gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.24
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.24
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Зүгээр л нэг амьдарч чаддаггүй Ц.Хулан

Соёл урлаг
2008-11-03
1
Twitter logo
1
Twitter logo
Соёл урлаг
2008-11-03
Зүгээр л нэг амьдарч чаддаггүй Ц.Хулан

Тэр өнөөдөр хайрандаа, амьдралд нялхранхан яваа байх. Хуримын дараах бал сарын аялалд явна хэмээж байсан. Очиж үзээгүй Европын орнуудаар оронгоо Германд байгаа эгч дээрээ ч хэд хоног тухлах аястай байна лээ. Гаднын сайхныг гайхахаасаа өмнө тэрбээр Өндөр гэгээнийхээ нутгаар орж, Төвхөн хийдийн оройд гарч, Цэцээ гүнийхээ оргилоор зугаалаад ирсэн. Үнэхээр бид гаднын гэхээсээ илүү дотоод гоё сайхныгаа, нандин тансагаа мэдэрч, мэддэг байх нь чухал юм. Түүнээсээ таашаал, ухаарал ч авч чаддаг байх ёстой байх шүү.

Тэрбээр их гоё хуримласан гэсэн. Улаан өнгөнд дуртай түүний хувьд хуримын танхимыг нь цагаан, ногооноор хослуулан хийж өгсөн найзынх нь шийдэл үнэхээр зөв байсан гэнэ. Щвейцар “стол”-той энэхүү хуримын эхэнд охин нь сарнай цацан, хэвлүүхэн алхаж байсан нь хуримын сүрийг улам ч нэмээ биз ээ. Хурим хэний ч амьдралд хамгийн чухал үйл явдал. Түүнийгээ зөвхөн хосууд өөрсдөдөө төдийгүй, уригдсан олонд зориулан хийдэг. Тэрбээр ийм гоё хурим хийх гавьяатай хүн. Өрх толгойлсон бүсгүйн амьдралаар олон жил амьдарсан түүний хувьд энэ өдөр хорвоогийн хамгийн тансаг өнгө, сонгодог дуулал нь ч байсан байх. Эрхэм нөхөр С.Батбаатартай нь ч танилцсан. Үнэхээр ч түүний хэлснээр, “гурван нот доошилж ярихгүй” байхын аргагүй хүн юм билээ. Түүнийг би сайн нөхөртэй учирсанд баярлаж байгаа шүү. Хүний сайн, муу хараад л андашгүй байдаг. Тэгээд ч тэрбээр муу нэгнийг сонгоно гэж үү дээ.

Энэ бүхнийг орхин гол санаа руугаа оръё. Түүний дурсгахыг нь хүлээж байсан юм шиг “Зүгээр л нэг амьдрахсан” номыг нь авч уншиж амжаагүй байсан юм. Уншаагүйдээ харамсах сэтгэл төрсөн. “Ийм мэдрэмжтэй, сонирхолтой, цэгцтэй бичлэгийн хаагуур нь явсан юм бол” хэмээсэн харамсал байсан юм. Ажил тарж очингуутаа л бараг хоёр өдөрт уншаад дуусчихсан билээ. Маш чамбай, дүгнэлт, дүрслэл сайтай түүний нийтлэлүүд нь туйлын уншууртай байсан. Үнэхээр л “бичвэл бичсэн шиг, хийвэл хийсэн шиг, дуугарвал дуугарсан шиг байхыг хүсдэг” хүний шинж шуудхан харагдаж байсан.

Би Ц.Хуланг 1988 оноос мэднэ. Намайг “Улаанбаатарын мэдээ” сонинд ажиллаж байх үед яруу найрагч Ш.Уянга дадлага хийж байсан юм. Хөвсгөр цагаан малгайтай, хөөрхөн охин хаалга онгойлгон орж ирдэг байсансан. Тэр үед Хулан оюутан байсан байх. Авгай, хүүхэдтэй хүний хойноос гүйх түүнийг дотроо өрөвддөг байж билээ. Гэхдээ Хулан баргын хүнийг хайрлаж чадахгүй, гагцхүү тийм билэг танхай, авьяаслаг, толгой нь хоосонгүй хүнийг л хайрлах юм гэдгийг нь ойлгосон.

