Сүүлийн үед бизнесийнхэн газрын тосны салбар руу нэлээн хошуурч эхэллээ. Дотоодын хөрөнгө оруулалтай 4-5 компани хайгуул хийж эхэлжээ. Газрын тосны нөөц, хайгуул олборлолтын өнөөгийн байдлын талаар “Петроматад”ХХК-ийн ерөнхий менежер Б.Дэндэвчулуунтай ярилцлаа.
-Манай газрын тосны салбарын түүх хэдийнээс эхэлсэн юм бэ?
-Монголын газрын тосны түүх 1941 оны орчмоос эхэлсэн байдаг юм. Тэр үед Зүүнбаянгийн районд нутгийн малчин ард Насанбат гэдэг хүн "Энд нэг тостой газар байна. Ирж үзэж өгөөч" гэж дууджээ. Түүний дагуу Монголын нэртэй геологич доктор, профессор Дүгэрсүрэн, Оросын геологич Жлубовский хоёр очиж үзэхэд нефть нэвчсэн элсэн чулуу газрын хөрсөн дээр ил гараад ирчихсэн байж. Тэрүүгээр эхэлж газрын тос олсон. Тэрний дараахан тэнд шууд өрөм тавьж, 200 гаруй метр өрөмдөж нефть гаргасан. Тэрнээс хойш дайн гарч 6-7 жил нефтийн хайгуул тасарсан байдаг. 1947 оны үед Зөвлөлтийн геологичид ирж Зүүнбаянд үргэлжүүлж судалгаа хийсэн. Тэрний дараа ч хайгуул нэлээн идэвхтэй хийж, Дорноговиос гадна Тамсагбулаг, Чойбалсангийн хотгорыг маш сайн судалсан байдаг юм. Олон ч газар өрөмдсөн. Зүүнбаянд олборлолт хүртэл хийж, нефть нэрж хэрэглэж байсан. Нэлээн ч олон цооног байсан.
Тэгэхдээ тэндхийн нефть их өтгөн, улаан хүрэн өнгөтэй, машин тэрэг унтраад сайн явдаггүй байсан гэж ярьдаг юм. Түүнээс гадна тодорхой хэмжээгээр говийн аймгуудад ч олборлож байсан. 1955 онд манай нефть олборлолт хамгийн дээд цэгтээ хүрч, жилдээ 55 мянган тонныг олборлож байсан юм. Нэрэх үйлдвэрийнх нь тогоо 1963-64 оны үед хагараад тэрнээс хойш ажиллаагүй. Манай газрын тосны салбарын түүх ингэж эхэлсэн байдаг. Ер нь Монголд нефть байна гэдгийг 1920 оны дундуур Америкийн нэгэн геологич палентеологийн шугамаар явж байгаад Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг Ондой сайр гэдэг газар цаасан занарыг олж үзээд Монголд энэ хөрснөөс нефть гарах бололцоотой юм байна гэсэн дүгнэлт хийсэн байна. Тэр хурдас бол Зүүнбаянгийн хурдастай ижил л дээ. 1959-60 он гэхэд газрын тосны хайгуулын ажлыг бүрэн зогсоосон.
-Дараа нь хэдий үеэс газрын тосны хайгуул сэргэж эхэлсэн юм бол?
