйн дэрвийлт болон босоо хурууны дагуу налалтын өнцөг тохироогүй байх. Урд дугуйн тавилтын өнцгийг тохируулах хэрэгтэй.
Хумайлтын өнцөг тохироогүй байх- Ийм төрлийн элэгдлийн нийтлэг шинж нь дугуйн хээ ирмэг үүсгэн жигд бус элэгдэх явдал юм, Дугуйн хээг гараараа тэмтэрч үзэхэд жигд бус элэгдсэн нь мэдрэгддэг.
Дугуй тэнцвэржээгүй байх, Авто үйлчилгээний газарт хандаж дугуйн тэнцвэржүүлэлт хийлгээрэй. Том нөхөөс, элгэвч, хаван зэргээс гадна дугуйн бэхэлгээний эрэгнүүд өөр өөр байх нь тэнцвэржүүлэлтэнд нөлөөлнө.
Дугуйнд хадаас орвол
Хэрэв дугуйнд хадаас болон бусад зүйл орсон байвал түүнийг шууд сугалж авч болохгүй. Учир нь тэдгээр зүйлс цоорсон газрын байрлалыг зааж байдаг. Иймд эхлээд нөөц дугуйгаа сольж тавиад дараа нь цоорсон дугуйг засварын газар өгөх хэрэгтэй.