Дараа нь бид хоёр “Ардын эрх” сонинд хамт ажилладаг байлаа. Хаана ч явсан, инээд цалгиаж явдаг байсан. Инээх нь цаанаа л нэг хөөрхөн, эгдүүтэй. Түүний инээхийг сонсохдоо дуртай байдаг минь хэвээрээ. Дуу хоолой нь ч өвөрмөц. Үнэхээр шүлэг уншихаар заяагдсан хоолой. Дуулахдаа ч намбалаг байж мэдэх юм шүү. Өөрсдийгөө яруу найрагч гэдэг тэр үеийн годгоносон охид түүнийг муулахад би дургүй байсан. Хэн нэгнээс нь өмөөрч ч явсан үе бий. “Авьяастнаа хайрладаг байя л даа” гэдэг байж билээ.

Түүний шүлгүүд нь уншууртай. Сэтгэлд тогтохдоо амархан. Түүний зүрхний угаас элдэв хачиргүй гарсан болохоор тэр биз ээ. Би бол дуулж чаддаггүй хүн, “хэцүү үе” тохиолдоход Хулангийнхаа шүлгээр л гоёдог. Өөрөө биччихсэн аятай нүүр бардам байдагсан. Үнэндээ модернизм, энэ тэрийг нь ойлгодоггүй надад монгол ахуйтай, монгол ухааралтай, монгол эмзэглэлтэй шүлгүүд л таалагддаг. Өөр бусдынх нь шүлгийг цээжлэвч төд удалгүй мартагдчихдаг. Тэгэхээр би яруу найргийг хүнд цээжлэгдэх эсэхээр нь бас шүүж болно хэмээн боддог.

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх төсөл”-д ажиллаж байх үедээ би Ц.Хуланг шинэ жилийнхээ баяр дээр урьсан юм. Гол нь шүлгийг нь уншуулах гэж тэр шүү дээ. Тэрбээр шүлгээ уншихаас гадна биднийг хөгжөөж билээ. Монгол дээл, монгол малгайг донжтой нь аргагүй өмссөн түүнийг манай гадаад зөвлөх их л шохоорхонгуй харж байж билээ. Түүнтэй авахуулсан зураг бидэнд үлджээ. Одоо ч манайхан тэр баярын үдшийг дурсан ярьсаар байдаг.

Ц.Хулангийн нийтлэл, ярилцлагууд ч “хадаас” болдог байсан шүү. Далай ламтай хийсэн ярилцлага нь “Архиа бага ууж, айргаа тааваар хүртэцгээ” гэсэн нэртэй. Тэр үеэс хойш бараг зарлиг шиг сонсогдох болж дээ. Аав, охин хоёр тэр үед хамтдаа нэг сонинд ажиллаж байсан юм даг. Д.Цоодол гуай дандаа л хүн шоолж, бусдыг инээлгэж явдагсан. Тэр яриаг нь инээхгүй сонсохын аргагүй. “Яаж тэр бүхнийг ийм тод санадаг байна аа” гэж гайхахаар шүү дээ. “Намайг мэдье гэвэл аавыг минь, аавыг минь танъя гэвэл намайг мэдэх хэрэгтэй” гэж Ц.Хулан хэлнэ билээ. “Тэгээд ч Цоодолын Хулан юм уу, Хулангийн Цоодол ч юм уу” хэмээн омог бардмаар нэгэн ярилцлагад хариулсан байсан. Түүнд ааваасаа зээлэх, гуйх юм байхгүй, аавд нь ч охиноосоо авах зүйл үгүй. Тэд өөр өөрийн гэсэн ертөнцтэй найрагчид.

“Миний аав ард түмнээ зовоход нь зовж, жаргахад нь жаргаж яваа яруу найрагч гэдгээр би бахархаж, өөрөө ч тийм байхыг хүсдэг. Ерөөс аавын номлол энэ л билээ... Жинхэнэ яруу найрагч хүн юухан хээхэн дээр ч атугай ард түмэнтэйгээ хамт байх ёстойг миний аав алгуурхнаа ухааруулж, санаанд минь хадааж, шанаанд минь зуулгаж өсгөсөн юм... ” хэмээн тэрээр аавынхаа тухай бичжээ. Д.Цоодол гуайн “Харамчийнхны дууль”-ийг машиндаа сонсч явдаггүй хүн Монголд байхгүй болжээ. Энэ дуульд маш том философи байдаг. Хүн, цаг ирэхэд “амиа бусдаас харамлаж” чаддаггүй байх ёстойг бидэнд зөөлнөөр шивнэж буй нь тэр. Хүний нүдэнд хэдий харамч харагдавч цаана нь ямар агуу, өгөөмөр сэтгэл нуугдаж байдаг, бидний анзаардаггүй тэр үнэнийг хэлж өгсөн юм. Түүнийг сонссон хүн бүрт “Би ингэж чадах болов уу?” гэсэн асуулт өөрийн эрхгүй тавигддагийг Д.Цоодол гуай харин мэдэхгүй байж болох юм шүү.