-1960-аад онд Орост газрын тосны орд ихээр нээгдсэн. Олборлолт сайтай болсон болохоор манайхаас тийм их цаг, хөрөнгө, хөдөлмөр зарцуулж олборлох хэрэггүй гэж үзсэн байх. Тэгээд ч манайхыг Оросоос хангаж байя гэж бодсон байх. 1981-82 оны үед Зөвлөлтөөс эрдэмтэн мэргэжилтнүүдийг урьсан. Тэд бүх судалгааны материалыг эмхэтгэж нэгтгээд нэг том тайлан хийсэн. Тэр тайланд Монголд газрын тос байхгүй, байсан ч эдийн засгийн үр ашиггүй гэсэн дүгнэлт гаргасан юм. Гэхдээ тэр үед газрын тос хайх ажлыг цааш үргэлжүүлнэ гэсэн хүн зөндөө байсан. 1986 онд "Газрын тос" гэсэн хөтөлбөр боловсруулж энэ хөтөлбөрт хэрхэн хайгуул хийх талаар төлөвлөгөө гаргасан. Гэхдээ энэ хөтөлбөрөө нэг их сайн хэрэгжүүлж чадаагүй. Тэр үед газрын тосонд хөрөнгө зарах шаардлага байхгүй гэдгийг Зөвлөлтийн мэргэжилтнүүд тогтоочихсон гэсэн хатуу ойлголттой байсан. Ингээд 1990 онтой золгосон. Тэр үед Тамсаг зэрэг газарт жижиг судалгаа хийж байсан л даа. Техник технологи ч хоцрогдсон байсан.
1990 оны 7 дугаар сард Америкийн геологич Пентело гэж хүн ирээд АНУ-ын EAID компанитай гэрээ байгуулаад Монголын газрын тосны талаар өмнө нь гаргасан үнэлгээний материал дээр тулгуурлаж судалгаа хийсэн. Хоёр жил шахам судалгаа хийгээд газрын тосны тухай гаргасан үнэлгээний тайландаа, Монголд газрын тос байна, гэхдээ багавтар байна гэж дүгнэсэн. Яг үүнтэй зэрэгцээд Английн "Бритиш петролиум" гээд дэлхийд гуравт ордог байсан компани өөрсдөө газар дээр нь явж судалгаа хийж эхэлсэн. Тэд газрын тос ихээр илэрвэл хөрөнгө оруулах бодолтой байсан юм. Манай геологичдын хамт Тамсагбулагаас Увс нуур хүртэл говийн бүх газраар хоёр жил шахам явж, дөрвөн сая ам.доллар зарцуулаад гаргасан дүгнэлт нь, Монголд газрын тос байна. Танай орны дотоодын хэрэгцээнд хангалттай. Харин бидэнд эдийн засгийн үр ашиг өгөх нефть байхгүй гэсэн байдаг.
-Ямар хэмжээний нөөцтэй бол тэдэнд үр ашигтай байх байсан юм бол?
-Тэдний хэлснээр бол өдөрт наад зах нь 200 мянган баррель нефть олборлодог орд олдож байвал эдийн засгийн үр ашигтай гэсэн. 200 мянган баррель гэдэг нь одоо Зүүнбаянгаас жилдээ олборлож байгаа хэмжээ. Манай хэрэгцээ жилдээ нэг сая гаруй баррель байдаг. Бас "Юникол", "Филикс петролиум" гэсэн хэд хэдэн компани судалгаа хийгээд мөн л дээрхтэй ижил дүгнэлт гаргаад явсан. Үүнээс өмнө 1989 онд Зөвлөлтийн нефтийн институтын мэргэжилтэн Высоцкий тэргүүтэй хүмүүс дүгнэлт хийхдээ мөн л үүнтэй ижил хариу гаргасан байсан.
-Танай компанийн хайгуул хийж байгаа 20-р талбайд "Соко" компани өрөмдлөг хийж байгаад явчихсан нь бас нөөц их биштэй холбоотой байх. Гэтэл одоо газрын тос руу хошуураад эхэллээ? Саяхан гэхэд "Шунхлай" гэх мэт 5-6 компанитай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгууллаа...
