Монгол орон даяар өвөлжилт хүндэрч байна. Энэ үеэр малын гоц халдварт олон өвчин дэгдэж байгаагийн нэг хонь, ямааны цэцэг өвчин ноцтой байдалд хүрчээ. Энэ талаар Мал эмнэлэг, үржлийн газрын ерөнхий эпидемиологич П.Болортуяагаас тодрууллаа.
-Хонь, ямааны цэцэг өвчний гаралт онцгой байдалд хүрсэн гэв үү. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Он гарсаар хонь, ямааны цэцэг өвчин анхаарлын төвд ороод байна. Энэ өвчин Монгол Улсад өмнө нь гарч байхад малаа вакцинжуулаад голомтыг нь хяналтад авдаг байсан. Харин өнгөрсөн жилээс өвчний дэгдэлт хяналтаас гарч байна. 2015 онд анх Сүхбаатар аймагт оношлогдсон. Түүнээс хойш өвчний халдвар Сүхбаатарын нэлээд хэдэн сум, Дорнод, Хэнтий, Дорноговь аймагт гарсан. Өнөөдөр /өчигдөр/ гэхэд Төв аймгийн Баяндэлгэр суманд албан ёсоор оношлогдлоо. Зүүн аймгуудаас гарсан халдвар Төв аймаг руу ороод ирлээ. Махны экспорт, мал аж ахуйн үйлдвэрлэл голлож байгаа баруун аймгуудад халдвар очих эрсдэлтэй байна.
- Вакцинжуулаад дийлэхгүй байгаа хэрэг үү?
- Цэцэг өвчний вакциныг манайд үйлдвэрлэдэг. Урьд нь олон гарч байгаагүй учраас нөөцөд маш бага тун авч үлддэг байсан. Өөрөөр хэлбэл, жилд 50 мянган тун вакцин нөөцлөөд голомтыг хяналтад авч чаддаг. Дэгдэлт нэмэгдсэнээр өнгөрсөн жил нэг сая тун вакцин илүү үйлдвэрлэж, орон нутагт хүргүүлж тарьсан. Харамсалтай нь энэ өвчин орогнол хэлбэр рүү шилжиж байна. Ингэснээр байнга халдвар гарах нөхцөл бүрдэж байна гэсэн үг.
Халдварыг хяналтад оруулж чадахгүй байгаа шалтгаан н ь мал эмнэлгийн санхүүжилттэй холбоотой. Өнгөрсөн жил вакцинжуулалтыг төлөвлөгөөний дагуу хийсэн. Орон нутгийн малын эмч нар буюу хувийн малын эмч нар захиалгаар вакцин хийсэн. Энэ жил 4.3 тэрбум төгрөгийн өртэй гарлаа. Монгол орны малын тоо толгой жил бүр өсч байгаа. Энэ жил гэхэд 56 сая мал өвөлжиж байхад энэ жилийн санхүүжилт өнгөрсөн жилээс гурван тэрбумаар буурч 15 тэрбум болсон. Цаашид ч буурах хандлагатай байна. Малын тоо өсөхөөр мэдрэмтгий, халдварт өртдөг мал сүргийн тоо адилхан нэмэгдэж байгаа.
-Цэцэг өвчнөөр хэчнээн тооны мал өвчлөөд байна вэ. Малчид хор, хохирол хэр зэрэг амсч байна?
-Сүүлийн байдлаар таван аймагт 54 тохиолдол бүртгэгдсэн. 200 гаруй мал өвчилсөн. Зарим аймаг төсвийн хүндрэлээс болж халдвартай малыг устгаж чадахгүй байна. Малчдад нөхөн төлбөрийн асуудал яригдана. Энэ өвчнөөр нас гүйцсэн хонь өвчилж байгаа. Энэ нь хорогдол багатай ч цаашид аюултай нөхцөл үүсч магадгүй. Удахгүй мал төллөнө. Төл мал халдвар авбал шууд хорогдох аюултай. Тэгэхээр энэ жил өвчний тохиолдол бүртгэгдсэн газруудад төл авч чадахгүй болох нь.
Б.Заяа