Монгол тогооч нар олон улсын хэмжээний томоохон тэмцээнүүдэд мэдлэг, уран чадвараараа өрсөлдөн амжилттай оролцож, дэлхий нийтийн чиг хандлагатай мөр зэрэгцэн хоолыг урлаг болгон хөгжүүлж явна.
Энэ бүхэнд өөрийн хувь нэмрээ оруулж, Монгол залуусыг дэлхийд таниулж яваа тогооч Ч.Санчирыг урьж ярилцсан юм.
Тэрбээр Техникийн их сургуулийн “Хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологич инженер”-ийн мэргэжил эзэмшсэн бөгөөд 2001 онд Монгол улсын аварга тогооч, 2003 онд Зочид буудлуудын өглөөний хоолны аварга тогооч, 2005 онд Монгол улсын Мастер тогоочийн болзол хангасан. Харин 2010 оноос хойш олон улсын хэмжээний уралдаан тэмцээнд найман төрлөөр амжилттай оролцож гурван удаа хүрэл медаль болон бусад тусгай шагналуудыг авч байжээ. Мөн түүний зохиосон хоолны шинэ жор нь Монгол улсад 2001 онд патентлагдаж байсан бол 2010 оны дэлхийн шилдэг 100 хоолны жорд шалгарч байв.
Өдгөө Монголын Тогооч нарын холбооны гүйцэтгэх захирлаар ажиллахын зэрэгцээ "Шинэ Иргэншил" дээд сургуульд хоол үйлдвэрлэл технологийн лабораторийн эрхлэгчээр ажиллаж байна.
-Таныг энэ жил олон улсын хоёр ч тэмцээнд амжилттай оролцоод ирсэн гэж сонслоо. Тэмцээнийх нь талаар яриагаа эхэлье?
-Энэ жил хоёр тэмцээнд оролцлоо. Тайландад болсон Тай Фикс дэлхийн аваргын хагас шигшээ тэмцээнд өөрөө оролцсон бол Хятадын Хянган мужид болсон Орос, Монгол, Хятад гурван орны хамтарсан тэмцээнд зургаан тогоочтой баг ахалж явсан. Тайландад болсон тэмцээнд нугасны махан төрөлд хүрэл медаль, тахиан махан төрөлд тусгай байрын шагнал хүртсэн.
Харин Хянганд манай тогооч нар монгол хоолны урлагаа сурталчилж, монгол хоолны үзүүлбэр үзүүлж, амталгаат үзэсгэлэн зохион байгуулсан. Манай дөрвөн тогооч оролцож, дөрвүүлээ алтан медаль авсан.
-Хятадад болсон тэмцээнд монгол хоолоо сурталчилсан гэлээ. Чухам ямар үзүүлбэр үзүүлж, ямар хоол хийсэн бэ?
-Хятад улс хоолны агуу түүх, соёлтой улс гэсэн хэдий ч Монголчууд бидэнд олон давуу тал байдаг. Бид төрөл бүрийн шарсан мах, гүзээний боодог, хорхог, битүү хоол, ногооны зууш зэрэг хоолыг барууны хэв маягаар хийсэн. Хамгийн гол нь мах шарж, сэлэмтэй галтай үзүүлбэр хийсэн.
-Хүмүүс хэр хүлээж авсан бэ?
-Орос, хятадууд манай хоолыг ихэд сонирхон, амталж үзэн, сайхан хүлээж авсан. Хянган мужийн захирагч нь “манайд ийм хоолны газар нээх боломж байна. Бид эхний ээлжид татвар, байрны хөнгөлөлт үзүүлье” гэсэн санал тавьсан. Үүнийг ажил болгоно гэж бодож байна.
Мөн Хянган мужийн Зочид буудал, зоогийн газрын холбооны Ерөнхийлөгчтэй санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд Монгол-Хятад улсын хооронд тогооч солилцох, харилцан сургалт явуулах, оюутан солилцох гэрээ байгуулсан.
