gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     7.02
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 32
Зурхай
 7.02
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 7.02
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Жирэмсэн байхдаа ЭХО-д харуулах муу” гэдэг үг худлаа

Эрүүл мэнд
2009-02-17
0
Twitter logo

Үргэлж шинийг сэдэж, үйлчлүүлэгч, эмчлүүлэгчиддээ анагаах ухааны дэвшилтэт технологийн “ид шид”-ийг мэдрүүлж байдаг Баянгол эмнэлэг АНУ-ын General Elelctric фирмийн чанд авиан Voluson 730Expert гэх хамгийн сүүлийн үеийн аппаратыг үйлчилгээндээ нэвтрүүлжээ.

GE Voluson 730Expert нь анагаахын бүх салбар (радиологи, эх барих эмэгтэйчүүд, өнгөц болон гүний эд эрхтэнүүдийн бүтэц, нярай, хүүхэд, бөөр, хавдар, судас г.м)-т  хэрэглэж болох  эзэлхүүнт дүрс гаргах боломжтой өндөр зэрэглэлийн ангид багтах хэт авиан  дүрс оношлогооны тоног төхөөрөмж юм. Анагаахын салбарт хэрэглэж буй тоног төхөөрөмжүүд жил ирэх бүр өөрчлөгдөн шинэчлэгдэж, та бидний цагийг болон мөнгийг хэмнэх боломжийг бүрдүүлсээр байна. Энэхүү аппарат нь ч мөн ЭХО-ны хамгийн нарийн оношийг гаргахын зэрэгцээ компьютер томографитай ижил функцтэй нь гайхалтай. Ингээд Баянгол эмнэлэгийн чанд авиа оношлогооны эмч Л. Хүүхэнгаагаас зарим зүйлийг тодруулснаа та бүхэнд хүргэж байна.

-Юун түрүүнд ЭХО-ны аппаратныхаа талаар манай уншигчдад танилцуулахгүй юу. Чухам юугаараа давуу талтай юм бол?

-Voluson 730 Expert нь анагаах ухааны салбарт гарсан ЭХО-ийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж. Зүрх судас, эмэгтэйчүүд, нярай хүүхэд, бөөр, хавдар, хэвлийн дотор бүх эрхтэнг, хөх бамбай булчирхай, арьсан доорх өөхөн эдийн цус хуралт, буглаа гэх мэтийг оношлоход зориулагдсан. Онцлог нь эх барихын практикт  судалгаа шинжилгээний үндсэн дээр ургийн гаж хөгжлийг эрт үед нь илрүүлэх, ургийн тухай мэдээллийг эрт өгөх зорилготой 4 хэмжээст датчик болон эхотомографийн зүслэг хийх болон олон давуу талтай.

-Хүүхдийн хүйсийг эрт үед нь тодруулах боломжтой гэсэн үг үү?

-Ургийн хөгжил гэдэг чинь бүрэн гүйцэд хөгжих хугацаа нь янз бүр. Хүүхэд 27 хоногоос дотогш ургийн хүйсийг тодорхойлох гэхээр эм бэлэг эрхтэн нь гүйцэд хөгжих үедээ гадна бэлэг эрхтэний их уруул нь давамгай байдаг учраас ургийн хөгжил нь төмсөгтэй андуурагдах тохиолдол их байдаг. Гэхдээ үүнийг 4D-ээр эрт тодруулах боломжтой. Түүнээс гадна ургийн уруулын сэтэрхий, гар хурууны гажиг, тархины гаж хөгжил, хүүхдийн дотор эрхтэний гажиг зэргийг 13-14 долоо хоногтойд нь илрүүлэх боломжтой. Сүүлийн үед маш ихээр тохиолдох болсон хүүхдийн уушигны хөгжлийн дутмагшил байна уу гэдгийг ч илрүүлдэг.

-Жирэмсэн байхдаа ЭХО-д харуулах нь туяаны муу нөлөө үзүүлдэг гэдэг үг байдаг. Энэ үнэн болов уу?

-Худлаа. Онош тодруулах зорилгоор ЭХО-д хэвийн жирэмсний явцад 6 удаа заавал харуулсан байх ёстой. Яагаад гэхээр ургийн гажиг, тэжээлийн дутмагшил, ургийн өсөлт хөгжил хэвийн байна уу гэдгийг урьдчилан сэргийлэх зорилгоор харах гээд байгаа юм. Тэр бүү хэл ямар нэгэн сэжигтэй тохиолдолд үүнээс ч олон удаа ЭХО-д харуулах шаардлага гарна. Олон удаа ЭХО-д харснаар урагт аппаратны туяаны нөлөөлөл үзүүлнэ гэж хүмүүсийн яриад байдаг нь оргүй зүйл л дээ.

-Энэхүү аппарат маань ургийг ямар байдлаар харуулдаг вэ?

-Ургийг ЭХО аппаратны дэлгэц дээр эмч хянахын зэрэгцээ эцэг, эхчүүдэд зориулсан том дэлгэцээр харуулна. Бүр энгийн үгээр хэлбэл яг л кино шиг л гэсэн үг. Ураг 13-18 долоо хоногтой бол бүхлээрээ харагддаг. Хүүхэд маань гараа хаана авсан байна, ямар хөдөлгөөн хийж байгаа нь кино зураг шиг л харагдана. Жирэмсний хожуу үедээ буюу ураг томорсон үед бол бүхлээрээ харагдахгүй л дээ. Хэсэг хэсгээрээ сайн харагдана гэсэн үг.

