Энэ сарын 12-нд өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Бээжин хотноо амжилттай болж өнгөрсөн. Энэхүү тэмцээнээс хүрэл медаль хүртсэн шатарчин охин С.Жаргалмаатай ярилцсан юм.
-Юун түрүүнд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. Аль сургуульд сурдаг вэ?
-Баярлалаа. Би "Монгени" цогцолбор сургуулийн долдугаар ангид сурдаг, шатрын спортоор хичээллээд дөрвөн жил болж байна. Анх найман настайдаа энэ спортод хөл тавьж байсан.
-Ямар багшийн шавь билээ?
-Намайг Б.Дамдин багш дасгалжуулдаг. Манай сургууль шатрын дугуйлантай. Тийм болохоор аливаа тэмцээнд ихэнхдээ сургуулиараа ордог. Бас манай гэр бүлийнхэн бараг бүгдээрээ шатар тоглодог. Тэр дундаа өвөө, ах хоёр маань бүр ч илүү. Өвөө маань шатрын спортын дэд мастер цолтой. Миний хамгийн анхны багш.
-Сая болж өнгөрсөн Азийн аварга шалгаруулах тэмцээний тухай ярихгүй юу. Хэчнээн орны хүүхдүүд ирж өрсөлдөв?
-Би 12 насны охидын ангилалд орсон. Энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн маш их өрсөлдөөнтэй, өргөн цар хүрээтэй болсон. Эрэгтэй, эмэгтэй төрөлд тус бүр зургаан насны ангилалд зохион байгуулагдсан тэмцээнд Ази тивийн 22 орны 400 гаруй өсвөрийн шатарчин өрсөлдөж байсан. Урьд өмнө нь ийм олон хүүхэд оролцсон Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаагүй. Монгол Улс ч гэсэн Азийн аваргад энэ удаагийнх шиг амжилт гаргаж байгаагүй юм билээ.
-Чиний насны ангилалд хэдэн хүүхэд байсан бэ?
-Миний оролцсон насанд 30 гаруй хүүхэд өрсөлдсөн.
-Олон улсын тэмцээнд хэдэн наснаасаа эхэлж оролцов?
-Анх найман настайдаа ОХУ-ын Улаан-Үд хотод болсон олон улсын шатрын тэмцээнд оролцоод алтан медаль авч байсан. Мөн Гүрж-д болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Арабын нэгдсэн Эмират улсад Азийн аварга шалгаруулах тэмцээн, Иранд болсон олон улсын шатрын тэмцээнүүдэд оролцож байсан. Хэдийгээр зарим тэмцээнээс нь медаль хүртээгүй ч хувийн амжилтаа ахиулж байлаа.
-Тэгвэл энэ спортоор хичээллэснээс хойш гаргасан анхны томоохон амжилт гэвэл ямар тэмцээнийг нэрлэх вэ?
-Шатраар хичээллэж эхэлсэн жилдээ улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан нь миний анхны томоохон амжилт. Мөн улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль, "Цодгор хүү" улсын тэмцээний алт, мөнгө, "Цагаан барс" тэмцээний алт, мөнгө, хотын аварга шалгаруулах тэмцээний алт хүрэл медальтай.
-Өөрийнхөө чансааг тодорхойлсон уу?
-Дэд мастерын болзол шалгаруулах тэмцээний үеэр хангахад миний рейтинг хараахан хүрээгүй байгаа. Рейтинг маань 1720 оноотой байдаг. 1800 хүрэх юм бол дэд мастерын зэрэг авдаг юм.
-Тэмцээнд оролцоод медальгүй хоцрох тохиолдолд сэтгэлээр хэр унадаг вэ?
-Гайгүй ээ. Гэхдээ заримдаа уйлчихдаг юм.
-Монголын шатарчин хүүхдүүдийг бусад орны тамирчид яаж хүлээж авдаг вэ?
-Бид бусад орны тамирчдын дунд хүчтэй өрсөлдөгчдийн тоонд ордог. Сүүлийн үед шатрын клубүүд нэлээн бий болж, энэ спортоор хичээллэх хүүхдүүд олон болсон. Ер нь манай шатарчид хоорондоо их тэнцүүхэн өрсөлддөг. Энэ нь ч олон улсад амжилт гаргахад нөлөөлдөг байх. Бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд, тэмцээн уралдаанд оролцоод байвал Монгол Улс аль ч насны ангилалд их мастертай болж чадах байх.
-Чамайг гадагшаа тэмцээнд явахад зардал мөнгийг нь хэн гаргадаг вэ?
-Гадаадад аливаа тэмцээнд ороход зардлын асуудал зайлшгүй гардаг. Бээжинд болсон энэ удаагийн тэмцээнд Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар намайг ивээн тэтгэсэн. Надад дэмжлэг үзүүлсэн тус аймгийн Засаг дарга болон удирдлагуудад нь их баярлаж явдаг.
-Үлгэрлэн дууриадаг шатарчин байдаг уу?
-Маш олон мундаг шатарчид байна. Миний хувьд олон улсын шатарчдаас Хятадын тамирчин Хоу Ифань-ийг хүндэлдэг. Хятадын хамгийн шилдэг тамирчин, дэлхийд чансаагаараа хоёрт ордог, их мастер цолтой хүн. Би тэр тамирчнаас үлгэр дууриалал авч хүндэтгэж явдаг. Сая Бээжинд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээн дээр тэр тамирчинтай уулзаж, зургаа хамт татуулсан. Бас надад баяр хүргэсэн нь их сайхан санагдсан. Энэ сарын 29-нд Монголд болох их мастеруудын цуврал тэмцээнд оролцохоор ирчихсэн байгаа.
-Дэлхийд шатрын спортоор аль улс тэргүүлж байна?
-Энэтхэгийн шатарчид их чанга. Сая л гэхэд Азийн аваргын ихэнх байруудыг тус улсын шатарчид хүртэж байсан. Гэхдээ сүүлийн үед манай тамирчид Энэтхэгчүүдтэй эн тэнцүү өрсөлдөх болсон. Бээжингийн тэмцээнд арван насны ангилалд Монголын тамирчин Д.Номин-Эрдэнэ алтан медаль авсан. Тэр тоглолтод медалийн төлөө хоёр энэтхэг хүүхэдтэй өрсөлдсөн. Нөгөө хүүхдүүд нь мөнгө, хүрэл медалийг нь хүртэж Номио алтан медалийн эзэн болсон болохоор ер нь цаашдаа бид дийлэх байх гэж боддог.
-Том болоод ямар мэргэжилтэй болно гэж боддог вэ?
-Би эмч болохыг хүсдэг. Гэхдээ шатраа хэзээ ч орхихгүй. Би бага байхдаа хүүхдүүд унаж шалбарч гэмтэхээр таван салаа ургамал нааж өгдөг байсан. Хүнд тусалж, эмчилнэ гэдэг сайхан зүйл шүү дээ.
Б.Энхжаргал