Саяхан бид улсынхаа сүр сүлд болсон цэрэг эрсээ бахдалтайяа угтан авч энгэр дүүрэн медаль, сэтгэл дүүрэн магтаалаар шагнасан. Олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох болсноо манай улсын Зэвсэгт хүчний нэр хүнд болон мэргэжлийн ур чадвар олон тал дээр дээшлэх болсон. Ямар хүү төрүүлснээ эх орон нь харсан энэ энхийн төлөөх үйлсэд бие сэтгэл зориулаад ирсэн эрэлхэг дайчин Б.Ганзоригтой хууч хөөрлөө.
-Иракт
очиход нөхцөл байдал ямархуу угтав. Тайван орноос очиж байгаа хүмүүст энд
тэндгүй буу шийдэм ёрдойгоод, бөмбөг дэлбэрээд түгшүүртэй л байсан байх?
-Бид нарыг анх бэлтгэхэд дадлага сургууль маань нэлээн
боломжийн хэмжээнд хийгдсэн болохоор сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан. Цагийн
байдал мэдээж түгшүүртэй байгаа шүү дээ. Тийм учраас ямар ч нөхцөл байдалтай
тулгарсан давах хэмжээний сэтгэл зүйн бэлтгэлтэй очсон. Тэмд очих үед Америк,
Польш, Босни Герцоговиня , Уганда зэргийн 8 орны 2500-аад цэргийн албан хаагчид
тэнд төрөл, мэргэжлээрээ үүрэг гүйцэтгэж байсан. Бид Польшийн “Эко” баазад
үүрэг гүйцэтгэхээр очсон.
-Хоол унднаас эхлээд нөхцөл байдалдаа
хурдан орсон нь мэдээж?
-Угаасаа тэнд баазууд нь хоол унд ер нь боломжийн. Гадаад улсуудын жишгээр л.
Ер нь дуртай хоолоо л иднэ л дээ. Өдөрт нэг хүн 40-50 ам.долларын хоол идзх
нормтой байдаг. Монголд бол цэргийн алба хаагчид өдрийн 4 хоолтой. Нэг хоол
ойролцоогоор 1600 орчим төгрөгийн үнэтэй. Тэрэнтэй, харьцуулахад нөхцөл хэр
сайн болох нь харагдаж байгаа юм л даа. Өөртөө үйлчлээд идэх хоолоо сонгодог.
Ер нь нэлээн тухтай даа. Би 2 дахь удаагаа энхийг сахиулахад явсан. Тэгэхээр
харьцангуй гайгүй байсан л даа. Энэ удаагийн ээлжинд 100 цэргийн албан хаагч
явсан. Бид нар хамгийн богино буюу 6 cap үүрэг гүйцэтгэсэн. Гэхдээ цагийн
байдал туйлын түгшүүртэй байсан болохоор хэдий хэр хугацаагаар үүргээ
гүйцэтгэхээ дууссан хойноо л хэлж болохоор байгаа юм чинь. Угаасаа тийм сэтгэл
зүйн бэлтгэлтэй явсан л даа. Цэргийн хүн чинь үүрэг аваад л ямар ч цагт үүргээ
гүйцэтгэдэг болохоор тэрнээс хүнд нөхцөлд, удаан хугацаанд байх байсан ч бид
хийх л байсан.
-Тэнд байх хугацаанд дайны нөхцөл байдал
ямар байв?
-Цагийн байдал нэлээн ширүүн байсан л даа. Иракийн сөрөг хүчнийхэн болохоор
Америк, Польшийн цэргүүдийг нутгаасаа гаргах үүднээс шахалт, дарамт, халдлага
байнга үүсгэж байсан. Ард түмний амгалан байдал алдагдаад Монгол шиг ийм тайван
биш. Хэн хаанаас юу гараад ирэх бол, миний гэр бүл, үр хүүхдийг сөрөг хүчнийхэн
барыдаалаад аваад явчих болов уу, үр хүүхдийг нь ална хядна гээд энд тэндгүй орж
ирээд, гэрийнх нь хажууханд бөмбөг, пуужин тэсэрч дэлбэрээд байхаар чинь хүний
сэтгэл санаа ер нь тогтворгүй болчихдог юм билээ.
-Та нарыг байх хугацаанд яг хажууд чинь
халдлага болсон уу?
-Нэг удаагийн том халдлага болсон. Одоо ер нь халдлага хүмүүсийн нойрны цагаар
болдог шүү дээ. Шөнө эсвэл вглөө ч юм уу. Нэг өглөө бидний байрлал руу 9
удаагийн пуужин харвасан. Нэг нэг минутын зайтай есөн удаа пуужин харвасан
гэсэн үг л дээ. Баазын ойролцоо 6 километрийн ойролцоогоос харвасан байсан.
