-Монголын анхны хүн амины захиалгат аллагын хөөн хэлэлцэх хугацаа удахгүй дуусч, хаагдана-
Манай төр нийгмийн нэрт зүтгэлтэн, МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга асан Д.Төмөр-Очирын амь насыг онц хэрцгийгээр бүрэлгэсэн гэх хэрэг гарч, улс төрийн анхны захиалгат аллага гарлаа хэмээн дуулиан болж байсан. Энэ хэрэгт хууль хяналтынхан илт анхаарал хандуулахгүй байсаар 25 жилийг ардаа орхижээ. Хэрэг гарах үед Дархан хотын Нийгмийг аюулаас хамгаалах хэлтэст одоогийн Авлигатай тэмцэх газарт даргаар ажиллаж байсан Б.Доржпалам, Эрүүгийн ахлах төлөөлөгчөөр одоогийн ЦЕГ-ын дэд дарга А.Дулаанжаргал, Эдийн засгийн хэлтсийн даргаар ШШГЕГ-ын дарга, хурандаа М.Ганхүү гээд манайхны урдаа барьдаг хуульчид ажиллаж байсан гэх.
Хачирхалтай нь 1985 оны аравдугаар сарын 2-ны шөнө тэд бүгд эзгүй байжээ. Зөвхөн энэ л өдөр Дарханы Нийгмийн аюулаас хамгаалах хэлтсийн удирдлагууд Улаанбаатар хотод байсан ч хэн нэгний дуудлагаар тэнд очсон байна. Харин бүхэл бүтэн удирдлагын багийг хэргийн газар дуудсан тэр этгээд хэн байсан нь одоо ч тодорхойгүй. Уг нь иймэрхүү дуудлагад нэг нь, эсвэл нэг гол хүнээ заавал үлдээж бусад нь явдаг гэдгийг хууль хяналтынхан хамгийн сайн мэдэх хүмүүс. Дарга нарын эзгүйд хүн амины онц ноцтой хэрэг гарахад яг хэзээ энэ хэрэг гарсныг алга дарам цаасан дээр тэмдэглэчих сүйхээтэй цагдаа Дарханд олдсонгүй. Тухайн үед Д.Төмөр-Очир агсан гэртээ ганцаараа байжээ.
Ар гэрийнхэн нь зүүнхараад байсан бөгөөд 1985 оны аравдугаар сарын 3-нд түүнийг алагдсаныг мэдсэн байна. Тэднийг Дарханд ирснээс авахуулаад ажил явдал дуусах өдөр хүртэл цагдаагийнхан алагдсан цаг хугацааных нь талаар зөрүүтэй мэдээлэл өгсөөр байв. Талийгаачийн ач хүү Т.Эрдэнэбилэг өвөөгөө чухам хэзээ нас барсныг тогтоох гэж шүүх эмнэлгийн архивыг сар гаруй шүүлгэсэн ч задлан шинжилгээ хийсэн материал нь ор сураггүй алга болсон байжээ. ёстой л нөгөө "хувьсгалын тохироо" бүрдэнэ гэдэг болсон байна, Хэрэг гарсны дараа цагдаа нар хэргийн газарт үзлэг хийсэн гэх. Хэд хэдэн хурууны хээ илрүүлсэн ч тэр нь гэмт хэрэгтнийг илрүүлэхэд даанч хангалтгүй байжээ. Гэхдээ энэ бол өөрсдийнх нь л тайлбар. Энэ хэргийг улс төрийн захиалгат аллага байсныг хүчнийхэн ч өөрсдөө хүлээн зөвшөөрдөг.
Захиалгат аллагын олон баримтыг Д.Төмөр-Очир агсны хэрэг илэрхийлдэг. Тэр дундаа Монголын хамгийн анхны улс төрийн захиалгат аллага гэдэг нь он цаг өнгөрөх тусам улам тодорсоор байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд уг нь хүн амины хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 30 жил гэж заасан. Харин шинэ хуулиар энэ хугацааг 25 жил болгож өөрчилжээ. Үүгээр бол Д.Төмөр-Очир агсны хэрэг удахгүй хаагдах нь тодорхой боллоо. Энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа ирэх аравдугаар сард дуусгавар болох юм. Тэгэхээр олныг сэрдхийлгэж байсан энэ хэрэг бүр мөсөн "мартагдах нь".
Өнгөрсөн оны сүүлээр энэ хэргийн хохирогчоор тогтоогдсон талийгаачийн гэргий С.Нинжбадгар гуай нас барсан тул хэргийг 14 хоногийн хугацаатайгаар Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн байцаах II албаныхан сэргээж, шинээр хохирогч тогтоожээ. Хэргийн хохирогчоор Д.Төмөр-Очир агсны ач хүү Т.Эрдэнэбилэгийг гэж тогтоосон байна. 25 жилийн турш хуулийнхны хяналтад байсан энэ хэрэг шинээр хохирогч тогтоосноос өөр өөрчлөлтгүйгээр бүр мөсөн хаагдаж, түүх болон үлдэх нь. Гэвч Монголын улс төрд гарсан энэ хэргийн хар мөр ард түмний сэтгэлээс хэзээ ч балрахгүй биз ээ.
С.Энхзаяа