Тухайлбал, Хятадын мэргэжлийн тогооч нар манайд, манай тогооч нар Хятадад гэрээгээр ажиллах юм. Эхний ээлжид дөрвөн тогоочийн захиалга ирсэн байгаа. Тэд монгол боодог хорхог хийх тогооч нарыг илүүтэй сонирхож байна.

Тэмцээний үеэр манай тогооч нар хоолны урлагт бишрүүлсэн зүйл хийсэн. Тэр нь юу вэ гэвэл хоолны олголт байсан. Хятад тогооч нар жижиг таваг дээр махаа овоолоод өгч байсан бол манай тогооч нар том таваг дээр махаа чимэглээд орчин үеийн чиг хандлагатай өөрөөр хэлбэл хоолыг жинхэнэ урлаг болгож байсан. Шүүгч нар нь байнга ирж зураг авч, асуулт асууж байлаа. Монгол тогооч нарыг барууны маягаар суралцсан, үндэсний хоолыг орчин үеийн хэв маягаар чимэглэдэг юм байна гэсэн. Эхэндээ биднийг төдийлөн ач холбогдол өгч хүлээж авахгүй байсан юм. Сүүлдээ өөрсдөө санал тавьсан.
Аравдугаар сарын 20-нд дэлхийн тогооч нарын өдөр болдог. Энэ үеэр бид монгол туургатны аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн тэмцээн зохион байгуулах гэж байна. Энэ тэмцээнд Өвөрмонгол, Буриад, Киргиз, Узбекистан, Алтай хязгаар, Тува, Туркийн тогооч нар ирж оролцохоор мэдүүлээд байгаа.
-Манай тогооч нар олон улсын хэмжээний өөр ямар тэмцээнд оролцох боломжтой вэ?
-Маш олон бий. 2008 онд Монголын тогооч нарын холбоо Дэлхийн тогооч нарын холбоонд элссэн. 2010 онд Туркт бид анхны тэмцээнд оролцож байлаа. Түүнээс хойш манай тогооч нар Солонгос, Грек, Хонконг, Тайланд, Хятад зэрэг улсад болсон тэмцээнүүдэд амжилттай оролцоод байна.
/Тэрбээр 2010 онд Туркт болсон “8th Istanbul gastronomy festival”, 2013 онд Хонконгт болсон “Hong Kong International Culinary Classic 13“, 2015 онд Тайланд улсад болсон”Thailand Ultimate Chef Challenge 2015” Олон улсын тогооч нарын холбоо-(WACS)-оос зохион байгуулдаг Олон улсын хоолны фестивальд оролцож гурван хүрэл медаль, тусгай байрын таван шагнал хүртжээ./
Цаашдаа бид хөрөнгө мөнгөний асуудлаа шийдэж чадвал Европ, Америк гээд дэлхийн хаана ч очоод оролцох бүрэн боломжтой. Эхэндээ Монгол гэж улс байдаг юм уу гэх хэмжээнд байдаг байсан бол одоо “Монголын тогооч нар маш сайн”гэсэн үнэлгээгээр хүмүүсийн анхааралд орчихсон байна. Дээр нь манай тогооч нар маш хурдтай ажилладаг. Тэмцээнд дандаа хугацаанаас нь өмнө даалгавраа дуусгадаг.
-Оюутнуудад ийм тэмцээнд орох боломж байдаг уу?
-Боломжтой. Сая дэлхийн ур чадварын тэмцээн болсон. Хавар дөрөвдүгээр сард мэргэжлийн сургуулиудын аварга шалгаруулах тэмцээн болдог. Энэ тэмцээнд оролцоод түрүүлсэн оюутнуудаа бэлддэг. Хоол хийх ур чадвараас гадна хэлний бэлтгэл хийлгэдэг. Энэ бэлтгэлээ сайн хангаж, явцын сургалтууддаа суугаад шаардлага хангаж чадвал ур чадварын тэмцээнд оролцох боломжтой болдог. Мөн дэлхийн олон улсын тэмцээний залуу тогооч нарын ангилал гэж бий. Тэр ангилалд залуу тогооч нар бас оролцох боломжтой.
