“Монгол Контент” ХХК , “Нүүдлийн зурган өгүүлэмж” сантай хамтран ажиллах санамж бичигт “Монгол Контент” ХХК компанийг төлөөлж гүйцэтгэх захирал Г.Гантуяа, “Нүүдлийн зурган өгүүлэмж” санг төлөөлж тэргүүн Н.Эрдэнэбаяр нар гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичгийн үр дүнд комикс урлагийг Монголд түгээн дэлгэрүүлэх, Монгол комиксыг дэлхийд гаргах чиглэлээр хамтран ажиллах юм.
“Монгол Комик" төслийн удирдагч Ц.Анхбаяр:
-Та бүхэн мэдэх байх www.gogo.mn сайт дээр “комик” булан нээж цаг үеийн болон нийгмийн тодорхой асуудлуудыг гурван нүдэт комикоор хүргэдэг болсон. Мөн энэ есдүгээр сард Японы элчин сайдын яам болон Нүүдлийн зурган өгүүлэмж сантай хамтран Комик стрипийн уралдааныг амжилттай зохион байгууллаа. Аравдугаар сарын 3-нд тэмцээний ялагчдыг тодруулах юм. Энэ тэмцээн маань цаашид жил бүр уламжлал болгон зохиогдох болно. Эдгээр нь бид комик урлагийг Монголд түгээн дэлгэрүүлэх ажлын нэгээхэн хэсэг юм. Комик нь монголчуудын хувьд одоог хүртэл шинэ зүйл хэвээр байна. Тиймээс энэ салбарт бидэнд шийдэх асуудал, хийх зүйл их байгаа. Их ажлын өмнө чадварлаг хамтрагчтай болж хүчээ нэгтгэж байгаадаа тун баяртай байна.
“Нүүдлийн зурган өгүүлэмж” сангийн тэргүүн Н.Эрдэнэбаяр:
- “Нүүдлийн зурган өгүүлэмж” сангийн зорилго нь Монгол хүүхэлдэйн кино, анимэйшинг Монголд түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн байдаг. Мөн Монгол агуулгатай контентуудыг дэмжин үйл ажиллагаагаа явуулдаг. Бид “Монгол Контент” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг гарын үсэг зурж байгаа нь сайн зүйлийн эхлэл гэж харж байна. Монголчууд бид сайн контент үйлдвэрлэхэд хамтын хүчээр хийхээс өөр арга зам харагдахгүй байгаа. Тиймдээ ч контентийн салбарт тэргүүлэгч компанитай хамтран ажиллах болсондоо маш их баяртай байна. Бид хамтраад гадны чадварлаг контентуудтай өрсөлдөхүйц бүтээлүүдээр Монгол хүний оюуны хэрэгцээг хангана гэдэгтээ итгэлтэй байна.