gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     7.02
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 32
Зурхай
 7.02
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 7.02
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Мэдэхгүй л юм чинь ...

Засгийн газрын мэдээ
2016-01-22
0
Twitter logo
Засгийн газрын мэдээ
0
Twitter logo
2016-01-22
Мэдэхгүй л юм чинь ...

Цэрэндаваагийн Тэмүүлэн (A-Sound хамтлагийн дуучин, ая зохиогч)

НУУГДААГҮЙ ХӨГЖИМ
Хэдэн жилийн өмнө Hi- Fi 98.9 радиогоор босса нова хэмнэлтэй монгол дууг анх удаагаа сонссон минь А-Sound хамтлагийн “Шал дэмий” байлаа. Дуу цацагдсанаас хойш удалгүй тэдний “Release” цомог хотын залуусын дунд шуугиан дэгдээж, “Зуун наст”-аар удаалан, улмаар кино зохиолч Д.Төрмөнхийн санаачилсан “Цонхон дээр суусан ялаа” консепт цомог рок, psychedelic рок төрлийн дуугаралтыг сонсгож нэн содон үзэгдэл болсон юм. Энэ хугацаанд тэдний хөгжмийг бид ахин дахин амталж, тэр бүрийд дотор минь үүрээ улам баттай зассаар байгаа нь хөгжмийн чанарыг илтгэх хамгийн чухал үзүүлэлтийн нэгээхэн жишээ биз ээ.

“Шал дэмий” дууг бичүүлж байхдаа А-Sound лэйбл хамтлаг байсангүй. Ер нь ч анхлан цомог, бүтээл хийх гэж биш, шөнийн клубт хөгжимдөж мөнгө олох зорилготойгоор байгуулагдсан гэх агаад төдөлгүй Hi-Fi лэйблийн захирал Ц.Нацагдоржтой уулзан цомгоо бичүүлэхээр санаа шулуудсан аж...
Энэ бүхний гол эздийн нэг дуучин, ая зохиогч Ц.Тэмүүлэн. Багаасаа хөгжим сонсож дуулдаг байсан ч олны өмнө гарч чаддаггүй, ичимхий хүүхэд байжээ. Балчир ахуйд нь түүний гэрт Boney M, Queen-н хоёрын хуурцаг байсан бөгөөд рокийн талаар таньж мэдээгүй, өөр урсгалын хөгжмүүдийг сонсож явсан аж. “Queen-н Greatest Hits цомог надад тэмүүлэл, нөлөөг өгсөн байх” хэмээн тэр хуучилсан.

Зуны амралтаараа эмээгийндээ байхдаа нууцаар дуулахад эмээ нь ч бас нууцаар сонсчихдог байсан гэнэ. Аравдугаар анги төгсөх жилээ буюу 2001 онд ангийнхаа хоёр хүүхэдтэй хамт зусланд явжээ. Тэгэхэд Бямбаа гэдэг найз нь гитар тоглоход “гоё хөгжим байна” гэж бодсон нь амьд хөгжмөөр Midnight хамтлаг тоглодог байсан цаг үе. Найзтайгаа хамт гитар худалдаж аваад, интернэтээс таб /гитарын аккордуудын код/ оролдож үзээд, удалгүй АШУҮИС-ийн II, III дамжаандаа буюу 2003 оноос хэдэн нөхдийн хамт гитар тоглож эхэлжээ.

Туурвигч болсон нь түүний хувьд ухамсартай шийдвэр үү, эсвэл хар аяндаа бий болсон амьдралын хэв маяг уу гэдэг нь сонирхлыг минь эрхгүй татав.

“Хөгжимд дургүй хүн гэж үгүй. Тэр үед Keane, Coldplay манайхны дунд түгэн дэлгэрч байсан. Хөгжим цуглуулдаг Анагаахын нэг найзаасаа хөгжмийн цуглуулга хард дискээр авахад дотор нь Radiohead-ийн бараг бүх цомог байж билээ. Үүнээс өмнө би Radiohead-ийн ганц No surprises дууг л сонссон байсан юм. Бусад дууг нь анх сонсчхоод ийм сонин юм байдаг аа гэж гайхаж, бараг юу ч ойлгоогүй. Түүнээс хойш хөгжимд бүр ч гүнзгий татагдаж, 2005 оны үед “1060” хамтлагт хэсэг харьяалагдаж байгаад одоогийн A-Sound-ын бүрэлдэхүүнтэй нэгдсэн. Хар аяндаа гэж хэлэх нь хаашаа юм, ямартай ч гитар тоглож сурах хүслээсээ болоод амьд хөгжимтэй анх холбогдсон юм уу даа”.