-Энэ чиглэлээр суралцаж байгаа оюутнууд тань тэмцээн уралдаанд амжилт гаргаж байв уу?
-Манай Шинэ Иргэншил МСҮТ нь Тогооч, Барилгын цахилгаанчин, Хэвлэлийн эх бэлтгэгч, Албан хэргийн ажилтан, Үсчний чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг. Тогооч мэргэжлээр 2,5 жилээр суралцдаг. Есдүгээр анги төгссөн суурь боловсролтой хүүхдүүдийг сургаж, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дээр нь мэргэжлийн гэрчилгээтэй төгсгөдөг. 2010 оноос хойш 200 гаруй тогооч төгсгөсөн. Би өөрөө хоолны салбарт ажилладаг болохоор хэн нь хаана ажиллаж байна гэдгийг харж байна. Улсын аварга шалгаруулах уралдаанд 2012, 2013 онд манай тогоочийн ангийн оюутан Эрдэнэбаяр, Батбаяр нар алтан медаль авсан. Нэг нь чимэглэл, нөгөө нь хоолны төрлөөр түрүүлсэн.
Би өөрөө тогооч болсноос хойш чимэглэл сийлбэрийг илүү сонирхдог. Жишээ нь, Хулуу шийгуанд сийлэх, тавагны чимэглэл хийх жишээний. Тийм болохоор төгсөх ангийн оюутнууддаа бас энэ талаарх хичээлээ заадаг.
2005 ОНД ХАМГИЙН ӨНДӨР ОНООТОЙГООР МАСТЕР БОЛСОН
Улаанбаатар ресторанд мах шулж, ногоо арилгахаас эхлээд бүх ажлыг хийж байсан.
-Таны хувьд хоолны салбарт хэзээ орж, ажлын гараагаа хэрхэн эхэлж байсан бэ?
-Арван жилээ төгсөөд 1992 онд Техникийн их сургуульд орсон. Ээж маань сантехникийн инженер эсвэл хоолны инженер бол гэж зөвлөж байсан юм. Тухайн үед ээж маань энэ хоёр мэргэжил ирээдүйтэй гэдгийг харж байсан байгаа юм. Тэгээд нийтийн хоолны инженер гэдэг нь тогооч болох юм байна, сантехникийн инженер гэдэг нь слесарь болох юм байна гээд тогоочийг нь авъя гээд тэр ангийг сонгосон.
Хоолны технологийн ангид бүх салбарын хичээл үздэг. Хоол үйлдвэрлэл барилгагүйгээр явахгүй учраас барилгын инженер, цахилгаан, дулаан, тоног төхөөрөмж, хими гэх мэт мэргэжлийн хичээлүүд үздэг. Инженер хүн өөрөө бүх төрлийн мэдлэгтэй байх ёстой. Ингээд төгсөөд диплом бичихдээ жижигхэн хоолны газрын төсөл бичиж байлаа. ТИС энэ талын мэдлэгийг маш сайн өгдөг. Одоо хаана ч явсан хоолны газрыг бүх талаас нь мэдэж байгаа учраас надад дүгнэлт хийхэд дөхөм байдаг.
Ингээд ТИС төгсөөд Улаанбаатар ресторанд мах шулж, ногоо арилгахаас эхлээд бүх төрлийн ажилбарыг хийж байсан. Дараа нь Баянгол ресторанд тогооч, ээлжийн ахлах тогооч, ерөнхий тогооч, рестораны туслах менежер хийж байлаа. 2001 онд Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, алтан медаль хүртэж байсан. Улсын аваргын тэмцээнд хийсэн “Усны ертөнц” бүтээлээрээ гэрчилгээ авч байсан. 2005 онд мастер тогоочийн болзлыг хангаж, шалгаруулалтад ороод Монгол Улсын Мастер тогооч цол хүртэж байсан.

-Мастер тогооч шалгуурыг хэрхэн хангадаг вэ?
-Тухайн үед Үйлдвэр худалдааны яам гэж байсан. Одоогийн ХХААЯ-ны сайдын тушаалаар баталсан мастер тогоочийн 12 үзүүлэлттэй болзол гэж байдаг. Энэ нь тогоочийн нэгдүгээр зэрэгтэй, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан байх ёстой. Нарийн технологитой хоол үйлдвэрлэдэг, тэрийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн гэх мэт. Энэ мэргэжлээ бусдад зааж сургасан, тэд нар нь бас мэргэжлээрээ амжилттай ажилладаг гэх мэт шалгуур үзүүлэлтээр материалаа бүрдүүлээд яамандаа өгдөг. Яамнаас энэ хүнийг болзол хангасан гэж үзвэл шалгаруулалтад оруулдаг.
Шалгаруулалтад хоол хийж үзүүлнэ, онолын мэдлэгийн шалгалт өгнө. Хоёр жилд нэг удаа болдог энэ шалгаруулалтад Монгол улсын хэмжээнд жилдээ болзол хангасан 30-60 хүнийг оруулдаг. 75-аас дээш оноо авч байж мастер цол авах эрхтэй болно. 2005 онд хамгийн өндөр оноогоор мастер болсон гэж би тухайн үед ярилцлага өгч, хоол хийж байсан санагддаг юм.
30 минутад хийх ёстой хоолыг 15 минутад хийсэн.
-Таны зохиосон хоолны жор Дэлхийн шилдэг 100 жорын жагсаалтад орсон юм байна.
-Туркт 2010 онд анхны тэмцээнд орсон. Би гурван төрөлд, багаараа хоёр төрөлд, нийтдээ таван тэмцээнд орсон. Эхний төрлөөс нь загасны махаар хоол хийж хүрэл медаль авлаа. Хоёр дахь тэмцээн нь гол махан төрөлд тусгай байр авлаа.
Нэгдүгээрт хугацаа харж байсан. 30 минутад хийх ёстой хоолыг 15 минутад хийсэн. Хамгийн хурдтай, чимэглэл сайтай хоол байсан. Тэр үед Европын орнуудын дэлхийн шилдэг 100 хоол тэмцээнтэй уялдаад ном гарсан юм. Тэр номны шилдэг 100 хоолны жагсаалтад хоол маань орж билээ.
-Жор гэснээс та хэчнээн хоолны жор гаргаж байсан бэ. Бодвол олон байдаг байх?
-Маш их. Хамгийн багадаа 150-200 жор шинээр зохиосон. Өөрөө янз бүрийн хоол туршиж, зохиож хийж байлаа. Хоолны үндсэн бүтээгдэхүүнийг боловсруулалтын үндсэн болон хосолмол аргаар боловсруулж, зохицох хүнстэй нь хачирлах, эсвэл чихмэл хийгээд ч юмуу, ороогоод, тусад нь тавьж, соустай холих зэргээр зохиогоод хийчихдэг. Хамгийн гол нь хоол маань идэж буй хүнд илчлэг өгөхөөс гадна эд эсийн нөхөн төлжилтөнд чухал үүрэг гүйцэтгэдэг.

ХОНИНЫ СҮҮЛ Д АМИН ДЭМ БИЕД ШИНГЭХ СУУРЬ БОЛДОГ УЧРААС ХҮҮХДЭД ХӨХҮҮЛДЭГ НЬ УЧИРТАЙ
-Зохицох зохицохгүй хүнс гэж байдаг гэдэг. Түүнийг яаж ялгаж мэдэх вэ?
-Энэ нь ерөнхийдөө хими тал руугаа орчихдог. Хүнс нь эрдэс бодис, уураг, нүүрс ус,өөх тос, витамин агуулж байдаг. Хими талаас нь тайлбарлавал хүчиллэг бүтээгдэхүүнийг хүчиллэг бүтээгдэхүүнтэй хольчихвол ходоод гэдэс маань хүлээж авч чадахаа больдог.. Харин хүчиллэг бүтээгдэхүүнийг шүлтлэг бүтээгдэхүүнтэй хольж идвэл саармагжин шимэгдэж хүний биед зохицон хоол боловсруулах эрхтэн системийн үйл ажиллагаа сайжирдаг.
Нөгөө талаараа тухайн хүн ямар ажил мэргэжил эрхэлдэг, хэдий насны, ямар жинтэй хүн гэдгээс хамаараад хүн өдөрт тодорхой хэмжээний илчлэг зарцуулж байдаг. Тэр илчлэгийг хоол хүнсээр нөхөх ёстой. Наснаас хамаарч хүний бие өсч торнидог. Өдөрт алдсан энергиэ нөхөж авахгүй бол бие сульдана, биеийн эд эс бүрэн нөхөн төлжихгүй. Хүн далд өлсгөлөнд нэрвэгдэнэ. Үүнийг нөхөхийн тул хоолонд орж байгаа хүнснүүд хоорондоо зохицож байх ёстой.
-Жишээ нь бид банштай цай ууж болохгүй, мах сүү зохицохгүй гэж ярьдаг?
-Энэ хоёр хоорондоо харшилдана гэдэг. Гэхдээ нэг төрлийн уламжлалт хоол. Хүн ямар ажил хөдөлмөр эрхэлж, ямар цаг агаарт, ямар орчин нөхцөлд амьдарч байгаагаас хамаараад улс үндэстний хоол тэрэнтэйгээ уялдсан байдаг. Монголчууд хятад, солонгос хоол гэж хошуурцгаадаг. Байнга хэрэглээд байж болохгүй. Бие махбодод таарахгүй.
Монгол хүн хонины махаа идэж өссөн. Жишээ нь жаахан хүүхдэд сүүл хөхүүлдэг. Зүгээр л энэ хэрэгтэй гээд сүүл хөхүүлдэггүй байж. Нэгдүгээрт, сүүл уургийг тодорхой хэмжээнд нөхөж байдаг.
Хоёрдугаарт, сүүлэнд ханаагүй тосны хүчил агуулагддаг. Хүн хоол идсэний дараа химийн боловсруулалтад орж, хүчлийн нөлөөгөөр хамгийн энгийн нэгдлүүд болон задардаг. Тэдгээр энгийн нэгдлүүд урвалд орж, шимэгдэх нь шимэгдэж, цусаар түгээгдэн, хүний бие эрхтэн оршин тогтнож байдаг.
Хүүхдийн өсөлт хөгжилд А, Д, Е амин дэмүүд хамгийн чухал нөлөөтэй. Тэдгээрээс Д амин дэм нь хүүхдэд их хэмжээгээр шаардлагатай байдаг. Д бол тосон суурьтай амин дэм. Ханаагүй тосны хүчилтэй урвалд орж байж хүний биед шингэдэг. Дангаар нь уугаад байвал хүний биед шингэхгүй. Тэгэхээр хонины сүүл нь Д амин дэм биед шингэх суурь болж байдаг.
Нэг талаасаа хүн хоол сойгоод турж байна гэдэг. Нөгөө талаар бусад эрхтнүүдээ өвчлүүлж байдаг.
-Их учиртай юм байна. Тэгэхээр зөв хооллохын тулд энэ талаарх мэдлэгтэй байх хэрэгтэй юм шиг.
-Зөв хооллолт, зөв амьдрал нь хүний амьдралын хэвшилтэй шууд холбоотой. Тамирчид харьцангуй өндөр илчлэг зарцуулдаг бол оюуны хөдөлмөр эрхэлж байгаа хүн арай багыг зарцуулдаг. Өсч байгаа хүүхдүүд оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүсээс их шахуу зарцуулдаг гэх мэт.
Энгийн хүн өдөрт дунджаар хоол хүнснээс 2800 килокалори авах ёстой. Өглөө 30 хувь, өдөр 50 хувь, орой 20 хувь илчлэгтэй хоол идэж нөхөх ёстой. Орой эрхтэн системүүд амарч байх ёстой. Хэчнээн хүн унтсан ч хоол ихээр идээд унтвал бие эрхтэн систем амарч чаддаггүй.
Зөв хооллолт гэдэг нь хүн алдсан энергиэ нөхөх хэмжээний хоолыг идэх ёстой. Хүн юунд илүү дуртай вэ гэхээс илүү миний юунд хэрэгтэй вэ гэдгийг бодож сонгож идэх ёстой.
Нэг талаасаа хүн хоол сойгоод турж байна гэдэг. Нөгөө талаар бусад эрхтнүүдээ өвчлүүлж байдаг. Зөв хооллоод биеийн доторх орчныг зөв бүрдүүлэх ёстой. Манайхны гол буруу нь өөрийн орчны эсрэг юм хэрэглэж биеэ хямраагаад байдаг. Хүний биеийн орчинд хоол хүнс ямар бодис болж задардаг вэ зэргээс эхлээд зөв хооллолтын талаар олон жил судалгаа хийж байна.

ДЭЛХИЙН ТҮВШИНД МОНГОЛ ТОГООЧ НАРАА ТАНИУЛАХ ЗОРИЛГОТОЙ АЖИЛЛАЖ БАЙНА
-Тогооч хүн амтлах чадвараа хөгжүүлнэ гэж байдаг уу?
-Ер нь хөгжүүлнэ. Гэхдээ энэ нь нэг төрлийн туршлага юм. Нэг хувийн авьяас, 99 хувийн хөдөлмөр гэдэг. Хүн хүний амтлах мэдрэмж өөр өөр байдаг. Олон удаагийн амсалтаар туршлагажиж амтыг мэдрэх мэдрэмж сайжирдаг. Хоол хийхдээ гаргах сэтгэл, хөдөлмөрч гар хоёр л тогооч хүнд чухал. Мөн гарын амт гэдэг нь төрөлхөөс байдаг зүйл. Би гараараа давс атгаж, амталчихаад аяндаа мэдрэмжээрээ зогсоочихдог.
-Тогооч хүн хоол амтлахаас гадна маш сайн техник эзэмшсэн байх ёстой байх?
-Хүн техниктэй төрдөггүй. Олон хийсний хүчинд бий болдог. Багшилж байгаа багшаас харж байгаад сурдаг. Таталттай хэрчилт, цавчилттай хэрчилт гэх мэтээр сургалтанд заадаг. Хамгийн гол зүйл бол эмх цэгцтэй зохион байгуулалттай ажиллаж сурах.
Би технологич хүн. Тиймээс хоолны технологийг алдуулахгүйгээр хийхийг хичээж ажилладаг. Технологи гэж юу вэ гэвэл тэр хоолыг хийх дараалал. Сургуульд сурч байгаа оюутнуудад анхнаас нь зөв заах хэрэгтэй. Анх төлөвшсөн юмыг хүн алддаггүй. Тийм болохоор оюутнууддаа ч зөв заахыг хичээдэг.
-Тогооч хүн ямар зарчим баримтлах ёстой вэ?
-Тогооч тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэгчид төгс бүтээгдэхүүн болгохыг зарчим болгож ажиллах ёстой. Тэгж ажиллах явцад хувь хүний чанарууд, хувь хүний зохион байгуулалт, багийн зохион байгуулалт ордог. Хоол хийх нь багийн ажил. Доод тал нь хоёроос гурав, дээд тал нь 20-30 хүн нийлж байж хоол хийдэг. Тэнд бэлтгэгч, цэвэрлэгч, угаагч, нярав, тогооч, зөөгч гээд олон хүн ажиллаж байж ганц хоол борлуулж байдаг. Тогоочийн мэргэжил, ур чадвар, багаар ажиллах чадвар, хувь хүний соёл, ёс зүй дээр нь сэтгэл байж төгс сайн бүтээл гарах болно.
Анхнаас нь бүтээгдэхүүнийг хаягдалгүйгээр яаж зөв ашиглах вэ гэдгийг заах ёстой.
-Хүнсний бүтээгдэхүүнээс гарсан хаягдлыг хүртэл ашиглаж болдог гэж ярьцгаадаг. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Хоолны хаягдал гэхээс илүү хоолыг яаж хаягдалгүй хийх вэ гэдэг нь чухал. Гарсан хаягдлыг ашиглаад байх нь зохимжийн хувьд тийм сайн зүйл биш. Харин анхнаас нь тэр бүтээгдэхүүнийг хаягдалгүй яаж ашиглах вэ гэдгийг заах ёстой.Жишээ нь, бүтээгдэхүүнийг хийх үед үлдэгдэл гарвал өөр бүтээгдэхүүнд хэрхэн хэрэглэх вэ гэдгийг бодох хэрэгтэй.
Мастер тогоочийн шалгаруулалтад хүнсний бүтээгдэхүүний зөв зарцуулалт гэж ажилбар байдаг. Тэр нь юмхнаар юм хийх. Би мастер тогоочийн шалгаруулалтыг 2009, 2011 онд хоёр жил зохион байгуулсан. Жишээ нь өндгөөр майонез зуурах даалгавар өглөө гэж бодъё. Үүнийг хийж чадсан хүн оноогоо авна. Тэр майонезаараа үүсмэл сүмс хийнэ. Дараа нь тэр сүмсэндээ зохицох зууш хийгээд сүмсээрээ амтал гэсэн даалгавар өгнө.
Хэрвээ майонез хийж чадахгүй бол тэр хүн даалгавраа биелүүлж чадахгүй гэсэн үг. Ганцхан өндөгнөөс том агууламж гарч ирж байна. Тэрийг хийж чадахгүй бол мастер тогооч биш. Энэ бол 30 онооны даалгавар байсан.
Хэрвээ 30 оноогоо авч чадахгүй бол 75 оноондоо хүрч чадахгүй. Тэгэхээр юмхнаар юм хийх бүтээгдэхүүнээ зөв зарцуулахыг зөв сурах хэрэгтэй. Жишээ нь,хулууны үрийг бид хэрэглэдэггүй. Гэхдээ хулууны үрийг шараад махтай идвэл гоё л доо. Эсвэл талхан дээр тавиад бутерброд хийх ч юм уу.
-Сүүлийн үед хоолны салбарт нэвтэрч буй шинэлэг технологи юу байна?
-Ер нь үндэстэн үндэстний хоол өөр өөрийн технологитой. Махан бүтээгдэхүүнийг бид хайрж, хуурч, шардаг. Бид элэг цөс муутай гэсэн хэрнээ тэрийгээ идээд байдаг. Тэгвэл сүүлийн үед ууталдаг технологи гараад байна. Бүтээгдэхүүнийг вакуумлаж байгаад боловсруулж байна. Хамгийн эрүүл хоол, шүүс нь гадагшлахгүй гэсэн үг. Энэ нь олон улсын түвшинд уралдаан тэмцээнүүдэд sous vide cook гэсэн төрөл болон орж байна.
-Та хоолны салбарт цаашид ямар шинэчлэлт өөрчлөлт хийх зорилготой байна вэ?
-Би салбарын хэмжээнд шинэчлэлт хийнэ гэж юу байх вэ. Ямартай ч дэлхийн түвшинд монгол тогооч нараа таниулах зорилготой ажиллаж байна.. Энэ бол миний хоолны салбарт оруулж байгаа хувь нэмэр гэхээс илүү миний баримталж буй бодлого. Залуу тогооч нар олон улсад юм үзэж нүд тайлвал тэр хэмжээгээрээ Монголын хоолны салбар хөгжих болно. Гадны туршлагыг Монголдоо нэвтрүүлж, түүний зэрэгцээ Монгол гэдэг нэрийг олон улсад таниулахыг зорьж явна.
-Баярлалаа. Танд амжилт хүсье.