Шуурхай арга хэмжээ авч цагийн дотор бүх зүйлийг аюулгүй болгосон. Одоо ер нь
нэлээн цэцэн болчихсон байна лээ. Сөрөг хүчний талаас үйл ажиллагаагаа нэлээн
ширүүсгэж байгаагийн нэг илрэл, дохио нь тэр халдлага байсан. Пуужин яг
хажууханд дэлбэрч байгаа юм. Ийм үед сахилга батаа алдалгүй, сандралгүй тайван
байж хамгийн түрүүнд хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангаад хорогдох байр луу
орох ёстой. Манай цэргийн баг бусад орнуудын цэргийн багийг бодвол сахилга бат
нэлээн өндөр байсан. Сахилга батаараа бусад цэргийн багуудын үүрэг гүйцэтгэлээс
ялгарч байсан нь ийм үед тод харагдсан л даа. Тэрнийхээ хүчинд ямар ч байсан
нэг ч хүн гэмтэж бэртэлгүй өнгөрсөн.
-Үхэл хажууханд байхад үнэхээр тийм
тайван байж чадлаа гэж үү?
-Дайны нөхцөл байдал гэдэг чинь бидний нөгөө хийгээд байдаг дадлага сургуулийн
нэг ёсны практик гэсэн үг шүү дээ. Эндээс явахын тулд cap гаруй хугацаанд
онолын, мэргэжлийн, урьд нь энхийг сахиулахын ажиллагаанд явж байсан дадлага
туршлагатай хүмүүсээр бас зарим зүйлийг заалгадаг. Удирдлагууд байнга эргэж
тойрч сургалтанд хяналт тавьдаг байсан. Мэдээж Монгол улс энхийг сахиулах үйл
ажиллагаанд шилмэл сайн цэргүүдээ явуулсан байгаа. Бид нар дадлага, сургууль
сайн хийж байсан болохоор тэрэн дээр нээх түүртэж сандраагүй. Үхэлтэй нүүр
тулах аймаар нь үнээн. Гэхдээ буун дуу сонсоогүй цэргийг цэрэг гэж хэлэхгүй.
Бид тэрнээс хүнд нөхцлийг давахаар, давж чадна гэж сонгогдоод тийшээ явсан
хүмүүс. Тухайн үед харин нэг энгийн ажилчин пуужинд оногдож амиа алдсан.
Харамсалтай юм болсон л доо.
-Хорогдох байр луугаа ороод яг хэзээ нь
арга хэмжээ авдаг юм?
-Бүгд нуугдаад байгаа гэсэн үг биш л дээ. Аюулгүй болсны дараа хорогдох
байрнаас гарах ёстой. Эргүүл хамгаалалтынхнаас хамгийн ойрхон байгаа тал тэнд
аюулгүй болгох арга хэмжээ авдаг байхгүй юу. Угаасаа энд тэнд дэлбэрч байна
гэдэг дээр мэдээж тооцоо график байгаа шүү дээ. Манай хамгаалалтанд гарч байгаа
хүмүүс аль зүгээс, хэдэн км зайнаас, хэдэн минут тутам, хэдэн метрт харваж
байгааг тодорхойлсон мэдээлэл байнга өгч байгаа шүү дээ. Тэр бүх тооцооллыг маш
түргэн хугацаанд хийгээд боломжтой хэсгийг нь тодорхойлсоны үндсэн дээр тэнд нь
очиж аюулгүй болгох арга хэмжээ авдаг. Тухайн үед Польшийн алба хаагчид пуужин
харваж буй цэгтэй ойр байсан болохоор тэд зохих арга хэмжээг авсан.
-Нэг л удаа халдлага болсон уу. Өөр
тиймэрхүү юм гарсан уу?
-Тиймэрхүү халдлага бол хот дотор байнга гарч байдаг. Бидний хувьд баруун өмнөд
хэсэгт байрлаж байсан болохоор хот руу очих боломжгүй. Байрлаж байсан хэсэгт
өөр халдлага гараагүй. Харуул манаанд гараагүй бүрэлдэхүүн сургалтандаа
хамрагдана, ер нь өөрийгөө хөгжүүлэх тал руугаа манай удирдлагууд нэлээн
анхаарч байсан. Миний ээлжинд 100 цэргийн албан хаагч явсан. Улс улсын цэргүүд
өөр өөр үүрэг гүйцэтгэж байсан. Манайх болохоор баазынхаа аюулгүй байдлыг
хариуцах жишээтэй.
-Энхийг сахиулахад явахаар хэдэн
төгрөгийн цалин авдаг вэ. Тэр мөнгийг ямар хэлбэрээр олгох уу?
-Бид нарыг ирэхэд цалинг нь өгнө л дөө. Өдрийн 20 ам.доллараар бид
цалинждаг байсан. 4 сая 200 мянган төгрөг rap дээрээ авсан.
-Та хоёр ч удаа энхийг сахиулахад явлаа.
Чадвар дээд түвшнийх гэж үнэлэгдэх байх гэж бодож байна?
-Дан ганц өөрийн мэргэжлээр дээшлээд байгаа юм биш. Бусад төрөл бүрийн
мэргэжлийн, холбооны автотехникийн мэргэжлүүдээр сайжирч байсан. Цэргийн хүн
бүх зүйлийг чаддаг байх ёстой. Хэлний мэдлэг манайхан нэлээн тааруухан байсан.
Ер нь холбооны хэрэгслүүдээр америкчууд нэлээн сайн хангагдсан байсан. Манайхны
хэрэглэдэг оросын машин техник тэр халуун нөхцөлд нэлээн хүндрэлтэй байсан. Ус
нь халаад явдаггүй ч юм уу, явж байгаад гэнэт зогсчихдог. Нөгөө талаасаа
амьдрал ахуйд бас нэмэртэй байгаа юм л даа. Энд байхад сарын цалин хэд билээ.
Тийшээ яваад хэдийг авлаа гээд бодоод үзэх юм бол нэлээн өөрчлөлт гарсан шүү.
-Ирак явсан зарим цэргүүд байр авсан.
Энийг ямар үзүүлэлтээр олгоод байгаа юм бол, та байр авсан уу?
-Би байр аваагүй. Анги хамт олон цэргийн ихэнх байгууллагууд дотроо ер нь
барилга байгууламжид хамрагдах, 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийг манай
зэвсэгт хүчин хэрэгжүүлж эхэлж байгаа. Тэрний жишгээр баригдаж байгаа
барилгуудаас болж өгвөл энхийг сахиулах ажиллагаанд оролцож Монгол улсынхаа нэр
хүндийг гадаад улс оронд гаргасан хүмүүсээ хамруулах зорилготой байгаа. 100
хувь хамруулна гэж байхгүй шүү дээ. Тодорхой хэмжээгээр эхнээсээ хамрагдаад явж
байгаа.
-Бүгд л адилхан хүнд хэцүү нөхцөлд
үхэлтэй нүүр тулаад ирж байхад гэх гомдол байна шүү дээ?
-Олон байр бэлэн биш, нэг дор 100 хувь хангачихна гэж байхгүй шүү дээ. Бид
яваад ирсэн үнээн. Гэхдээ биднээс илүү зэвсэгт хүчинд үр бүтээлтэй ажилласан
олон албан хаагчид байгаа. Ажиллаж байгаа хүмүүсийн мэргэжлийн ур чадвар,
тухайн хүний ажлын үзүүлэлт тэр бүх зүйлийг харгалзаж байр орон сууцаар хангаж
байгаа. Миний хувьд тэр үзүүлэлтийг бодвол байр орон сууцаар хангагдах төвшинд
хүрэх болоогүй гэж бодож байгаа. Гэхдээ манайх тэр тал дээр ер нь залуу офицер
ахлагч нараа нэлээн дэмжиж байгаа шүү. Монгол улсын зэвсэгт хүчний цэргийн
албан хаагчид аль ч улсад алба хаах, үүрэг гүйцэтгэх чадамжтай. Бусад орнуудын
цэргүүдийг харлаа. Хамт мөр зэрэгцэн алба хааж үзлээ. Ажиглаад байхад
Монголчууд техник сэтгэлгээ, зэр зэвсэг ашиглах тал дээр нэлээн чадамгай
байдаг. Ер нь тэгээд хамгийн гол нь хувь хүний хичээл зүтгэл чухал юм билээ
Манайханд нэг л дутагдалтай тал байна. Тэр нь гадаад хэл. Хэлний мэдлэгээ
сайжруулах шаардлагатай бусдаараа бол гологдоод байх юмгүй.. Цаашдаа олон улсын
чанартай ажиллагаанд хамрагдаад байх юм бол зэвсэгт хүчний ар гэрийн ахуй
амьдрал, Монгол улсын зэвсэгт хүчний нэр хүнд нэлээн дээшлэх болно.