Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Мөн энэ оны эхний өдрөөс Нийтийн сонсголын тухай хууль хэрэгжиж эхлэв. Эдгээр нь Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиуд.
Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн шагналын тухай хуулийн төслөө танилцуулав. Өнөөг хүртэлх хугацаанд төрийн шагналыг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу олгосоор иржээ. Өөрөөр хэлбэл манай төрт ёсны түүхэнд шагналын асуудлыг цогцоор нь зохицуулсан хууль огт байхгүй байв. Харин АИХ-ын Тэргүүлэгчдийн журам гэх мэт баримт бичгээр зохицуулсаар иржээ. Зарим УИХ-ын гишүүн, өмнөх Ерөнхийлөгч нар Шагналын тухай хуулийн төсөл боловсруулсан ч батлагдаагүй аж.
Өөрийн улсын шагналыг зүрхэн талдаа буюу зүүн талдаа, харин гадаад улс орноос олгосон шагналыг баруун талдаа зүүнэ.
Иймд хуулийн төсөл боловсруулах зайлшгүй шаардлага бий болсон байна. Хуулийн гол зорилго нь Үндсэн хууль, төрт ёсны уламжлал, залгамж чанар, үндэсний онцлогууд болон өнөөгийн нийгэмдээ шагнал урамшууллын тогтолцоогоо нийцүүлэх, шагналын үнэ цэнийг нэмэгдүүлэх юм байна. Мөн хуулиар шагналын харилцааг зохицуулах нь зөв гэж үзсэн байна.
Өмнө нь шагналын дурын нэг УИХ-ын гишүүн гардуулдаг байв. Харин Төрийн шагналын тухай хуультай болсноор шагналыг хэн гардуулах, шагналаа хэрхэн хадгалах, хаанаа зүүх, шагналаас татгалзвал хэрхэх зэргийг тодорхой болгожээ. Тодруулбал, өөрийн улсын шагналыг зүрхэн талдаа буюу зүүн талдаа, харин гадаад улс орноос олгосон шагналыг баруун талдаа зүүнэ гэх зэргээр тодорхой зааж өгчээ.
Мөн олон жилийн өмнөөс олгож эхэлсэн буюу зарим хуучирсан одон медалийн загварыг нээлттэй уралдаан зарлаж, дараах байдлаар өөрчилжээ.

Ерөнхийлөгчийн хэлснээр шагналын тухай хурал хийхээр хүн бүр босож үг хэлэн, шагналд тодорхойлсон ажилтныг бүгд магтдаг байна. Хэдий зарим нь өөр бодолтой байсан ч Монгол хүний нэрэлхүү зан гарган, хүний сэтгэлд юм хийчих нь гээд дуугүй өнгөрдөг аж. Ингээд 2000 ажилтантай үйлдвэр 200 хүнээ шагналд тодорхойлдог энэ нь шагналын нэр хүндийг унагаадгийг төрийн тэргүүн онцолсон. Иймд Төрийн шагналын тухай хуулийн төсөлд шагнал авах иргэдийн тоог тогтоон, хязгаар тавьжээ.
- Чингис хааны одонг жилд нэг удаа нэг хүнд ,
- “Улсын баатар” цолыг таван жилд нэг хүртэл хүнд,
- “Улсын эрдэнэ” шагналыг гурван жилд нэг хүнд,
- Монгол Улсын гавьяат зүтгэлтэн шагналыг жилд 50 хүртэл хүнд,
- “Эрдэнийн очир” одонг жилд 100 хүртэл хүнд,
- “Алтан гадас” одонг жилдээ 1000 хүртэл хүнд,
- Цэргийн гавьяаны одонг жилдээ 500 хүртэл хүнд тус тус олгохоор хуулийн төсөлд заажээ.
Ингэж шагнал гардан авах иргэдийн тоог тогтоосноор шагналын шалгуур, нэр хүнд өснө гэж үзэж байна. шинэ хуулийг мөрдөж эхэлснээр шагнал горилогчдын намтар, материалыг Засгийн газраас л өргөн барих өөрчлөлтийг ч хийжээ.
Энэ хуулийн дагуу цоо шинээр бий болгосон шагнал нь “Улсын эрдэнэ” юм. Соёл уламжлал, өвөө хадгалан, монголын онцлогийг хадгалж, хамгаалсан хувь хүнд “Улсын эрдэнэ” шагналыг гардуулах юм байна. Ахмад туульчид, үндэсний урлагийг түгээн дэлгэрүүлэгчид, шавь сургалтыг хөгжүүлэгчид зэрэг онцгой гавьяатнуудад энэ шагналыг олгох нь ээ.
Манай улсад олон төрлийн гавьяат шагналтнууд бий. Төрийн гавьяат ажилтан гэдэг шагнал олгох санал ч гарч байжээ. Харин цаашид эдгээрийг нийлүүлэн, Монгол Улсын гавьяат зүтгэлтэн гэдэг нэг л шагналыг олгон, тоог нь ч цөөлөх юм байна. Учир нь одоо зөвхөн нэг удаагийн шагнал гардуулах ёслолд 50 гавьяат төрдөг аж.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ шагналыг тайлбарлахдаа “Яагаад зүтгэлтэн гэж нэрлэв гэхээр үнэхээр зүтгэсэн, явсан хүнд л олгоно. 20-иод настай тамирчин нь медаль авангуут л бид багшийг нь гавьяат дасгалжуулагч болчихдог. Цаашдаа тууштай хөдөлмөрлөсөн хүмүүст л олгоно. Ингэснээр энэ шагнал ч маш их нэр хүндтэй болно. Тамирчид дэлхийн тэмцээн болон олимпоос медаль хүртэхэд цалинг нь нэмдэг тул давхар медаль гардуулан, хослуулах шаардлага тэр бүр байхгүй” гэсэн юм.
Одоогоор хамгийн олон хүнд хүртээдэг одон “Алтан гадас”. Энэ одонгийн загварыг мөн өөрчлөхөөр төлөвлөжээ. Өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 8000 хүн “Алтан гадас” одонгоор шагнуулсан байдаг байна.

Гэрэл зургийг Б.Бямба-Очир
Гэрэл зургийг Б.Бямба-Очир