-Ургийн хөгжлөөс гадна бусад цул эрхтэнүүдийг ЭХО-ны аппарат маань хардаг. Гэхдээ энэ аппарат яг ямар давуу талтай вэ?

-Энэ аппарат нь эрхтэн бүрийг харахад тохиргоо нь автоматаар хийгдсэн байдаг, өөрөөр хэлбэл эмч ямар нэгэн тохиргоо хийх шаардлагагүй мөн дүрслэлийг тодруулах маш олон функцтэй. Жишээ нь: Speckle Reduction Imaging (SRI), TUI (Tomographic Ultrasound Imaging), Crossbeam X, SVH г.м. Энэ нь ямарваа нэгэн оношлогоог маш нарийн хийх боломжтой гэсэн үг. Уг аппарат нь шулуун, үтрээний, дотор эрхтэн харах болон 3D, 4D гэсэн датчиктай. Датчик гэдэг нь тухайн эрхтэнийг харахад зориулан ашигладаг хэрэгсэл юм. Шулуун датчик нь хөх, бамбай булчирхайн өөрчлөлтийг шинжлэх, арьсан доорх буюу булчин доорх эмгэг өөрчлөлт, буглаа, цус хуралтыг илрүүлэх зорилготой. Жишээ нь хатигны хэмжээг тодруулна. Мөн мэс заслын дараа шарх идээлсэн байдаг шүү дээ. Тэр шархны доор буглаа үүссэн байна уу, үүссэн бол хэр хэмжээтэй байгааг шулуун датчик илрүүлэх боломжтой. Харин 3D, 4D гэсэн датчик нь орон зайд эзэлхүүнт хэмжилт хийдэг. Үтрээний датчик нь эмэгтэйчүүдийн умай, өндгөвчний өөрчлөлтийг үзнэ. Мөн эхотомографийн зүслэг хийж зургийг гаргадаг. Тэгэхээр тухайн эрхтэн доторх 2 мм-ээс дээш хэмжээтэй хавдар болон бусад гадны биет, өөрчлөлтийг илрүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл аппарат маань эрхтэнд маш нарийн зүслэг хийж, тал бүрээс нь харуулдаг.

-Тэгвэл ЭХО-д харуулчихаад, компьютер томографид давхар харуулах шаардлага үгүй болжээ?
-Дотор эрхтэнүүдийн хувьд тийм. Иргэдийн хувьд цаг хугацаа, эдийн засгийн хувьд хамаагүй хэмнэлттэй болчихож байгаа юм. Элгэн дээр аль түвшин дээр ямар өөрчлөлт байна, уйланхай, хавдар байна уу гэдгийг эрт илрүүлэх боломж байна.

-Монголчуудын дунд хамгийн түгээмэл байдаг элэгний өөрчлөлтийг эрт илрүүлэх нь ээ?

-Компьютер томограф гэж байсан бол одоо эхотомограф гэдэг нэр томьёонд  дасах хэрэгтэй болохнээ. Томографийн зүслэгээр элэгний болон бусад эд эрхтэний өөрчлөлтийг илрүүлээд гаргаад ирнэ. Түрүү булчирхай ч юм уу, хөхний хавдрыг ч мөн адил. Хуучин бол ерөнхийдөө нэг л хавтгайд зүсч хардаг байсан. Гэтэл энэ бол бүтцийн хэлбэр болон эзлэхүүний бодолтыг компьютерийн тусламжтайгаар шууд бодоод гаргаад ирдэг.

Энэ зурган дээр бид хөхөн дээр гарсан өөрчлөлтийг гаргасан байна. Хөхний хэлбэр хэмжээг тодорхойлоод, түүн дээрээ хавдар нь ямар эзлэхүүнтэй, ямар хэмжээтэй байгааг гаргаад ирнэ. Үүнтэй адил далд бамбай булчирхайг ч харж болно. Мөн эрхтэний аль хэсэгт хавдар байгааг илрүүлж, байрлалыг нь зааж өгдгөөрөө давуутай. Тухайн эрхтэний тэр хэсэгт нь байрласан, ийм хэмжээтэй зүйл байна гээд илрүүлээд гаргаад ирнэ гэсэн үг. Эмэгтэйчүүдийн талаасаа гадна дотор эрхтэний талаасаа ч гэсэн бүх мэдээллийг бүрэн авах боломжтой. Тухайн эд эрхтэнийг үзэж байхдаа эрхтэнийхээ судасны хана, тухайн эд эрхтэнийхээ ирмэгийг тодруулж хардаг. Судсанд гарах өөрчлөлт, судасны бөглөрөл, хатуурал зэргийг мөн тодруулах боломжтой.

Баянгол эмнэлэгийн хаяг: БГД, Эх нялхсын төвийн баруун урд. Харилцах утас: 30-59-02, 30-59-03, 99283004. Мөн та bayangolmed@mol.mn хаягаар мэйл бичээрэй.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан