Иргэдэд зуны налгар өдрүүдэд амарч зугаалах цэцэрлэг, талбай хэрэгтэй байна. 40 хэм хүртэл халж буй энэ өдрүүдэд сэрүүцүүлэх усан оргилуур өмнөх жилээ бодвол нэмэгджээ.
“Улаанбаатар” зочид буудлын өмнөх Монгол, Туркийн хамтарч байгуулсан цэцэрлэгт хүрээлэн, мөн Шангрилла цэцэрлэгт өнгө гэрэл бүхий усан оргилуурууд бий. Мөн III, IV хороолол, “Тэнгис” кино театр, МУИС-ийн өмнөх усан оргилуурууд ажиллаж байгаа ч хуучирч муудан, төмөрнүүд нь зэвэрчээ.
Мөн хүрээнийх нь плита ховхорч, өнгө зүс муудсан нь хотын өнгө төрхийг гундааж, иргэдэд тухтай байдал ч төрүүлж чадахгүй байна. Тиймээс эдгээр усан оргилуурыг засаж сайжруулах талаар дүүргийн үйлдвэр үйлчилгээний хэлтсүүд ажиллаж байгаа аж. Тухайлбал, Чингэлтэй дүүрэг олон нийтийн гудамж талбайг сэргээн засварлах, ард иргэд амралт чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх цэцэрлэгт хүрээлэнгүүдийг тохижуулах ажлыг төлөвлөн хийж байгаа аж. Үүний нэг нь УИХ-ын гишүүн, ЭБЭХ-ний сайд Д.Зоригтын санаачилгаар Чингэлтэй дүүргийн III хорооны нутаг дэвсгэр дэх орон сууцнуудын дундах хүүхдийн тоглоомын талбайг засаж, бичил цэцэрлэг байгуулсныг өчигдөр иргэдэд хүлээлгэн өгсөн байна. Энэхүү бичил цэцэрлэгийг бүтээн босгоход улсын төсвөөс 50 гаруй сая төгрөг зарцуулжээ. Бүтээн байгуулалтын ажлыг Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээний компани гүйцэтгэсэн аж. Бичил цэцэрлэгийн нээлтэд ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Б.Баярмагнай, Тамгын газрын дарга Ц.Алтанцацрал, Үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга Б.Баярмаа болон иргэд, оршин суугчид оролцсон байна. Цэцэрлэгийг бүтээн байгуулсанд ард иргэд баяртай байгаагаа илэрхийлж байсан.
Энэ талаар III хорооны иргэн н.Зундуй хэлэхдээ “Өөдлөх айл үүднээсээ гэдэг шиг байрны дунд цэцэрлэг байгуулсан нь сайхан болжээ. Урьд нь энд тоглоомын талбай гэхээсээ илүү пургисан шороо л байлаа. Одоо бол хөгшид хөвөөгүй нарлаж салхилаад, хүүхэд багачууд спортоор хичээллэх болсонд баяртай байна. Мөн усан оргилуур байгуулсан нь сэрүүхэн сайхан юм” гэлээ.
Үүнээс гадна одоогийн байдлаар V хорооны дөрөв, тав дугаар байр, VI хорооны 50, 51 дүгээр байрны хооронд тоглоомын талбайг тохижуулж байгаа юм байна. Тэгвэл “Тэнгис” кино театрын өмнөх усан оргилуурыг хэзээ засах болон “Эрх чөлөөний талбай”-н засварыг хэрхэн хийх, мөн Чингэлтэй дүүрэгт хийж байгаа томоохон бүтээн байгуулалтын талаар дүүргийн Засаг даргын орлогч Б.Баярмагнайгаас тодрууллаа.
-Эрх чөлөөний талбайг засаж шинэчлэн “Тусгаар тогтнолын талбай” байгуулахаар ажлаа эхэлжээ. Хэдий хугацаанд ямар байдлаар бүтээн байгуулах вэ?
-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын санаачилгаар уг талбайг иж бүрэн шинэчлэн тохижуулахаар болсон. Ардын хувьсгалын 90 жилийн ойг тохиолдуулан засч байгаа. Энд соёл урлагийн төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулах боломжтой болох юм. Хотын өнгө үзэмжийг сайжруулсан, иргэдийн ажиллаж, амьдрах таатай орчинг бүрдүүлсэн нийслэлчүүдийн маань очих дуртай талбайн нэг болно. Талбайн эхний ээлжийг ирэх есдүгээр сард ашиглалтад оруулна. Одоогийн байдлаар хөрс суулгалтын ажил дуусах шатандаа орсон.
-Энэхүү талбайг барихад хичнээн төгрөг төсөвлөсөн бэ?
-Эхний ээлжинд 400 сая төгрөгийг шийдвэрлэсэн байгаа. Талбайг байгалийн чулуугаар хийнэ. Ингэснээр 50, 60 жилийн настай болно гэж тооцоолсон. Жилийн дөрвөн улиралд иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой цэцэрлэг болгоно. Талбайг барихад ихээхэн хөрөнгө мөнгө шаардагдах учраас ашиглалтад орсон хойно ард иргэдээ хайрлаж хамгаалж байхыг хүсье.
-“Эрх чөлөөний талбай”- н тохижилт ямар байх вэ?
-Талбайн суурь үндэсний уламжлалт түмэн насан хээтэй. Үе үеийн эрх чөлөөний тэмцэгчдэд зориулсан хөшөөтэй, орчин үеийн шийдэл загвартай газраас оргилох усан оргилууртай, ургамалан болон цэцгийн мандал, гэрэлтүүлэг гээд барилга, архитектурын төгс шийдэл, зохиомжоор зураг төслөө гаргасан байгаа.
-Яруу найрагч Явуухулангийн цэцэрлэгийг тохижуулах ажил хэзээ дуусах вэ?
-Явуугийн цэцэрлэгийг долдугаар сарын сүүлээр ашиглалтад оруулна. Уг нь наадмаас өмнө орох байсан ч хөрөнгө мөнгөний байдлаас болж хойшлогдсон.
-“Тэнгис” кино театрын өмнөх хуучирсан усан оргилуурыг хэзээ засах вэ?
-Тэр усан оргилуурын газар нь маргаантай байгаа. Газрын маргааныг шийдсэний дараа яаралтай засна. Ер нь манайх дүүргийнхээ нутаг дэвсгэрт байгаа усан оргилуур, талбайг засахаар төлөвлөсөн байгаа. Үүний дагуу Анкара, Самбуу, Чойнболын гудамжийг засаж тохижуулна. Мөн дүүргийнхээ сургууль, цэцэрлэгийн гаднах талбайг тохижуулах гэж байгаа.
М.Ариунсувд http://niigmiintoli.mn/