Ц.Хулан өөрийнхөө тухай бичжээ. Түүнээс нь ямар хүүхэд байсан нь, одоо ямар хүн болсныг нь төвөггүй мэдэж болно. “Залуу насаа би нэг их шаргал өвсөн дундах ганцхан хөх цэцгээр дүрслэн бодном, энэхэн удаа. Бусдаас содон амьдарч, сондгойрохын бөөн хүслэн явжээ. Гэсэн ч миний залуу нас ихэнх хүний боддог шиг амар хялбар байсангүй. Хүүгээ хүн царайчлалгүй өсгөх гэсэн далдуур хар шор, хүүдээ аав болж чадаагүй хүний хойноос мөрөөсөх гуниг, энэ бүхний зэрэгцээ аавынхаа нэрийг унагачихгүйн шамдал, алдаа оноогоор дүүрэн он жилүүд байв” хэмээснээс харахад Ц.Хулангийн омголон хэрнээ уян зөөлөн авир нь эрхгүй санагдана. Тэр омогшиж ч чаддаг, уярч ч чаддаг. “...Бас л багад юмдаг. Хэзээний архи ууж, сүйд болдоггүй, уулаа ч авираа эвдэхгүй аав минь нэг удаа халамцуу ирээд, орон дээрээ хажуулдан нулимс бөмбөрүүлэн “Би хүүгүй болчихсон хүн” гэж уйлаад, би нулимсыг нь арчиж байснаа санадаг. Тэгээд эрэгтэй болж төрөхгүй яав даа гэж бодохын сацуу “эрэгтэй хүн тийм л өөр байдаг юм байх даа” гэж бас гайхаж байсансан. Эршүүд, омголон гэж эдүгээ намайг их бичдэг, үүнээс үүдэлтэй ч юм бил үү, хэн мэдлээ” хэмээжээ. Нээрээ эр хүнээс дутуугүй явах гэсэн хор шар нь үүнээс эхтэй ч байж мэднэ. Гэхдээ үүнээс илүү яруу найрагчдын хов жив, атаа хорсол, хань ижилгүй бүсгүйн амьдрал, Монголын хувь заяа түүнийг хурцлаа биз ээ. Тиймдээ ч эх орон, ард түмнийхээ төлөө сэтгэлээ чилээж явдаг байх.

“Сайн сайхныг, бас эмзэг арчаагүйг хамгаалж, хэзээ нэг цагт өмгөөлнө дөө гэж хойш тавьсаар явтал цаг хугацаа өнгөрчихсөн байх нь бий. Нэг л мэдэхэд өөрөө ч нэг бэртэгчин болж орхиод, зодуулан гангинах нялх гөлөг, нөхөртөө ч юмуу, дээрэлхүүлж буй ядмаг бүсгүйн дэргэдүүр жишимгүй өнгөрдөг болох вий... Хашир зөнгөр болж, орчлонгийн гоё сайхныг үл мэдрэн, энэ ертөнцөд мөнгө хөрөнгө хураахын тулд л ирчихсэн мэт загнах вий... Уран бүтээлдээ ч цаг үеэ ямар нэг хэмжээгээр эс тусгаж, цаг үеийнхээ өмнөөс үг хэлэх тэнхээгүй, эс тоож, эс ухаарсан мэт явах нь бас л амиа бодсон бэртэгчний араншин мөөн. Хүнд үг, малд шилбүүр л таарна бус уу гэж би гөжин, хэн хүнд, өөдгүй юмнуудад хүртэл зөөлөн аядуу байх гэдэг аавыгаа ч хааяа шүүмжилдэг тэрслүү үзэлтэн болсон юм. Амьдрал надад хялбар замыг өгч, хэн нэгний өмөг түшгийг эртхэн насанд минь соёрхсон бол ийм адайр амьтан болохгүй ч байсан уу, хэн мэдэхэв” хэмээн түүний өөрийгөө бүрэн илэрхийлсэн үгс байхад би юухан бичихсэн билээ. Гэхдээ л ийм ухаарал хүн бүрт эрт төлөвшдөгсөн бол Монгол орон хөгжлийнхөө дээд биш юмаа гэхэд дунд түвшинд хүрчихсэн байхсан.

