Шинэ жил хаяанд тулсан энэ өдрүүдэд хүмүүс тэр дундаа хүүхэд бүрийн сэтгэлд цасан охид, ойн амьтдаа дагуулан цан хүүрэг татуулан айсуй өвлийн өвгөн буудаг. Багачуудын тэрхүү хүлээлтийг арилгаж тэдний дунд бодитоор бууж ирдэг өвгөн бол ардын жүжигчин Ц.Гомбосүрэн агсан байлаа. Түүний халааг авч өвлийн өвгөнд өргөмжлөгдсөн гавьяат жүжигчин Б.Жаргалсайхантай энэ сэдвээр хөөрөлдлөө.
-Таны хувьд шинэ жилийн уур амьсгал
нэлээд эрт ордог байх. Урилга заллага ихтэй л явна уу?
-Тэгэлгүй яахав. Миний ажил
арванхоёрдугаар сар гарангуут л эхэлнэ шүү дээ. Сүүлдээ бүр сойдог морь шиг л
болчихдог юм байна. Арванхоёрдугаар сар гаруут л эхнэр, хүүхдүүдээсээ
"Хөөе, өвөөгийн хувцас хунар хаана байна. Гаргаж арчиж цэвэрлэ,
угаа" гээд бөөн юм болно. Гэр бүлээрээ л сүйд болно. Урилга заллага гэх
юм уу даа өөрийнхөө очих ёстой газруудын жагсаалтыг гаргасан чинь энэ сард
нийт 30 гаруй газрын ёолконд орохоор болчихож. Хамгийн сүүлд 31-ний өдөр
Хүүхдийн харшийн ёолконд дараа нь "Алтан сарнай"-д ороод л энэ
жилийн ажил дуусах юм шиг байна. Ингэж явсаар нөгөө загасчны морь
усгүй гэдэг шиг өөрийнхөө хүүхдүүдэд ч бэлэг өгч амждаггүй.
-Та өвлийн өвгөний халааг аваад
хэдэн жил болж байгаа билээ?
-Дөрөв дэх жилдээ өвлийн өвгөн болж
байна. Сайхан ажил юм байна. Монголынхоо ард түмэн хүүхэд багачууд бүх л
хүмүүст сайн сайхныг хүсэн ерөөж бэлгээ гардуулж тараагаад явж байна гэдэг
үнэхээр сайхан юм.
Жүжигчин хүний хувьд өвлийн өвгөн гэсэн эрхэм хүндтэй ажлыг хийж байгаадаа баяртай байдаг. Ц.Гомбосүрэн гуайгаас хойш өвлийн өвгөн болох хүнийг хайж хэд хэдэн хүнээс намайг сонгосон явдалд их баярлаж явдаг. Өвлийн өвгөн бол тэр аугаа хүний бүтээсэн том дүр. Энэ дүр төрх Монголын ард түмний сэтгэлд нь хоногшиж үлдсэн. Ийм том хүний үйл хэргийг залгамжилж авч явна гэдэг бол маш их хариуцлага, нэр төрийн хэрэг гэж бодож явдаг.
-Таныг хорих ангид өөрийн биеэр очиж
тэнд байгаа хүүхдүүдэд хувиасаа бэлэг тарааж баярлуулсан гэж сонссон?
-Бэлэг тараах буяны ажил маань
дөнгөж эхэлж байна. Өнгөрсөн жилээс эхэлсэн л дээ. Түрүү жил
"Нарантуул" зах дээр өөрөөсөө давсан хүнд ажил хийж байгаа хүүхэд
багачуудад бэлэг тараасан. Харин өнөө жил Зайсангийн хүүхдийн хориход
очиж бэлэг тараасан. Мөн гуравдугаар сургууль дээр ч очсон. Цаашдаа энэ
ажлаа өргөжүүлж олон хүүхэд хамруулъя гэсэн бодолтой байгаа. Найз нөхөд маань
үүнийг дэмжиж арванхоёрдугаар сар гарангуут аян болгон өргөжүүлээд
хамтарсан ажил болгоё гэсэн санал тавьж байгаа. Хөгшин залуу гэлтгүй хүн
болгон бэлэг авах сонирхолтой байдаг. Тэр утгаар нь ялангуяа хүүхдүүдэд
өвлийн өвгөн гэж байдаг юм шүү гэдэг итгэл үнэмшил төрүүлэхийн тулд ийм ажлыг
эхлүүлсэн. Хорих ангид байгаа хүүхдүүд их л баярлаж байх шиг байсан. Хүүхдүүд
өвлийн өвөөдөө зориулж мэндчилгээ дэвшүүлж ая дуугаа өргөсөн. Тодорхой
хэмжээгээр эрхээ хасуулаад хүмүүжиж байгаа хүүхдүүдийг их бага нь хамаагүй
урамшуулах ёстой гэдэг үүднээс өнөө жил тийм сонголт хийсэн.
-Ц.Гомбосүрэн гуай 50 гаруй жил
өвлийн өвгөн болсон байдаг. Тэр олон жилийн туршид урт цагаан дээл, нөмрөг
өмссөн, таяг тулсан өвгөн зөвхөн монгол хүүхдүүдэд л төсөөлөгддөг?
-Ц.Гомбосүрэн гуай 20 хэдэн
настайгаасаа эхлээд 56 жил өвлийн өвгөн болсон гэж ярьдаг. Аль ч улс орны өвлийн
өвгөний хувцсыг ажиглахад манайх шиг гоё биш. Европт бол улаан өнгийн санта
клаус л байна. Манай өвгөн бол онцлогтой бас цагаан өнгийн хувцас сонгосон нь
гайхалтай. Цагаан өнгө гэдэг бол бүх юмны сайн сайхны бэлгэ тэмдэг байдаг.
Монголчууд энэ тал дээр их зөв сонголт хийсэн ухаалаг ард түмэн юм
байна гэж боддог.
-Таны хувьд хүүхэд ахуй цагтаа
өвлийн өвгөнөөс бэлэг авч л байсан байх. Өвлийн өвгөн байдаг гэдэгт итгэдэг
байв уу?
-Би өвлийн өвгөн жинхэнэ утгаараа
байдаг гэж өөрөө боддог байлаа. Миний сэтгэлд хоногшиж үлдсэн өвлийн өвгөн бий
л дээ. Би Дундговь аймагт төрж хөдөө өссөн хүүхэд. Бага ангид
байхдаа онц сурдаг хүүхэд өвлийн өвгөн ааваас бэлэг авдаг байлаа. Нэг, хоёрдугаар
ангид байхдаа өвлийн өвгөн жинхэнээсээ байдаг гэж ойлгодог байсан. Тухайн үед
манай Дундговь аймгийн волейболын гавьяат тамирчин Доржсүрэн гэж багш байдаг
байсан. Тэр багш өвлийн өвгөн болно. Миний сэтгэл зүрхэнд одоо
хүртэл тэр өвгөний дүр хоногшоод үлдчихсэн. Сайхан том биетэй өвгөн
байсан. Дараа нь 1977 онд Улаанбаатарт шилжиж ирснээс хойш Ц.Гомбосүрэн
гуай. Ийм л хоёр хүн миний зүрх сэтгэлд бууж үлдсэн байдаг. Харин Ц.Гомбосүрэн
гуайгаас би бэлэг авч явсангүй. Хамт ажиллаж байсан цаг үе л том
бэлэг байж дээ. Би тэр хүнтэй ажиллаж алдарт Отелло жүжигт Касёгийн
дүрд тоглож байснаа азтайд тооцож явдаг.
-Ц.Гомбосүрэн гуай амьд ахуй цагтаа
тантай уулзаж залгамж халаагаа өгөх талаар ярьж байсан уу?
-Энэ талаар ярилцаж байгаагүй.
-Өвлийн өвгөний хувцас нь танд
байдаг гэж сонссон юм байна?
-Ц.Гомбосүрэн гуайн өмсөж байсан
хувцас нь надад уламжлагдаад ирсэн. Энэ хувцсыг би хоёр ч жил өмссөн. Дээл,
малгай бүх хувцас нь надад хадгалагдаж байна. Тэр хувцас надад түүх болж үлдэх
хувцас даа. Өнгөрсөн жил өөртөө шинээр хувцас хийлгэсэн. Тэр
хүний олон жил өмсөж, хэрэглэж байсан эерэг энергитэй хувцаснаас би өөртөө
заавал хэрэглэх ёстой гэж боддог. Энэ утгаараа одоо Ц.Гомбосүрэн гуайн
хэрэглэж байсан нөмрөгийг нь хэрэглэдэг. Тэр нь надад эрч хүч
өгч байгаа юм шиг сайхан санагддаг.
-Та харьцангуй залуу хүн. Хүүхдүүд
дунд ороод өвөө өвөө гэж дуудуулах эхлээд эвгүй байсан уу?
-Үгүй ээ. Харин ч гоё.
Мэргэжилтэй маань холбоотой байх. Харшийн ёолкон дээр очиход хүүхэд бүр
л өвөө өвөө гэнэ. Үзвэрийн арга хэмжээ дуусаад хүүхэд бүр өвөөгөөсөө бэлгээ
авна гээд жагсаад сүйд болно. Бэлгээ аваад нүдэндээ оч гэрэлтүүлэн яваа
хүүхдүүдийг харахаар их сайхан. Тиймээс тэдний хүсэл мөрөөдөл, зүрх
сэтгэлд өвлийн өвгөн аав байдаг юм шүү гэдгийг би баталж өгөхийг л хүсдэг. Нэг
зүйл сонирхуулж хэлэхэд Европын орнуудад өвлийн өвгөний холбоо гэж байдаг
юм билээ. Тэр холбооны өвгөнүүд шинэ жил дөхөөд ирэхээр цугларч
энэ жил ямар мэндчилгээ дэвшүүлэх талаараа ярилцаж санаа оноогоо нэгтгэдэг.
Манайд ч ийм байх хэрэгтэй гэж боддог.
-Та засагчны морь усгүй гэдэг шиг
хүүхдүүдээ баярлуулж чаддаггүй гэж жаахан гомдолтой байх шиг. Таны бага
хүүхэд хэдтэй вэ. Тэр таныг жинхэнэ өвлийн өвгөн гэж боддог уу?
-Бага охин зургаан настай. Гэр
орондоо хувцас хунараа сольдог болохоор мэднэ л дээ. Гэхдээ л өвлийн өвгөний
хувцсаа өмссөний дараа аав бишээр л харьцана. Өвөө өвөө гээд л гүйгээд
байна. Сүүлийн өдрүүдэд ихэвчлэн оройтож харьж байна. Өвгөний
хувцастай шууд гэртээ ороход охин маань өвөө ирлээ гэдэг. Аав ирлээ гэхгүй.
Аав гэдгийг мэдэж байгаа ч хувцсаа өмсөөд сахлаа зүүчихээр өвлийн өвгөн л
буугаад байдаг юм шиг байгаа юм.
Д.Цогзолмаа