Mахгүй хоолны өдрийг 1985 оноос эхлэн дэлхийд жил бүрийн III сарын 20-нд тэмдэглэдэг болжээ. Энэ өдрийг хаврын эхний өдөр гээд АНУ-ын бүх муж улс, дэлхийн бусад олон оронд баяр наадам, ёслолын хэмжээ зохион байгуулж төрөл бүрийн жимс жимсгэнэ, хүнсний ногоо, бутлаагүй үр тариагаар хийсэн эрүүл сайхан зоог бэлтгэж, үзэсгэлэн гарган зочдоо дайлж, тэднийг мөн махан хүнснээс аль болох татгалзахыг уриалдаг байна.
Эрүүлийг хамгаалах байгууллагууд болон Засгийн газрын албан ёсны нийтлэл болох "Америкчуудад зориулсан зөв хооллох зааврууд" ном нь ургамлын гаралтай хоол хүнсийг сурталчилсан байдаг ажээ. Өнөөдөр 30 гаруй сая америк иргэн махгүй хоолны дэглэмтэй болжээ. Мөн өсвөр насны таван хүүхэд тутмын нэг нь цагаан хоолыг амтархан иддэг байна. Түргэн хоолны хэд хэдэн сүлжээ ч "veggie" буюу цагаан хоолны бургеруудыг санал болгож, бейсболын зарим талбайд "veggie" зайдастай талх худалддаг болжээ. Махгүй хоолны өдөр нь ганц өдрийн үйл явдал биш ажээ. Бүтэн жилийн турш мийтаутын утга учрыг бодитоор хадгалахын тулд "мийтаут даваа гарагууд" гэсэн үйл ажиллагаа явуулдаг байна. Энэ нь долоо хоногийн даваа гараг бүр ургамлын гаралтай махгүй, цагаан хоол, хүнс хэрэглэнэ гэсэн үг юм.
Монголчууд шиг их мах иддэг хүмүүст махгүй хоолны өдөр гэхээр их хол сонсогдож магадгүй. Гэхдээ бидний өвөг дээдэс махыг тохируулан маш бага хэрэглэж байсан нь түүхийн хуудаснаа тэмдэглэгдэн үлдсэн байгаа. Орчин үеийн анагаах ухаан ч мах төрөл бүрийн өвчний эх үндэс болж байгааг судалгаагаар харуулж, мах бага хэрэглэхийг зөвлөсөөр байна. Сүүлийн үед манай зарим дүүргийн эмнэлгүүд өвчтөнүүддээ оройд махгүй хоол өгөх, бүтэн өдрөөр цагаан хоолны өдөр болгох зэрэг тэдний эрүүл мэндэд санаа тавьсан арга хэмжээ авч эхэлжээ.
Д.Лхагвамаа