-Хөдөлмөрийн маргаантай холбоотой гомдол барилгын салбарт элбэг байна-
Сүүлийн жилүүдэд барилгын салбар өргөжин тэлж байгаа. Энэ хэрээр уг салбарт ажиллах боловсон хүчний эрэлт, хэрэгцээ нэмэгдэх болсон. Хөдөө, орон нутгаас шилжин ирсэн залуус ихэвчлэн барилга дээр ажилладаг. Мөн оюутнууд зуны амралтаараа сургалтын төлбөрөө олохын тулд барилгын хүнд хүчир ажил хэмээн шантралгүй хөдөлмөрлөх нь бий. Залуус боломжийн цалинд татагдаж, барилга дээр ажиллаж байна.
Гэвч компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг мөрддөггүй, залуус сонор сэрэмжтэй ажилладаггүйгээс осолд өртөх явдал элбэг байдаг. Тэгвэл үүнээс дутахгүй нэг бэрхшээл нь хөдөлмөрийн гэрээ хийгээгүйгээс үүдэн цалин хөлсөө авч чадахгүй байх явдал юм. Уг бэрхшээл ихэвчлэн туслах ажилтанд тохиолддог.
Залуус хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй барилга дээр ажиллаж байгаад цалин хөлсөө авч чадалгүй хохирсон талаархи гомдол Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах хороонд мэр сэр ирдэг байна. Гэхдээ энэ нь барилгын салбарт ажил олгогч, ажилтны хооронд цалин хөлстэй холбоотой маргаан ховор гардаг гэсэн үг биш аж. Иргэд хөдөлмөрийн маргааныг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандахад зардал, цаг хугацаа их шаарддаг. Мөн хөдөлмөрийн гэрээ хийгээгүй, ажиллаж байсан гэх баталгаа хомс тул заргаа авч чадахгүй хэмээн үзэж, ихэнх тохиолдолд хуулийн байгууллагад ханддаггүй байна. Тухайлбал, шүүхээр шийдэгдсэн 1000 хэргийн 0.2 хувь хөдөлмөрийн маргаантай холбоотой хэрэг байжээ. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн маргаантай холбоотой шүүхээр шийдсэн хэрэг цөөн тоотой байдаг гэсэн үг.
Залуус барилга дээр ажиллахдаа цалин, хөлсөө аман байдлаар тохирдог. Сарын эцэс болж цалингаа авах гэхэд ажил олгогч янз бүрийн шалтгаан хэлж цалинг нь хасах, цаашлаад ажлын хөлсийг өгөхгүй байх нь цөөнгүй. Энэ үед залуус шүүхэд хандах сонирхолгүй байдаг. Шалтгаан нь шүүхэд хандахад өмгөөлөгч авах зэргээр зардал их гардаг, мөн цаг хугацаа шаарддаг хэмээн боддогтой холбоотой. Түүнчлэн, хөдөлмөрийн гэрээ хийгээгүй учир ямар нэг нотолгоо гаргаж чадахгүй гэж үздэг байна.
Тэгвэл цалин хөлсөө бүрэн авч чадаагүй, мөн үйлдвэрлэлийн осолд өртөөд хөдөлмөрийн гэрээ хийгээгүй гэдэг шалтгаанаар хохирч үлдэж байгаа бол Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах хороонд хандах хэрэгтэй аж. Тус хороо иргэдийн өргөдлийг хүлээн авч, нэгээс хоёр долоо хоногийн хугацаанд асуудлыг тодруулж ажил олгогчдод зөвлөмж гаргадаг байна. Өөрөөр хэлбэл, ажил олгогч хуулийн заалт зөрчсөн болохыг тогтоож, ажилтанг хохиролгүй болгохыг сануулдаг гэсэн үг.
Зарим хүн тухайн компанитай ямар ч гэрээ хийгээгүй бол хариуцлага хүлээлгэх боломжгүй хэмээн ойлгодог. Гэтэл энэ нь буруу аж. Цалингийн цэс зэргээр таныг өмнө нь тус компанид ажиллаж байсныг шүүх, хамт ажиллаж байсан хүмүүсээс мэдээлэл авах тогтоох олон арга байдаг байна. Иймээс иргэд цалин хөлсөө бүрэн авч чадаагүй, үйлдвэрлэлийн осолд өртөөд нөхөн олговор аваагүй, ажлаас үндэслэлгүй халагдсан зэрэг бэрхшээлтэй учирсан бол Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах хороонд хандах нь зүйтэй. Хэрэв Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах хорооны шийдвэрийг ажил олгогч хүлээн зөвшөөрөхгүй бол та шүүхийн байгууллагад хандах хэрэгтэй.
Г.Батзориг