МЕЛОМАН
А-Sound-ын хөгжмүүд, мөн “Цонхон дээр суусан ялаа”-гийн хөгжмүүдэд гадны хөгжмийн нөлөө багагүй анзаарагддаг. Гэлээ ч энэ нь гарцаагүй түүний нэг хэсэг гэлтэй. Туурвигчийн дотроос гарах зүйлс туйлын эмзэг, ямар нэгэн сэжүүр дурсамжаас эхтэй байх нь элбэг. Чухамдаа түүнийгээ эргээд сонсоход өөрийгөө хэрхэн харах, басхүү түүнийгээ бусдад дэлгэнэ гэдэг бэрх...

“Хөгжим зохиох тухай урьд нь ерөөсөө бодож байгаагүй. Одоо бодоход, дотор байсан, эсвэл мартчихсан зүйлсээ санамсаргүйгээр хийж байгаа юм шиг хэрнээ өөрийн маань өнгөрсөн хийгээд одоотой яалт ч үгүй холбогдсон байх юм. Өөрийнхөө доторхийг бусдад гаргана гэдэг үнэндээ тийм ч их хүсээд байх зүйл биш шиг. Сайхан, муухайн аль аль тал үүнд байдаг. Хүнд таалагдахад өөртөө итгэх итгэл гарцаагүй ихэснэ. Гэвч нөгөө талаас, хүн болгон өөрийг тань хараад байхаар цэвэр өөрийнхөөрөө байхад хэцүү. Цаг хугацааны эрхээр үүнд дассаар байгаа. Гэхдээ л хааяа ядаргаатай байдаг...” .

Урлагийг бид гэгээрүүлэхээс гадна хүнийг зовоон шаналгах увдистай байх учиртай гэж үзэж болно. Зарим бүтээл эзнээ удаан зовоож төрдөг бол зарим нь төрөө ч үгүй байхдаа “үхдэг”. Аль бүтээл нь Тэмүүлэнг хамгийн их зовоосон талаар асуухад “Тэр энэ гээд шууд санаанд орж ирэхгүй л байна. Эхэн үеийн дуунуудын нэг Forever их удаж байж бэлэн болсон. А-Sound хамтлагаас бараг хоёр жилийн өмнө зохиогдсон санагдана. Дууных нь дурсамж ч, дуусаад хүмүүсийн чихэнд хүрэх гэж ч зовоосон” гэлээ.

Түүнтэй уулзахаасаа өмнө би гурван цомгийг нь нэгд нэгэнгүй нэгжин сонсов оо. Цаг хугацаа явах тусам түүний анхны үзэл санаа батжив уу, эсвэл цомгууд гарах тусам дотор хүн нь хувьсан өөрчлөгдөө болов уу гэх бодол төрсөн.

Харин Тэмүүлэн “Мэдээж хувь хүн маань өөрчлөгдсөн л дөө. Анх хөгжим бичиж эхлэхэд үзэл санаа гэхээр сүртэй зүйл байсангүй. Зүгээр л, тухайн үеийн мэдрэмжээрээ л дуу зохиож дуулж байсан. Анх дуугаа зохиоход дууны үг, утга тийм ч чухал байсангүй. Англи хэлээр дуу сонсож байсан уу гэхээс монгол дуунаас хуруу дарам цөөнийг л сонсож байжээ. Тод санаж байгаа нь “Титэм” хамтлаг... Ингэж чагнахдаа үгээс нь илүү аялгуунд нь татагддаг байлаа” гээд үргэлжлүүлэн “Өөрийнхөө дууны үгэнд их ач холбогдол өгөлгүй, ямар нэг утгыг илэрхийлэх ёстой л гэж боддог. Одоо ч гэсэн би ийм юм хэлэх гэсэн гэдгээ сайн мэдэхгүй хэвээр... Харин “Цонхон дээр суусан ялаа” төслийн санаачлагч Төрмөнх ахын сэдэв санаа надад их таалагдсан. Миний бодож, мэдэрч байсантай тухай үе нь ч таарсан. Бодоод байх нь ээ нууц, мэдэхгүй зүйлд хүмүүс их татагддаг юм болов уу. Би өөрөө ч тийм. Аливаа бүтээлд шингээхийг хүсдэг зүйл маань нууцлаг, ойлгомжгүй мөртлөө ойлгомжтой шинж чанар” гэлээ.

Туурвигчид ганцаараа байхдаа, шөнө, эсвэл нар шингэх цагаар, бүр тамхилах үедээ хөгжим бичмээр санагддаг болов уу гэж би таамаглалаа. Тэгвэл түүний хувьд “Хажууд хүн байвал ая зохиоход хэцүү байдаг. Үдийн үеэр хөгжим бичих санаагаа олоход дөхөм” гэнэ.

