-Мэргэших нь чанартай сэтгүүлзүйн амин сүнс нь-
Сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчийн ёс зүй, ур чадварын талаар амтай болгон нь ярьж дутууг нь гайхдаг болж. Гэхдээ тэр хүмүүсийн “тэгж” гоочлон яриад байгаа шиг андуурал, “сэтгүүлч хаа хамаагүй сэдвийг хамж бичдэг үе шувтарч байна” гэдгийг дуулгамаар санагдлаа. Үзэл суртлын сэтгүүлзүйгээс ангижраад бид 25 насанд хүрч, нэг ёсондоо шөрмөс нь чангарсан эр болов.
Амьхандаа редакци, сэтгүүлч бүр өөрсдийгөө өөрчлөх, бусдадаа чаддагаасаа хуваалцах шинэ өнгө төрх бий болж байна. Өөрөөр хэлбэл, Монголд уул уурхайн, эдийн засгийн, улс төрийн, эрэн сурвалжлах, нийтлэлийн гэх мэтчилэнгээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, редакци бүр дотроо төрөлжиж эхэллээ. Салбарын шинэчлэлт өөрчлөлт, үйл явцын талаар бид цуврал мэдээлэл хүргэхээр энэ удаад “Mongolian mining journal” уул уурхайн төрөлжсөн сэтгүүлээс жишээлэн энэхүү мэдээллээ нийтэлж байна.
Уг сэтгүүлийг манай орчин үеийн сэтгүүлзүйн томоохон төлөөллүүдийн нэг Л.Болормаа өдгөөгөөс найман жилийн өмнө эрхлэн гаргаж байв. Өөрийн гэсэн өнгө төрх, редакцын бодлого, уул уурхайн дагнасан сэтгүүлзүйн бүтээл туурвидгаараа тэд салбартаа үнэлэгдсээр ирсэн. Сэтгүүлчид нь ч гэсэн дорвитой мэргэшиж буй нь тэдний нийтлэл мэдээллээс тод харагддаг. Л.Болормаа түүний нөхдийг өнөөдөр магтахдаа бус сэтгүүлзүйд мэргэшиж дагнах нь ямар ач холбогдолтой вэ, өөрсдийн туршлага, мэдээлэл, арга барилаасаа бусдадаа хуваалцах нь ямар эерэг нөлөөллийг үзүүлж буй вэ гэдэг нь шинэ өнцөг, дутагдсан орон зайг нөхөх илэрхийлэл болж байна гэхэд нэг их хилсдэхгүй байх.
Эл сэтгүүлийнхэн өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлж “Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслөө хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд манай улсын хойд бүсийн таван аймаг, баруун бүсийн долоон аймгийн нийт 47 сэтгүүлч уул уурхайн салбарын нийтлэл мэдээллийг хэрхэн хүргэх, нийтлэх, мэдээлэл цуглуулах, бусад ойлголтууд зэрэг ур чадварын сургалтанд хамрагджээ. Сэтгүүлзүйн хөгжлийн энэ үед орон нутгийн хэвлэл төвийн хэвлэл хоорондын уялдаа хамгийн их дутагддаг. Уг сэтгүүлийн редакци мягмар гарагт Улаанбаатар хотноо бүтэн өдрийн турш орон нутгийн 52 сэтгүүлчийг хамруулсан сургалт зохион байгуулсан юм.
Энэ үеэр сургалтад ирсэн сэтгүүлчдээс орон нутагт дутагдаж, тулгамддаг асуудлын талаар саналыг нь сонслоо.
Б.Наранчимэг /”Өвөрхангайн мэдээ” сонины сэтгүүлч/: Орон нутгийн хэвлэлийг уул уурхайн компаниуд тоодоггүй
-Би сэтгүүлзүйн салбарт таван жил ажиллаж байна. Өмнө нь “Үндэсний мэдээ” сонинд ажиллаж байгаад хөдөө явсан. Орон нутгийн сэтгүүлч нарт дутагддаг, сул тал гэмээр алдаа нь эрэл хайгуул хийх, баримт мэдээллийг олон талаас цуглуулах нь муу. Нөгөөтэйгүүр тухайн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компани /уул уурхайн болон бусад/, түүний удирдлагууд орон нутгийн хэвлэлийг үл тоох байдлаар ханддаг. Төвийн хэвлэл мэдээллээс сэтгүүлч ирэхэд өөр ханддаг нь нууц биш. Үнэндээ тэд ганц хэвлэл ч биш шаардлага тавих ёстой мэргэжлийн хяналт зэрэг газруудынхаа үгийг ч авдаггүй шүү дээ. Мөн манай сэтгүүлчид ч тэр цааргалаад байгаа компанийн хууль бус үйл ажиллагааны талаар дорвитой бичиж чаддагүй. “Mongolian mining journal” сэтгүүлийн энэ сургалт бидэнд олон талын мэдээллийг өгч байна. Энэ уулзалт, сургалтад Уул уурхайн яамны төлөөлөл, М.Энхсайхан сайд, бусад судлаач гээд уул уурхайн салбарын мэргэжилтнүүд ирж илтгэл, мэдээлэл өгч буй нь эерэг үр дүн гаргахаар юм.
Бид төвийн хэвлэлтэй хамтран ажиллах, мэдээллээ нийлүүлэх гэхээр олон асуудал гардаг. Ядаж тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын санхүүгийн асуудлаас авахуулаад. Түүнчлэн бидэнд шийдвэр гаргах түвшний хүмүүсээс /Улаанбаатар хот/ эх сурвалжийн тайлбар, байр суурь авах боломж маш муу. Ер нь төвийн мэдээллийн хэрэгслүүд орон нутгийн сэтгүүлчидтэйгээ илүү уялдаатай, туршлагаа солилцох, эх сурвалжуудаас мэдээлэл авахад нь туслах зэрэг олон талаар хамтарч ажиллаж болох юм шиг санагддаг.
Ж.Саруул /“Ховдын толь” сонин, “Олон ястны телевиз”-ийн сэтгүүлч/: Орон нутгийн хэвлэлд боловсон хүчин маш их дутагдаж байна
-Уул уурхайн компаниудаас мэдээлэл авахад бэрхшээл тулгардаг. Тухайлбал, А компанийн удирдлагаас мэдээлэл авах гэтэл төв нь Улаанбаатарт байж таарна. Орон нутгийн салбар нь “Бид мэдээлэл өгөхгүй. Төвөөс очиж ав” гэдэг.
Үүнээс гадна тухайн сэтгүүлчийн нийтлэл, нэвтрүүлгийг гаргахгүй байх, хаалт хийх ч юм уу, өөр бусад аргаар оролддог нь нууц биш. Түүнээс гадна орон нутгийн мэдээллийн хэрэгсэлд өнөөдөр дутагдаж буй гол зүйл нь боловсон хүчний асуудал. Жишээлбэл, сэтгүүлч өөрөө мэдээллээ авч, монтажаа хийх зэрэг 4-5 хүний ажлыг ганцаараа үүрдэг.
Мөн ур чадвартай сэтгүүлчид хөдөөд дутагддаг. Миний хувьд өмнө нь нийслэлд өдөр тутмын сонинд ажиллаж байсан юм. “Mongolian mining journal” сэтгүүлээс санаачлан явуулж буй сургалтад өмнө нь хамрагдаж, миний хувьд тодорхой үр дүнгүүд гарч байна. Тус сэтгүүлээс зарласан нийтлэл, бүтээлийн уралдаанд нийтлэл, нэвтрүүлгээрээ амжилттай оролцож, “Хөшөөтийн асуудлыг хөдөө тийш залсан хөшүүн гэрээний хэрэгжилт” нийтлэлээрээ тэргүүн байр эзэллээ. Бидэнд төвийн хэвлэлтэй хамтран ажиллах сонирхол маш их. Гэвч тэр бүр санаснаар болдоггүй.
Л.Болормаа /Mongolian mining joural сэтгүүлийн эрхлэгч/: Сэтгүүлчид илүү мэргэших шаардлагатай
-Өнөөдөр сэтгүүлчид илүү мэргэших шаардлагатай болж байна. Өмнө нь эдийн засаг юм уу, уул уурхайгаар мэргэших шаардлагатай гэдэг байсан бол одоо бүр илүү нарийсахыг цаг хугацаа, сэтгүүлзүйн хөгжил шаардаад эхэллээ.
Өөрөөр хэлбэл, даатгал, хөрөнгийн зах зээл гэх зэргээр төрөлжин бичдэг сэтгүүлчид бий болж байна. Нөгөөтэйгүүр манай орон нутгийн сэтгүүлч нарт зориулсан мэргэшүүлэх сургалт бараг байдаггүй. Тиймээс манай сэтгүүлийн зүгээс тухайн орон нутгийн уул уурхайн олборлолт, үйлдвэрийн онцлогт нь тохируулсан сургалт хийсэн юм.
Бид найман жил уул уурхайн салбарын мэдээлэл нийтэлж, тодорхой мэдээлэл, туршлагатай болсон. Энэ бага хугацаа биш. Энэ удаагийн сургалтад 21 аймгаас сэтгүүлчид ирлээ. Тэд Улаанбаатараас холбогдох яамд, бусад газрын удирдлагууд, судлаачдаас байр суурь, мэдээлэл авах боломж нь ч давхар бүрдэж байна.
Цаашдаа энэ сургалтаа илүү өргөн хүрээнд үр дүнтэй явуулна. Бид бүс нутгаар нь хамруулж сэтгүүлчдээ сургалаа. Сэтгүүлчдэд үр дүнгээ өгч буй илэрхийлэл нь тэдний бүтээл. Хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан тоон мэдээллээр 4000 гаруй сэтгүүлч байгаас 3000 орчим нь Улаанбаатарт байна. Тийм болохоор төвийн хэвлэлийн сэтгүүлч нараа ч өргөн хамруулах үүднээс олон сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн.
Ямартай ч монголын орчин цагийн сэтгүүлзүй уялдаа холбоотой, бүр илүү нарийсах үүд ийн эхэлжээ.