Иж бүрдэл зэрэг хамгийн орчин үеийн багаж төхөөрөмжүүд Монгол Улсад орж байгаа бөгөөд зарим нэг нь улсын хэмжээний томоохон эмнэлгүүдэд ч байхгүй гэнэ. Монгол Улсын Засгийн газраас Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа "Эрүүл мэндийн салбарын хөгжил-2" төслийн хүрээнд нийт 21 аймагт гэмтлийн кабинет байгуулж, тус кабинетүүдэд эмнэлгийн багаж тоног төхөөрөмж хүлээлгэн өгөхөөр болжээ. Сүүлийн үед улсын хэмжээнд осол гэмтлийн тоо улам бүр нэмэгдэж байгаа учраас осол гэмтлийн тусламж нэн шаардлагатай болоод байгаа билээ. Иймд ЭМЯ-наас дээр дурдсан төслийн хүрээнд аймаг тус бүрт гэмтлийн кабинет байгуулсны зэрэгцээ тэдгээрт шаардлагатай байгаа нийт 205 сая төгрөгийн өртөг бүхий осол, гэмтлийн багаж, тоног төхөөрөмжийг шинээр тавьж олгох юм. Эдгээр зүйлд дээд болон доод мөчний мэс заслын иж бүрдэл, универсаль дриллийн иж бүрдэл зэрэг хамгийн орчин үеийн багаж төхөөрөмжүүд орж байгаа бөгөөд зарим нэг нь улсын хэмжээний томоохон эмнэлгүүдэд ч байдаггүй ховор эд гэнэ. Дашрамд дурдахад Монгол Улсын засгийн газраас Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа "Эрүүл мэндийн салбарын хөгжил-2" төсөл нь 2004 оноос эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд таван аймгийн 14 сум дундын эмнэлэг, 74 сумын эмнэлэгт нийт 2,8 сая ам.долларын өртөг бүхий хэт авианы оношлогооны аппарат, эмнэлгийн анхан шатны тусламжийн багц, нийгмийн эрүүл мэндийн сургалтын техник хэрэгсэл олгохоос гадна мөн багийн бага эмч нарыг мотоцикль, өврийн компьютерээр тус тус хангажээ.
Б.Анхаа