Түүнчлэн Тэмүүлэнгийн дотор ямар нэгэн бүтээл амилахдаа эхлээд үг бий болдог уу, эсвэл эгшиг бий болдог болов уу гэдэг нь сонин... “Ихэвчлэн цөөн үгс эхлээд орж ирдэг. Гурваас тав ч юм уу. Ингэхдээ аятайгаа орж ирж, эхний энэ санаа нь дууны үндсэн сэдэв болно. Хааяа авиа дангаар орж ирэх нь бий. Харин “Цонхон дээр суусан ялаа” дээр ажиллахад бэлэн шүлгэн дээр ая зохиосон нь надад өөр мэдрэмж төрүүлсэн”.

Миний хувьд долоо хоног бүр өөрийн хөгжмийн плэйлистийг шинэчилж, ингэхдээ амтыг нь ханатлаа хүртэж, ясыг нь гартал мөлжихийг хичээдэг юм. Хүн бүрийн хөгжимд хандах хандлага, хэрэгцээ, хүсэл харилцан адилгүй. Тэмүүлэнгийн хувьд сонсож байгаа хөгжмүүдээ сүүлийн үед өөрчилсөн эсэхээ тод санахгүй байсан. Тэгээд ч тэр одоо хөгжмийг ухаж сонсох нь багассан гэнэ. Тэрбээр “Шинэ гэхээсээ илүү хуучны дуунуудыг эргэн сонсож байна. Ийм үе хүнд гардаг юм болов уу... Одоо яг юу сонсохоо сайн мэдэхгүй л байна. Эх сурвалж ч дэндүү олон байна” гээд инээвхийлсэн юм.

АБСУРДИЗМ
Урлагийг л үнэн гэж үзээд, түүндээ залбирч хоргодон шашин мэт болгосон хүмүүс олон агаад таашаалын хувьд ч тэр нь тухайн хүнийг оюун сэтгэлийн хувьд “дур тавиулж” бүрэн чаддаг.

“Анх 102.5 радио, дараа нь 98.9 радиогоор тоглуулж байсан хөгжмүүд одоогийн залуусыг “дур тавиулж” чадсан болов уу гэж боддог. Анх би ч гэсэн тийм хөгжмүүдийг олж сонсоод мэл гайхаж байлаа”...

Хэмжүүр гэдэг зүйл зөвхөн хүний орчлонд л байдаг юм уу. Өөрийгөө авч үлдмээр байхын сацуу бид нийгэмд амьдарч байгаагаа мартаж болохгүй гэх.

“Хүн өөрөө нийгмийн амьтан гэдэг нь нэгэнт тодорхойгоос хойш сүргээрээ амьдарч, аливаа зүйлийн нөлөөнд орохоос өөр арга бидэнд үгүй. Тийм нөлөөнд ордоггүй хүмүүс байдаг л байх. Гэхдээ, арга билгийн ухаанаар аль аль талд нь зохицуулж амьдрахыг би хувьдаа хичээж байгаа...”

Компьютер тоглоомд донтсон анхны ПиСи-чдийн нэг гэж өөрийгөө нэрлэсэн тэрбээр хөгжмөөс гадна биллиард, ширээний теннис, хөлбөмбөгт дуртай. Сүүлд үзсэн кинонуудаас ямархан нэг нь сэтгэлд хоногшсон талаар асуувал “Д.Төрмөнх ахтай цомог дээр ажиллаж байхад А.Тарковскийн кинонуудыг үзэж, үнэхээр өөр гэдгийг нь мэдэрсэн. Ганц ч илүү зураглал байхгүй” гэв.

Дуугаралт гэдэг хөгжмийн хүний чухал үнэмлэх. Тэмүүлэнгийн дуугаралтын цаашдын эрэл хэрхэн үргэлжлэх бол... “Мэдэхгүй байна. Чадвал энэ ондоо А-Sound гурав дахь цомгоо гаргана гэж бодож байгаа. A-Sound- ын дууг ийм тийм гэж хэлэхэд хэцүү санагддаг. Ямар стилиэр хөгжимддөг вэ гэж биднээс асуухад мэдэхгүй л гэдэг. Мэдэхгүй л юм чинь...” гээд инээмсэглэв.

Нэгэн шошгод харьяалагдана гэдэг утгагүй. Амьдрал ч өөрөө абсурд.

Түүнтэй ярьж дуусаад саарал тэнгэртэй сайхан өдөр байсныг хэлэх үү, шуудхан тамхи татангаа бүхнээс алс мэт түүний амьдралд сэм атаархав.
Үгээр хэлж боломгүй, үзгээр бичиж боломгүй зүйл үнэндээ байхгүй гэж би боддог байлаа. Тэгтэл үнэн хэрэгтээ үгийн хийгээд төсөөллийнхөө санд байхгүй, мэдэхгүй зүйлээ оршин байдаггүй гэж хэлэх нь ямар их эндүүрэл болохыг ухаарах шиг.
Хүсэл ихэдвэл нүгэл ихэднэ. Үг олдвол нүгэл бас олдоно...

З.Энхмөнх

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан