Шинэчлэн батлагдсан Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн талаар Хууль зүйн сайд Д.Дорлигжав болон Хууль зүйн Байнгын хорооны дарга Д.Ганбат нар мэдээлэл хийлээ.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, “Цаг хугацаа шаардсан эдгээр хуулийг дагаж, хамгийн багадаа таван хууль баталж байж Эрүүгийн болон Зөрчлийн хууль цогцоороо хэрэгжих боломж бүрдэнэ гэдгийг онцоллоо.
Хууль зүйн сайд Д.Дорлигжав, “Шинэ Эрүүгийн хуулийг мэргэжлийн түвшинд авч үзвэл эргэлт авчирсан хууль болсон. Харин захиргааны шинжтэй, хуульд байсан 220 гаруй заалтыг нэгтгээд Зөрчлийн тухай хуулийг багцлан гаргасан. Дээрх хуулийг ирэх оны есдүгээр сарын нэгнээс мөрдөнө. Үүний өмнө эдгээр хуультай холбоотой хуулиудыг УИХ-аар батлуулах, боловсон хүчнээ сургаж бэлтгэх, гарын авлага хэвлүүлэх, бүтэц зохион байгуулалтаа хийх зэрэгт салбарынхан өөрсдийгөө бэлтгэж байна” гэсэн юм.
Цалингийн доод хэмжээг гэнэт өөрчлөхөөр хэрэг биш байсан юм хэрэг болоод, хөнгөн байсан хэрэг хүнд рүү шилждэг. Тоо өөрчилсний төлөө ялын бодлого өөрчлөгддөг байсан гэсэн үг.
-Эрүүгийн хуульд хүн гүтгэх гэдэг шинэ гэмт хэрэг оруулсан байсан. Энд сонгуулийн үеэр хүн гүтгэвэл эрүүгийн хариуцлага тооцно гэж байгаа. Яагаад заавал сонгууль гэж заасан юм бол. Энэ нь улс төрчдийн өөрсдөдөө зориулсан заалт гэх хардлагыг бий болгож байна?
Д.Ганбат: -Засгийн газраас өргөн барьснаар Эрүүгийн хуульд гүтгэлэгт бүхэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгасан байсан. Хууль зүйн Байнгын хороо болон УИХ-ын чуулганаар ярилцаад, Зөрчлийн хууль руу оруулсан. Гүтгэх хэрэгт хэвлэлийнхэн их холбогддог. Үүнийг далимдуулаад эрүүгийн хэрэг үүсгээд хэвлэлийн амыг барьж байна гэсэн шүүмжлэл гарсан учраас Зөрчлийн хууль руу оруулж, торгох шийтгэл оногдуулдаг болсон.
Гэхдээ нэг биш гурван зүйл заалтаар эрүү үүсгэж байгаа. Нэгдүгээрт, сонгуулийн үеэр хүн гүтгэвэл эрүүгийн хэрэг үүсгэнэ. Энэ нь ямар учиртай вэ гэхээр сонгууль бол ард түмний төрөө байгуулж байгаа үйл явц. Энэ үйл явцыг ямар нэг байдлаар нөгөө тийш эргүүлж, гүтгэлэг хэрэглэж магадгүй гэж үзээд энэ үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэхээр заасан.
Хоёрдугаарт, гэмт хэрэгт холбогдуулаад хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд хүнийг гүтгээд эрүү үүсгэвэл энэ тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэнэ.
Гуравдугаарт, шүүх ажиллагааны явцад шүүгч эсвэл прокурор ч юм уу хүнийг гүтгэсэн зүйл байвал үүнд эрүү үүсгэхээр хуульчилсан байгаа.
-Эрүүгийн хуулийг шинэчлэн баталснаар Монгол Улс цаазын ялыг халлаа. Тэгэхээр цаазаар авахын оронд бүх насаар нь хорино гэж ойлгож болох уу?
Д.Дорлигжав: -Цаазын ял бол алга болсон. Үүний оронд бүх насаар нь хорих, болон бусад оронд хэрэглээд үр дүнд хүрээд байгаа туршлагыг авсан. Дэлхийн бусад улс оронд хэрэглээд байгаа зүйлийг Монгол Улс практик болгох ёстой.
Миний санаж байгаагаар Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч сонгогдсоноос хойш шүүхээс цаазаар авах ял оноосон ч хүсэлт гаргасан хүн болгоныг уучилсан. Уучлаад 25 жил хүртэлх хорих ялтай явж байна. 2009 оноос хойш цаазын ялыг хэрэглээгүй. Үүнийг ялыг бодлогын хувьд зөв зүйтэй гэж үзсэн.
-Ял шийтгэл дэх гэрийн хорионд байлгах асуудал. Гэрийн хорионд байгаа эсэхийг хэн, яаж хянах вэ?
Д.Дорлигжав: -Гэрийн хорионд байлгах гэдэг бол бусад улс оронд өргөн хэрэглэдэг ял шийтгэлийн практик. Үүнийг Монголын системд оруулж ирэх нь зүйтэй гэж үзсэн. Электрон техник ашиглаад гэрийн хориог хэрэглэх боломжтой болсон.
Тэр хүний гарч болохгүй хүрээ, хязгаарыг програмчлаад компьютерт оруулаад өгнө. Энэ байшингаас 20 метрээс илүү холдохгүй ч гэдэг юм уу. Түүнээс холдонгуут хяналтын төв дээр дохио ирнэ. Тухайн хүн энэ хязгаарыг зөрчвөл биеэр эдлэх ял болгож хувиргана. Батлагдсан Эрүүгийн хуулийн 60-аад зүйл ангид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар болсон. Зорчих эрхийг долоо хоногоос таван жил хүртэл хугацаагаар хязгаарлана.
-Торгуулийн хувь хэмжээг өөрчилсөн талаар тодруулахгүй юу?
Д.Дорлигжав: -Энэ их маргаантай байсан. Өмнө нь цалингийн доод хэмжээтэй харьцуулдаг байсан. Үүнээс болж ямар хүндрэл учирдаг гэхээр гэмт хэргийг өмнө нь хохирлын хэмжээгээр хүн, хөнгөнийг тогтоодог байсан. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан хохирлыг тооцож ирсэн.
Гэтэл цалингийн доод хэмжээг гэнэт өөрчлөхөөр хэрэг биш байсан юм хэрэг болоод, хөнгөн байсан хэрэг хүнд рүү шилждэг. Тоо өөрчилсний төлөө ялын бодлого өөрчлөгддөг байсан гэсэн үг. Ийм өөрчлөлтөд өртөхгүйн тулд тогтмол нэгж авсан. Торгуулийг нэгжээр тооцох бөгөөд нэг нэгж нь 2000 төгрөг байхаар хуульчилсан.