“Би залуу хүн хойно аливаа алдаанаас өөрийгөө өдгөө ч бүрэн хамгаалагдсан гэж чадахгүй. Тэгээд ч хөгийн нийгэмд дасан зохицохын тулд “баг” өмсөх хэрэг гардаг. Харин хүн чанараасаа тэгтлээ урваж, голгүй муухай зүйл үйлдэж явсангүй гэж цагаатгах нь элбэг ээ. Хохирвол би өөрөө л хохирох тийм бүтэлгүй алдаанууд өнөө ч надаар дүүрэн байж мэдэх. Хүнийг хайрлах, гэнэхнээр итгээд хууртагдах, өөдгүй юманд таарсан хариуг нь барих... хүнд л байдаг алдаанууд шүү дээ... Дэрэндээ нүүрээ нааж уйлчихаад, өглөө нь юу ч болоогүй мэт гудамжаар огт өөр хүн болон инээж алхдаг асан он жилүүддээ би хайртай, нуухыг ч хүсэхгүй нь. Ертөнцийг, хүмүүсийг гоё сайхнаар төсөөлж, бодит амьдралд хичнээн өөр болохыг нь үзээд гутрахдаа эр хүнсэн бол агсан тавьмаар, нэг их сайхан шүлэг биччихээд хол явчихмаар үе ч бишгүй байсийм”. Түүний дотоод ертөнцийн тэсрэлт, зөрчил, ухаарал гээд бүгд нэвт харагдаж байгаа нь энэ. Ийм л болохоор тийм омголон байдаг биз ээ. Энэ бүхэн номных нь зөвхөн эхлэл. Цаана нь хүн дурлан уншмаар олон сайхан мөр, дурсамж, бодол эргэцүүлэл, ярилцлага, орчуулга, хөрөг, нийтлэл, судлал шүүмж бий. Тэр бүхнийг уншаагүй нь уншаасай хэмээн хүсч байна. Гэхдээ энэ номыг 4000 хүн уншсан байна аа. Түүнээс ч илүү борлогдохоор ном юм билээ. Би ч тэр номын буянаас хүртсэндээ талархнам. Ц.Хулан улаан уруул, улаан даашинз, улаан гутал гээд улаан өнгөнд дуртай. Энэхүү дур хүсэл нь ч түүний хэн болохыг хэлээд өгнө.

“Монгол хүн өөрийн дурсамж, дурдатгалаа голдуу л нас дээр гарсан хойноо, ихэнх нь түүнийг таньж мэдэхээ больчихсон, эрт цагийн явдлуудын өнгө будаг нь халцартлаа мартагдчихсан үед, дурсамжийнх нь гэрчүүд цагийн эрхээр өвгөрсөн, өөр ертөнцөд буцсан тэр үед бичдэг, зарим нь бүр тэрийгээ ч амждаггүй.

Би тэгэмгүй байна. Сайн хүнийг сайн гэдгийг, өөдгүй муухайг нүүрийг нь улалзтал дуудах нь цаг хугацаа хүлээгээд байхаар эд биш ажээ. Нэг л мэдэхэд сайн нь түрүүлээд одсон, муу нь толгойд гараад гаарчихсан, нэг л мэдэхэд өрөөлийг цэгнэх нь бүү хэл, өөрийнхөө хэн гэдгийг ч анзаарахаа больсон явдаг нь хүний унаган алдаа юм хойно, адгуу зант би энүүхэн бичил цадигийг яг өнөөдөр үлдээнэ гэж зориглосон юм аа. Тэгэхээр энэ ном-миний харуусал, итгэлийн дуун юм” хэмээн өмнөтгөлдөө бичжээ. Түүний бичсэнийг би хоёр гараа өргөн дэмжиж байна. Бид яагаад бусдыгаа амьд сэрүүнд нь магтаж болохгүй гэж. Өнгөрсөн хойно нь амаа барьж, монгол хэлний үгсийн сангаас хамаг сайхан үгийг нь эвлүүлэн бичдэгээ болимоор. Тиймдээ ч би Монголын чадалтай, оюуны өндөр чадамжтай эмэгтэйчүүдийг дэмжсээр ирсэн, дэмжсээр ч байх болно. Ц.Хулан миний хайртай яруу найрагч, тиймээс түүний шүлгээр гоёсоор байх болно.

З.Мэндсайхан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан