gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     6.17
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хүүхдүүд цэцэрлэгтээ даарч байна

Нийгэм
2008-09-25
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-09-25
Хүүхдүүд цэцэрлэгтээ даарч байна
Нийслэлийн хэмжээнд орон сууц удирдах газрын харьяа мянга гаруй орон сууц байдаг. Үүнээс өчигдрийн байдлаар 73 байр дулаанаа авч чадаагүй байна. Тэдгээр нь Ханын материал, 25 дугаар эмийн сан, Биокомбинат, арьс ширний болон нэхмэлийн үйлдвэрийн орчмын хэсэг байр аж. Уг нь айл өрхөд есдүгээр сарын 15 гэхэд, аж ахуй нэгж, албан байгууллагад аравдугаар сарын нэгэнд халаалт өгсөн байх ёстой. Харин төмөр замын ажилчдын хүүхдүүдийн Ган-зам I, II, III цэцэрлэгийн халаалтыг есдүгээр сарын 20-нд өгдөг юм байна. Гэтэл 25 дугаар эмийн сангийн орчмын есөн шар байрны СӨХ-ны буруугаас хүүхдүүд өнөөдөр даарах болжээ. Учир нь тус СӨХ дулааны шугам сүлжээнийхээ засварыг хугацаандаа хийгээгүйн улмаас "Ганга-Өргөө" контор дулаан өгөөгүй юм байна. I цэцэрлэг бол 24 цагийнх. Тэнд төмөр замын хөдөлгөөний ажилчдын 130 гаруй хүүхэд явдаг. II цэцэрлэгт нь 150, V цэцэрлэгт 300 гаруй хүүхэд хүмүүждэг байна.

Хүүхдүүд ямар байдалтай байгаа талаар сурвалжлахаар цэцэрлэгүүд рүү өчигдөр очлоо. I цэцэрлэгийн эрхлэгчийн ярьснаар үүрээр хүйтэн хонож байгаа болохоор хүүхдүүд их даарч, орондоо шээх болжээ. Шөнө хүүхдүүдэд хөнжил нөмрүүлж байгаа ч тэр нь олон дахин угаасны улмаас илчээ алдсан гэнэ. Тэднийх V цэцэрлэгтэй ойр байдаг. Эдний хоёр цэцэрлэгт өчигдөр халаалт өгнө гэж "Ганга-Өргөө" мэдэгдсэн байна. Гэвч 17.00 цагийн байдлаар халаалт ирээгүй байлаа. Харин II цэцэрлэгийн дулааныг "Есөн шар" СӨХ засвараа хийж дууссаны дараа өгөх юм байна. Учир нь тэдгээр хуучны есөн шар байрны шугам сүлжээ цэцэрлэгтэй нэг байдаг аж.

Тус цэцэрлэгт очиход хүүхдүүд
цэцэрлэгийн дунд бүлгийн үдийн ундаа ууж байв. Ганц нэг өлчир хүүхэд нимгэн хувцастай байсныг эс тооцвол бүгд өвлийн зузаан ноосон цамц өмсчээ, Даарч бээрсэн хүүхдүүдийн заримынх нь хамраас нус гоожоод даарсан байлаа. Хүүхдүүд "Даарч байна. Ий тий тий" гэж шулганалдаж байв. Дунд ангийн багш С.Тайванжаргал "Ойрын үед хүүхэд цөөрч байна. Анги танхим хүйтэн, дээрээс нь халуун ус байхгүй болохоор халдварт өвчин гарч болзошгүй. Бид тийм байдлаас урьдчилан сэр-гийлж гэр хорооллын цэцэрлэг шиг усаа халааж, хүүхдүүдийнхээ гар дээр гоожуулан угаалгаж байна. Тэдний унтлагын цагаар хувцастай нь унтуулж байгаа" гэлээ. "Ганга-Өргөө" конторын дарга М.Буддоржоос ямар учраас халаалт өгөхгүй байгаа талаар тодруулахад "I, V цэцэрлэгийн халаалтыг өнөөдөр(өчигдөр) өгөхөөр зэхэж байна. Харин II цэцэрлэгийн халаалтыг "Есөн шар" СӨХ шугам сүлжээнийхээ засварыг хийсний дараа өгнө. Гэхдээ энэ сарын 28-ныг болтол засвараа хийхгүй бол халаалт өгөхөөс өөр аргагүй. Гэхдээ шаардлага хангахгүй шугам хоолой өвөл хөлдөхгүй гэх баталгаа алга.

Хэрэв тийм байдалд хүрвэл халаалтаа зогсоож таарна" гэв. Тэдгээр гурван давхар есөн шар байр подвальгүй болохоор шугам I сүлжээ нь дээврийнхээ хонгилд байдаг аж. Тиймээс "Ганга-Өргөө" компани СӨХ-оог хоолой аваад өгвөл шугам сүлжээг доош нь буулгаж, үнэ төлбөргүй засварлая гэж шаардсан боловч биелүүлээгүй байна. Өнгөрсөн өвөл X хорооллын газар доорх шугам хагарахад тэдгээр есөн шар байр хөлдөж, 380 айл хэцүүдэж байсан удаатай. Өнөө жил тийм байдал болохыг мэргэжилтнүүд үгүйсгэхгүй байна.

М.Мөнхцэцэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан