Буулгах захирамж танилцуулалгүй иргэний өмчид халдсан хэргийн талаар бид сурвалжлан хүргэж байна.
Бодит байдалд Баянгол дүүргийн Засаг дарга Ж.Оросоогийн захирамж гарсны дагуу гэх хэрнээ захирамжийг иргэнд танилцуулалгүй тус дүүргийн Өмч газрын харилцааны албаныхан иргэний өмчид халдсан тухай өмнө мэдээлсэн.
17 дугаар хороонд анх аваарын гарцтай барьж, ашиглалтад оруулсан хуучны 62, 63, 64, 65, 66, 67 гэсэн орон сууцны байрууд байх бөгөөд хохирсон иргэн Ш.Сонинхүү 67 дугаар байранд оршин суудаг учир уг байрны аваарын гарцны шатыг ашиглан өөрийн эзэмшдэг хоёрдугаар давхрын тагтыг өргөтгөжээ.
Хоёрдугаар давхрын коридорын хэсгээс гадагш гарсан тагтны доор харалдаа байх нэгдүгээр давхрын аваарын гарц бүхий шатыг ашиглан, уг шатан дээр өргөтгөл барьсан байна. Барихдаа хаалгыг чигээр гардаг бус баруун тийш гардаг байхаар харуулан гаргажээ. Үүнийг Мэргэжлийн хяналт "Аваар осол боллоо гэхэд иргэд чигээрээ гарах ёстой. Баруун тийш эргэж гарах нь гадагш саадтай буюу хугацаа алдаж нэвтрэхэд хүргэнэ" гэж үзжээ.
Өргөтгөлийг зөвшөөрөлгүй, нийтийн эзэмшлийн газарт барьсан гэсэн Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтийн дагуу захирамж гаргасан, хохирсон иргэн маргавал надтай биш дүгнэлт гаргасан мэргэжлийн хяналттай маргах хэрэгтэй хэмээн Засаг дарга Ж.Оросоо тайлбарласан. Гэвч тэрхүү дүгнэлтийг буруу гаргасан хэмээн дээд албан тушаалтан нь хэсэгчлэн хүчингүй болгосон байна.
62, 63, 64, 65, 66, 67 дугаар байрууд давхар бүртээ коридороос гадагш гарсан тагттай. Тагтыг СӨХ-ноос айлуудад эзэмшүүлсэн бөгөөд айлууд авдар сав зэрэг илүү зүйлаа тавьж хадгалж байдаг. Хоёрдугаар давхрын тагтыг иргэн Ш.Сонинхүү эзэмшдэг бөгөөд сар бүр зохих мөнгийг төлж иржээ.
Энэ тагтан дээр өргөтгөл хийснээр нэгдүгээр давхрын аваарын гарцыг хаасан хэмээн төрийн байгууллагууд үзэж, дүгнэж байгаа бол СӨХ болоод оршин суугчид харин өөр зүйл хэлж байна.
Харин тус байрны СӨХ-ны Удирдах зөвлөлийн дарга Ч.Мөнхшүр:
-Аваарын гарц хаасан гэдэг нь худлаа. Харин ч онгойлгодоггүй хаалгыг хаалга гаргаж нээж өгсөн. Архичид тэнүүлчид цуглаад архи уугаад байдаг байсан шатан дээр өргөтгөл барьснаар орчин цэвэрхэн болсон. Оршин суугчид ч маш дуртай байсан.
Аваарын гарц хаасан гэх юм бол манайх шиг зохион байгуулалттай бүх байрны гарцыг улаан тоосгоор битүүлж хаагаад, залгуулаад харин ч нийтийн эзэмшлийн талбай руу оруулаад өргөтгөл барьчихсан байна.
Ш.Сонинхүүгийн барьсан өргөтгөл нийтийн эзэмшлээс хомслоогүй, гарц орц хаагаагүй байхад учир зүггүй ирээд нураачихсан. Нэг хүүхэн гомдол гаргалаа гээд нураачихсан. Гомдол гаргавал нураадаг, гаргахгүй бол нураадаггүй тогтолцоотой юмуу, ойлгохгүй байна.
67 дугаар байрны хоёрдугаар давхрын оршин суугч Т.Оюун:
-Нэгдүгээр давхрын аваарын гарцны шат манай цонхны харалдаа болохоор архичид ирж нийлж архи уугаад, бохир тариад их хэцүү байдаг. Дээрээс нь манай байрны орцоор орж ирээд гэрийнхээ хаалганд хүртэл их тойруу, харанхуй коридор явдаг. Урт харанхуй коридороор явж орж, гардаг учраас хоёрдугаар давхарт өргөтгөл барьсан нь миний хувьд шууд доошоо буухад их амар байсан.
Энэ өргөтгөл барьснаар аваарын гарц хаагаагүй. Өөр байруудыг хараад байхад аваарын гарцыг битүүлээд шавардчихсан, эсвэл залгаад өргөтгөл барьчихсан хаачихсан харагдаж байдаг.
67 дугаар байрны оршин суугч М.Амар:
Аваарын гарц нээлттэй л байх ёстой. Гарц хааж өргөтгөл барих нь буруу зүйл.
63 дугаар байрнаас бусад байрны нэгдүгээр давхрын аваарын гарцыг хэзээ ч онгойхгүйгээр таглаж хаасан байна. Зарим байранд 2014 онд өргөтгөл барьсан хэмээн оршин суугчид хэлж байлаа.
Энэ байруудад ийм өргөтгөл барьж байхад Мэргэжлийн хяналт, Газрын алба, дүүргийн Засаг дарга хаана байв... яагаад нураасангүй вэ. Бодит байдал дээр жинхэнээсээ аваарын гарцыг хаагаад, нийтийн эзэмшлээс хумсалчихсан байна. Зарим байруудын аваарын гарцыг битүүлээд шавардчихсан байна.
Үнэхээр аюул нүүрлэлээ гэхэд энэ гарцуудыг ашиглаж чадахгүй.
Анх хорин жилийн өмнө ингэж өргөтгөн үйлдвэр үйлчилгээ явуулахыг дэмжиж байсан одоогийн Улаанбаатар хотын Засаг дарга Э.Бат-Үүл албан тушаалынхаа хугацаанд энэ асуудалд цэг тавих, өөрөөр хэлбэл нэг тийш шийдэх нь зүйтэй юм.
Үргэлжлэл бий...