-Компаниуд газрын тос руу олон л орж байна. Хятадын "Петрочайна" гэдэг компани Дачин хотдоо байдаг. Тэднийх ноднин жил 47 сая тонныг олборлосон байна лээ. Ер нь 27 жилийн турш 50 сая тонноос илүүг олборлосон гэсэн. Одоо тэднийх Хайлаар, манайхыг ашиглаж байна. Манайх бол Дачин, Хайлаарын хажууд жижиг нөөцтэй. Гэхдээ Хятад хэрэглээ ихтэй болохоор манайд хөрөнгө оруулж байгаа байх. Ноднин манайхаас сая гаруй баррелийг олборлосон. Үүнийгээ 7-8 дахин өсгөнө гэж ярьдаг юм.
"Соко" бол АНУ-ын компани. Тэд жилдээ 3-4 цооног өрөмдөж байсан. Тэдний хувьд Хятадыг дамнаад энд ажиллана гэхэд жижиг компани учир хэцүү байсан байх. Жилд 7-8 цооног өрөмдөөд ч нэмэргүй. Газрын тос олж авч чадахгүй, чадлаа гэхэд зах зээл нь ганцхан Хятад шүү дээ. Хятад авахгүй гэвэл Орос авахгүй. Хятадыг дамнаад АНУ руу гаргана гэж байхгүй. Тэгээд "Соко" гарсан байх.
Газрын тос руу ноднин уржнангаас хошуурч эхэлсэн. Манайхан Дорнодын 20-р талбайг авангуут л бүгдээрээ ийшээ ханарсан. Газрын тосны хайгуулын зөвшөөрөл авахад бүх яамнаас виз авдаг. Гэтэл төр засаг солигдоод л, виз өгдөг хүн нь байхгүй болоод л, шинэ сайд ирж байж өгөх юм болоод л ингээд цаг хугацаа их алддаг. Манайх 2005 оны нэг дүгээр сараас эхэлж ярьж хөөрч, 2005 оны 5 дугаар сард үзэглэсэн. Тэгээд л хөөцөлдөж явсаар 2006 оны 7 дугаар сарын 19-нд гэрээ батлагдаж байгаа юм. Манайхаас хойших нь тэрнээс дор хүндрэл давсан даа. Ер нь хүнд суртал, шат дамжлагыг л багасгамаар байна. Нэг сайд ирээд доод хүмүүсээ солиод хаячихдаг. Шинэ ирсэн нь танилцах гэж цаг алдана. Энэ мэтээр шийдэхгүй цаг алдсаар байгаад зарим нь хаяж, зарим нь үлдээд ажилдаа орж байна.
-Баруун тийшээ хэр нөөц байгаа бол?
-Баруун тийшээгээ байгаа л гэж боддог. Их нууруудын хотгорт нефть байх бололцоотой гэж үздэг. Таахаас илүү Монголын урд хилийг дагаад хаа сайгүй газрын тосны орд байгаагаас харахад ойлгомжтой. Тэнд олборлолт хийж байна. Тамсагийн цаана Хайлаар, Эрээн дөнгөж өнгөрөөд Эрээний сав газар гэж 10-аад жилийн өмнөөс жил бүр сая тонн олборлодог орд байдаг. Баруун талд Баян-Өлгийн цаад талд их нөөцтэй нэг том орд бий. Тэгэхээр газрын тос байгаа нь ойлгомжтой. Хилийн зурвасаар таслаад баруун талд нь байгаа, зүүн талд нь байхгүй гэж хэлэх утгагүй л дээ. Ганцхан судалгаа л сайн хийх хэрэгтэй.
-Чанарын хувьд манай нефть хэр сайн бэ?. ТС-1 гаргаж авах боломжтой юу?
-Манай нефть боловсруулахад хүнд, өтгөн. Өтгөн нефтийг гаргаж авахад төвөгтэй. Дээр нь хүхрийн хольц нэлээн их болохоор хөнгөн бензин гаргаж авч болох ч боловсруулах дамжлага их, хүндрэлтэй. Тэрнээс биш ямар ч бензин гаргаж авч болно.
-Нэг баррель газрын тос боловсруулахад 30 ам.долларын өртөгтэй гэж ярьдаг? Манайд бол ямар өртөгтэй байгаа бол?
-Нэг хэсэг газрын тос нэг баррель нь 19 ам.доллар хүртэл буурч байсан. Тийм байхад л үйлдвэрлээд байсныг бодоход тэрнээс л хямд өртөгтэй байсан байж таараа. Одоо зах зээлийн үнэ ханш өөрчлөгдөөд өөрийн өртөг нь өсч байгаа байх. Яг чухам хаана хэд вэ гэдгийг хэлж мэдэхгүй. Өөрийн өртөгт тээврийн зардлаас эхлээд есөн жорын зардал орно. Манайхны хийсэн тооцоогоор энэ 20-р талбайгаас олборлосон нефтийг худалдаалах зардал 40 доллар байвал ашигтай гэж үзсэн. Тэгэхээр өөрийн өртөг нь үүнээс 40-50 хувьд хямд байж ашигтай болно л доо.
-20-р талбай ямар хэмжээний нөөцтэй бол?
-Газрын тосны хувьд таамаг нөөц гэж байдаг. Тэр таамгаар бол гайгүй л гэж гарч байгаа. Гэхдээ энд нэг аюул байгаа юм. Таамаг нөөц тогтоохдоо тэр талбай дээр огт очилгүй байж байгаад цаасан дээр зураад гаргачихдаг. Энэ бол огт баталгаатай тоо биш. Нэг удаа энэ таамаг нөөцийн тухай хаанаас ч олсон юм бүү мэд, 700 сая баррель нөөцтэй гэсэн мэдээлэл гарсан. Тэр үед нэг баррель газрын тос 100 шахам ам.доллар байсан байх. Тэр тоогоор үржүүлээд өч төчнөөн мөнгө олох юм биччихсэн байсан. Бид энд тайлбар өгч байсан явдал гарсан. Таамаг нөөц бол ердөө таамаг шүү дээ. Ямар хэмжээтэй нөөц байгааг өрөмдөхөөс нааш хэлж чадахгүй. Өрөмдлөг хийхэд бас ангилал байдаг. Тийм ангиллын нөөц тогтооход 50, 50 метрийн зайтай, ийм ангиллын нөөц тогтооход 100, 100 метрийн зайтай өрөмдөнө гэж. Зай ойртох тусам зэрэглэл өндөр болно. Өнөөдөр бид ганц ч өрөмдлөг хийгээгүй байж ямар юмны нөөц хэлэх вэ дээ. Гэхдээ бид итгэлтэй байгаа. Газрын тос байх нь байна. Харин ямар хэмжээтэй байгаа нь өрөмдлөгийн дараа мэдэгдэнэ.
Газрын тос олборлоход нэг зовлон байдаг. Тэр нь алт шиг бүх нөөцийг авчихаж болдоггүй. Жишээ нь Бороогийн уурхай 40 тн-ын нөөцтэй гээд 40 тн алт авчихаж байна. Гэтэл газрын тосны хувьд нөөцийн 10-20 хувийг л авдаг. 100 хувь авдаг технологи дэлхий дээр нэвтрээгүй.
-Өрөмдлөг хийхэд хэдий хэмжээний зардал, цаг хугацаа шаардагдах вэ?
-Эдийн засаг, санхүү олон янзын юмнаас болоод гурван цооног өрөмдөхөөр ярьж байна. Үнэ өртгийн хувьд хайгуулын цооног, олборлолтын цооног хоёр өөр өөр. Хайгуулынх нь өндөр өртөгтэй гардаг. Өрөмдөөд дээж авна, аваачиж боловсруулна, шавхалт хийнэ гэх мэт. Энэ бүхэн нийлээд баримжаагаар нэг цооног өрөмдөхөд хоёр сая орчим доллар болох байх гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Хугацааны хувьд гэрээнд заачихсан байдаг. Газрын тос оллоо гэхэд эдийн засгийн үр ашигтай нээлт мөн үү, биш үү гэдгийг тогтоодог. Хугацаа 6 сар, жил гээд янз янз байдаг. Энэ хугацаанд үр ашигтай эсэхийг тогтоосон байх ёстой. Тогтоосны дараа дахиад Засгийн газартай гэрээ хийж, тодорхой хугацаанд олборлолт явуулах зөвшөөрлөө тусдаа авна. Энэ зөвшөөрөл авахад харин тийм их хугацаа шаардахгүй.
-"Петрочайна Дачин Тамсаг"-ийнхан 300 цооног өрөмдөж байгаа гэсэн. Тэдний хувьд ашигтай байж чаддаг болов уу?
-Хятадууд бол маш хямд өрөмдөж байна. Ийм хямд өрөмддөг газар дэлхий дээр байхгүй. Ажиллах хүч хямд, ойрхон, өндөр ашиг хөөдөггүй, технологи сайтай, өрөм нь нэгэнт бэлэн ороод ирчихсэн.
-Танайх өрөмдлөг хийхдээ тоног төхөөрөмжөө Хятадаас авах уу?
-Манайх тендер зарлана. Тэр тендерт Хятадын компаниудаас өөр хэн ч ялж гарахгүй л дээ. Оросуудтай ярьж үзсэн. Гэтэл Оросоос ганц цооног өрөмдөхийн төлөө хаа байсан тэр Сибирээс өрөм чирч ирнэ гэж байхгүй.
-Хэр гүн өрөмдөх вэ? Газрын тос гарах цэгээ олж өрөмдөхгүй бол өнөөх их зарсан мөнгө салхинд хийсэх нь ээ?
-2000 метр хүртэл л өрөмдөнө. Яг цэг дээрээ олж өрөмдөх чинь л хамгийн хэцүү нь. Өнгөрсөн гурван жилд 5-6 сая доллар зарчихаад байна. Одоо гурван цооног өрөмдөхөд зургаа орчим сая ам.доллар зарцуулна. Яг цэгээ олж өрөмдөхгүй бол энэ бүх хөрөнгө өнгөрнө.
-Олборлоод эхлэхээр газрын тосоо Хятад руу гаргах уу?
-Бид боловсруулах үйлдвэр байхгүй юм чинь экспортод гаргана. Гаргах газар нь тодорхой. Хятад руу л явуулна гэсэн. үг. Үнэ нь дэлхийн зах зээл дээр тодорхой байж байна.
-Бүтээгдэхүүн хуваах гэрээг хэд хэдэн хувиар байгуулсан бэ?
-Бид олборлолт хийгээд эхлэхээр орд газар ашигласны төлбөр өгч, бүтээгдэхүүнээ хувааж авдаг. Олборлолтоос өмнө сургалтын зардал, Засгийн газрыг дэмжих сан, гарын үсгийн төлбөр гэж өгдөг. Бүтээгдэхүүн хуваах хувь компани бүрд, хотгор бүрд өөр өөр байдаг. Ашигт малтмал ашигласны төлбөр 12.5 хүртэл хувийг авдаг юм. Жишээ нь 100 тонн нефть байхад 12.5 тонн нь энэ төлбөрт шууд явна. Энэ 100-гаасаа өнөөх 12.5 хувиа хасаад үлдсэнээс нь 40 хувийн өртөг нөхөх зардал гэж компани авдаг. Тэрнээс илүү авах эрхгүй. Түүнээсээ үлдсэнийг нь гэрээнийхээ дагуу хувааж авдаг. Тэгэхээр Засгийн газраас нэг ч төгрөг гарахгүй. Газрын тос олдвол авна. Олдохгүй бол хайгуул хийсэн газар мөнгөө үрээд үлдэнэ. Ер нь Газрын тосны тухай хууль ашигт малтмалын хуулиас их өөр. Их сайн хууль болсон. Олдлоо л бол Засгийн газар аваад л байна. Хувийг нь хүртэл заагаад өгчихсөн. Газрын тосны хуулийг бариад хэн ч тогтвортой байдлын гэрээ байгуулна гээд явдаггүй.
-Ашигт малтмалын тухай хуулийг үүнтэй адилаар хийж болохгүй юу?
-Ашигт малтмал дээр хэрэглэж болмоор л юм. Хүсдэггүй юм уу бүү мэд. Алт мэт ашигт малтмал бол газрын тосыг бодвол эрсдэл, зардал багатай.
-Ашигт малтмалын орд ашигласны төлбөр болон гэрээний дагуу бүтээгдэхүүнээ хуваахдаа мөнгөн хэлбээр шууд тооцдог уу?
-Ямар ч хэлбэрээр байж болно. Боловсруулах үйлдвэртэй юм уу эсвэл илүү өндөр үнээр зарна гэвэл тосоор нь авч болно. Үгүй бол олон улсын жишгээр мөнгөө авдаг.
-Байгаль экологийн хувьд газрын тос олборлоход ямар хор хөнөөлтэй байдаг вэ?
-Байгаль орчны хувьд ямар ч хортой нөлөө байхгүй. Манайхан нөгөө алттай харьцуулаад байдаг юм, тийм биш.
Ердөө нэг цэг дээр л өрөмдөнө. Өөр онгичоод ухаад байх юм байхгүй. Бохирдож болох ганц л зам байдаг. Тосоо асгавал л газрын хөрс бохирдоно. Тэр бол тун л хариуцлагагүй ажилласнаас асгана уу гэхээс тэр мөнгийг яах гэж асгах билээ.
Тэрийгээ бүгдийг нь үйлдвэр рүүгээ аваачиж зарахаа л бодно шүү дээ. Лондонд гэхэд байшингийн дэргэд, зарим газар нөгөө сайхан тариан талбайн дунд шахуурга ажиллаж л байдаг. Газрын тосыг соруулаад нэг бол хоолойгоор шахаад авчихдаг, үгүй бол ганц зам гаргаад зөөдөг. Дайчин хот хоёр сая хүнтэй хот. Тэр хот дотор орон сууцны хоёр байшингийн голд нь л шахуурга ажиллаж байдаг юм.
-Манайд нүүрснээс шингэн түлш гаргах судалгаа хийж байгаа. Ийм түлш гараад ирвэл өртөг ихтэй газрын тосны хувьд шахагдах биш үү?
-Энд тэр чиглэлээр судалгаа хийж байгаа хүмүүс бий. Одоо ямар шатандаа байгааг мэдэхгүй. Тэгэхдээ энэ судалгаа ажил болтлоо нэлээн хол байна. Одоо Хятадад нэг, Өмнөд Африкт нэг үйлдвэр байдаг гэсэн. Би 1990-ээд оны эхэн үеэр Англид очиж үзэж нэг туршилтын үйлдвэр үзэж байсан. Тэр үед тэд газрын тос барагдана, тэр цагт нүүрснээс гаргаж авдаг бэлэн технологитой болсон байна гэж байсан. Одоо бол туршилт нь нэлээн урагшаа явсан байх л даа.
-Шатдаг хий манайд хэр байдаг вэ?
-Шатдаг хий манайхаас гардаг. Гэхдээ бага хэмжээтэй. Үйлдвэрлэлийн хэмжээгээр гарахгүй гэж үздэг. Нүүрсний метан шатдаг хий гардаг. Тавантолгойгоос эхлээд Алтай хүртэл тэр чигээрээ нүүрстэй гэдэг. Тэр нүүрсэнд үүссэн метан гэдэг хий гаргаж аваад байгаа. Энэ талаар нэлээн ч судалгаа хийж байгаа байх. Гэхдээ Орост байгаа шиг тийм ихээр байхгүй л дээ.
Ш.Эрдэнэчимэг