gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     6.18
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 20
Зурхай
 6.18
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 6.18
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Туул голыг түрэмгийлэх хангүг эрийн цаана төрийн түшээд халхлагджээ

2010-04-30
0
Twitter logo
0
Twitter logo
2010-04-30

“Туул ривер контрисаид” компани гольфийн талбайгаа Туулын хөвөөнд байгуулж байгаа талаар манай сонин өмнө нь мэдээлж байсан. Нийслэлчүүдийн ундны эх үүсвэрийн эхнээс нь хөөгдөж, дунд нь очиж сүйтгэх зөвшөөрлийг хотын мэр Г.Мөнхбаяр олгосон. Гэтэл Г.Мөнхбаяр “Ийгл” телевизид ярилцлага өгч байх юм. Тэрбээр “Би гольфийн талбай байгуулах зөвшөөрөл өгөөгүй. “Туул ривер контрисаид” компанитай холбоотой захирамж дээр ч гарын үсэг зурж байснаа санахгүй байна” гэв.
 
Үгүй мөн сонин юм аа. Энэ зуур хотын босс Г.Мөнхбаяр даргаа таны санахгүй байгаа захирамжийг оллоо. Энэ танд танил харагдах байлгүй дээ. Тодруулбал, та өөрийн гараар энэ оны гуравдугаар сарын 25-ны өдөр 204 тоот Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай захирамж гаргажээ. Уг захирамжинд “...2009 оны 392 дугаар захирамжийн “Туулривер контрисаид” компанид хамаарах заалтуудыг хүчингүй болгосонд тооцсугай” хэмээн мутраа сийлсэн байна шүү дээ.

Тэгэхээр та ганцхан сарын өмнө гарын үсэг зурсан захирамжаа санахгүй байна гэж даажигнасан байлгүй. Эс бөгөөс нийслэлийн чинь захирагчийн ой ухаан нь муу юм уу гээд гадныхан шоолвол юу гэх юм бэ. Сая гаруй хүн амтай хотынхоо хүн амыг яаж удирдан зохион байгуулах билээ дээ. Үгүй тэгээд энэ захирамж хурдан шуурхай хэрэгжсэнийг яана. Захирамж нь гараад сар болж байхад бараг л гольфийн талбай байгуулагдаад зочноо хүлээн авахад бэлэн болох шахаж. Нутгийн хөгшчүүл уйлан ярьж байсныг та харсан л байх. Хатан туулыг хэрхэн эзэгнэж, Монголын газар нутгийг яаж бусниулж байгааг ирээд хараарай гэж гуйж байсан даа. Шатахууны мөнгө энэ тэр нь төсөвт суутгагдаагүй болоод ирж чадахгүй бол өнөөх хөгшчүүл бензин тосны мөнгийг нь өгнө гэж байна лээ. Тэгэхээр та нэг завандаа ухасхийж, газар дээр нь танилцвал болохгүй юм үгүй л байх.

Усны хэрэг эрхлэх газрын дэд дарга З.Батбаяр хайгуулын лицензтэй холбоотой асуудлаар хэрүүл хийгээд их л сайн хөөцөлддөгсөн. Хаа холын газарт хүртэл тэрбээр хэл ам хийгээд л явж байдаг. Гэтэл энүүхэнд байдаг ундны усны эх үүсвэрийг нь сэндийчээд, амны цангаа тайлах шахам усгүй болгох гэж байхад хаана юу хийж явна аа. Магадгүй эл эрхэмд ямар нэгэн шалтгаан бий болоод л энэ хэргийг сонссон ч сонсоогүй юм шиг царайлаад явж буй биз. Түүнийг Э.Мөнх-Очир гишүүний өрөөгөөр өдөр бүр зочлоод гардаг талаар хэн хүнгүй мэднэ. Тийм болоод л мань хүн хангүг эрийн өмнө хүчин мөхөсдөө биз.

Учир нь Э.Мөнх-Очир гишүүн Баянзүрх дүүргийн Засаг дарга байхдаа “Туул ривер контри сайд” компанид Туул голын эхэнд 50 га талбай “бэлэглэж” байсан юм. Ингэхдээ хангүг эрээс багагүй мөнгө халаасалсан гэдэг. Гэтэл бэлэглэсэн газар дээр нь “Туулривер контри сайд” компани гольфийн тал¬бай¬гаа байгуулах гэтэл иргэдтэй халз тулах нь тэр. Гачууртын иргэд газар нутгаа хамгаалж үлдэхийн тулд хөдөлгөөн хүртэл байгуулж уйгагүй тэмцэсний үр дүнд ялалт байгуулж, тэнэмэл хэдэн Солонгосыг газар нутгаасаа хөөсөн. Мэдээж их хэмжээний мөнгө хаян байж газар нутаг автал хөөгдсөн хэдэн солонгос үүндээ уурссан биз. Э.Мөнх-Очироос өгсөн хэдэн төгрөгөө авах талаар сануулсан талаар “бор шувуу” нисдэг. Арга нь барагдсан гишүүн маань хотын даргад хувь хүртээж хамтран ажиллахаар болсон гэх.
 
Солонгос эрийн хишгийг хүртсэн дарга нар нэгдэн тэдэнд өөр газар нутаг олж өгсөн нь Хан-Уул дүүргийн XII хороо гэнэ. Уг нь Баянзүрх дүүргийн газар олголтыг Хан-Уул дүүрэгт шилжүүлэхдээ ИТХ-аар оруулж хэлэлцдэг аж. Гэвч энэ нь хэрэгжсэнгүй. Эсвэл ингэж оруулахаа больчихсон юм уу, Г.Мөнхбаяр дарга аа. Ингэхдээ хотын босс хоншоортой загнаж 60 га талбайн зөвшөөрөл олгожээ. Уг нь аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх олгосон байна. Харамсалтай нь аялал жуулчлал нэрийн дор орон сууцны хороолол сүндэрлэдэг. Үүнтэй адил дээрх нэрийн дор гольфийн талбай баригдах боллоо. Тэгээд ч Туул голоос ундаалдаг хүн бүр Г.Мөнхбаярт мөнгө цуглуулж, хангүг эрийн “эдлэнд” ганц өдрийг өнгөрүүлье.

Манай сурвалжлах хэсгийг очиход Туулын хөвөөн дэх бургас, моносыг хайр найргүй огтолсон байсан. Ойн газрын дарга Т.Тунгалаг “Мод бүрийг хайрлаж, хамгаалах ёстой. Мөн хүн бүр мод тарих ёстой, хорлон сүйтгэж болохгүй” хэмээн ярьж явдаг.  Харин бургас, монос чинь мод мөн биз дээ. Би андуураад байна уу, Т.Тунгалаг дарга аа. Таны хэлсэн ярьсныг ундны усыг маань “хороож” байгаа хангүг эр ойлгохгүй байна. Та тэдэнд сайн гэгч нь ойлгуулаад өгөөч.

Түүнчлэн УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Батж.Батбаяр малын бэлчээрийн талаар ярих тун ч дуртай нэгэн. Гэтэл “Сонгинын амралт”-ын наахна амьдарч буй иргэд малаа бэлчээх газаргүй болчихоод аргаа барж сууна. Хэдэн солонгос хатан туулыг нь эзэгнэхийн зэрэгцээ мал нь ганц идээшдэг байсан хэсэг газрыг сэндийчиж хаяснаас тэр. Мал гэдэг ганц хөдөөгийнхөнд байдаггүй гэдгийг та мэдэх байлгүй дээ. Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн асуудал нийслэлд хамгийн ихээр тулгамдаад байна. Та минь анхааралдаа авч зуднаас арай гэж авч гарсан хэдэн малаа тураалд нь оруулаад үхүүлчихмээргүй гэж таньд хэлүүлж байсан шүү.

Хатан туул амь нь тэмцэж, байгаль орчин гансарч байхад Л.Гансүх сайд Дуугарвал онгироо гээд, дуугүй болохоор ноомой гээд, дундуур нь байхаар бөөрөнхий гээд байна. Тэгээд би яахын гээд гонгинож, бусаддаа тунирхаж суух юм. Тэрбээр “Ус” үндэсний хөтөлбөрийн талаар танилцуулахад нь нөхөд нь жаахан шүүмжилсэн хэрэг. “Ус” хөтөлбөрийг танилцуулахдаа судалгаа, шинжилгээ бишгүй л хийсэн байх. Тийм дээрээс л сүүлийн жилүүдэд хүний хүчин зүйл, уул уурхайн сөрөг нөлөөлөөс шалтгаалан гол мөрөн ширгэсэн талаар дурьдсан биз.

Туул голд загас жараахай ихээр үхэж байгаа нь учир шалтгаантай гэсэн дээ. Тэр дундаа голд агаар дутагдсанаас болж загас үхсэн гэж мэргэжлийнхэн тайлбарласан гэл үү. Тэгвэл таныг эл хөтөлбөрийг яриад явж байх хойгуур чинь Хатан туул ширгэж, нийслэлчүүд харангадаж үхэх болоод байна. Дэмийн ярьж, бусаддаа гоморхож суухын оронд дорвитой алхам хийгээч. Хаа хол байсан малчны хотон дахь усыг бус харин Туул голоо хамгаалах талаар ярих нь зүйтэй гэж та ам гарсан байх аа. Үүнийгээ хурдан ажил хэрэг болгохгүй бол солонгосчууд таниас хурдан хөдлөөд байна.

Төрийн ордноосоо Туул голыг хамгаална гэж юу байх вэ. Та Сонгины амралтын гүүр гараад газар нутгаа ямар болсныг нэг хараарай. Нүд халтирам тэр дүр зургийг хараад нэгийг бодох биз. Хангүг эр Туулын салааны гольдролыг хааж, нийслэлчүүдийн ундны усаар наадаж байгааг өнөөх мэргэжилтнүүддээ ч харуул.
 
Л.Нинжсэмжид http://www.niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан